Ж.БАЯСАХ: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД СУДЛААЧДЫН ҮГ ЧУХАЛ

2018.11.24
|
10,175
Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Монгол Улс дахь хятад судлаач”- тай хийдэг цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монгол Улсын ШУА-ийн ОУХХ- ийн Захирал Ж. Баясах оролцлоо.

Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Монгол Улс дахь хятад судлаач”- тай хийдэг цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монгол Улсын ШУА-ийн ОУХХ- ийн Захирал Ж. Баясах оролцлоо.



        -Солонго сэтгүүл гараад олон жил боллоо. Би байнга хардаг юм. Энд монголчуудад хэрэгтэй шинэ, мэдээ шинэ бичгээр гардаг. Сүүлийн үед үг найруулга нь их сайн болсон байна. Энэ нь хоёр улс хоорондоо ойр болсны бас нэгэн жишээ. Сайн юмыг олж харна, хажуугаар нь ямар алдаа оноо байна гэдгийг харж суудаг.
        -Баярлалаа.  Ярилцлага маань “Монгол Улс дахь хятад судлаач”. Тиймээс таны хятад хэл сурсан тухай, хятад судлаач болсон түүхээс эхлүүлье гэж бодож байна?
        -Манай аав 1957 оноос Бээжингийн их сургуульд очсон. Хоёр жил хэлний бэлтгэлд сураад гурван жил магистр хамгаалаад таван жил сураад 1962 онд төгссөн. Тэнд эрдэмтэн болж ирээд Хятад улстай харилцаж чадсангүй. Хоёр улсын харилцаа сайнгүй байсан. Хятад улсын түүх, хятад хэлийг судлах их чухал гэж ярьдаг байсан. Би орос сургууль төгсөөд, Улсын Багшийн Их Сургуулийн түүхийн ангид нэг жил суралцсан. Их сургуульд маш сайн сурсан учир 1974 оны намраас Орос улсад сурахаар болж, Ленинградын их сургуулийн Дорно дахины факультетын Хятадын түүхийн ангид суралцсан. Дорно дахины факультетэд Хятад судлалын тэнхим байсан ба хэл-уран зохиол, хэл-түүх зэрэг хоёр мэргэшлээр бэлтгэдэг байсан. Би хэл-түүхийн ангид сурахдаа таван жил Хятадын түүх үзсэн. Оросуудын хятад хэлний дуудлага арай өөр байдаг. Төгсөж ирээд Монгол Улсын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн Хятад судлалын тасагт ажилласан. Энд хоёр жил ажиллаад, 1982 оноос эхлэн МУИС-д хичээл заасан. 1986 онд Бээжингийн хэлний сургуульд орсноос /Одоо Бээжингийн хэл, соёлын их сургууль гэдэг/ хойш байнга л хятад хэл үзэж байгаа. Хятад хэл хэцүү хэл, бичиг нь хэцүү. Дүрэм нь гайгүй боловч хөг нь хэцүү. Насаараа сураад онц сурсан гэхэд хэцүү. 1974 оноос хойш Монголдоо Хятад судлалын талаар боловсон хүчин бэлддэг болсон. Хоёр улсын харилцаа сайжраад нэг хэсэг нь Хятад улсад яваад хэлээ сайжруулсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар