Д. ШҮРХҮҮ: ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ШААРДЛАГА ИХ БАЙНА

2018.11.24
|
10,177
Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг ”Монгол Улс дахь хятад судлаач”- тай ярилцах цуврал нэвтрүүлэгт Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэн, доктор Д.Шүрхүүг урилаа.

 Тантай уулзах болсондоо таатай байна. Таны хятад судлаач болсон түүхээс яриагаа эхлүүлбэл?
-Би 1985 онд МУИС-ийн Хятад судлалын анги төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов гэдэг нь их сонин түүх байгаа юм. Наяад онд Монгол Улсад Хятад судлал тасарсан байсан. Тэр үед Монголд Орос судлал, Орос хэл судлах чиглэл их түлхүү байсан. Энэ үед Монгол, Хятадын харилцаа, дэлхий дахины уур амьсгал зөөлрөн харилцаа хэвийн болж, Хятад судлалын ангийг МУИС-д нээгээд эхэлсэн байсан.Тухайн үед би Орос хэлний ангид ороод нэг жил сурсан байсан ч Хятад судлалын ангийг сэргээж эхэлсэн доктор, профессор Чой. Лувсанжав багш миний анх элссэн Орос хэлний багшийн дээд сургууль дээр ирж, багш нараас хүүхдүүдийг асууж сураглаад, тэдний дунд миний нэр орж би Хятад судлал уруу шилжих асуудал шийдэгдсэн. Шинэ сэдэв, шинэ соёл хэлтэй танилцах сонирхол төрөөд хоёрдугаар курсээсээ Хятад судлал сурч эхэлсэн дээ.

- Хятад, Монголын харилцаа аль салбарт арай илүү хөгжиж байна гэж үздэг вэ?
-1980-аад оны сүүлийн үеэс Монгол, Хятадын харилцаа хэвийн болж, аажмаар   улс төр, эдийн засаг, соёл спортын чиглэлээр харилцаа хөгжиж байсан. Аажимдаа сайн хөршийн түншийн харилцаа, стратегийн түншийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гээд бүхий л чиглэлээр хөгжөөгүй салбар алга байна. Өргөн хүрээтэй далайцтай хөгжиж байна. Яг нарийвчлан үзвэл улс төр, эдийн засаг, уул уурхай эрчим хүч, соёл хүмүүнлэгийн тал дээр түлхүү хөгжиж байгаа. Мөн батлан хамгаалах, байгаль орчин хамгаалах олон салбараар харилцаа хөгжиж байна гэж бодож байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар