ЭРЭЭН ХОТОД ИРЭХ МОНГОЛ УЛСЫН СУРАГЧДЫН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

2018.11.24
|
10,154
Сүүлийн жилүүдэд Эрээн хотын Намын хороо, засгийн газраас Хятад, Монголын хуурай замын хамгийн том хилийн боомт хот, гол нээн хөгжүүлэх чөлөөт харилцааны туршилтын орны хувьд давуу талаа илүү түшиглэн, боловсрол сурган хүмүүжлийн талаар гадаад улстай хамтран ажиллах солилцоог ахиулах эрчимтэй арга хэмжээг маш олноор авсан байна.

Сүүлийн жилүүдэд Эрээн хотын Намын хороо, засгийн газраас Хятад, Монголын хуурай замын хамгийн том хилийн боомт хот, гол нээн хөгжүүлэх чөлөөт харилцааны туршилтын орны хувьд давуу талаа илүү түшиглэн, боловсрол сурган хүмүүжлийн талаар гадаад улстай хамтран ажиллах солилцоог ахиулах эрчимтэй арга хэмжээг маш олноор авсан байна.

Эрээн хотын Засгийн газар Өвөр Монголын Багшийн Их Сургуультай хамтран байгуулсан Өвөр Монголын Өөртөө Засах Орны гол их сургууль болох Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургууль Монгол Улсын их дээд сургуультай “2+2” хэлбэрээр хамтран ажиллаж, хоёр улсаас оюутан элсүүлэх болж эхний 2 жилийг нь тус сургуульд, сүүлийн 2 жилийг нь Монгол Улсад суралцуулж байна. Төгсөгчдөд 2 талын сургууль мэргэжлийн диплом олгож, хоёр улсын хамтын ажиллагаа, солилцооны шаардлагад нийцсэн мэргэжилтэн хүмүүжүүлж байна.

Статистик мэдээгээр 2013, 2014 онд Эрээн хотод суралцаж байгаа Монгол Улсын суралцагч 224, 278 байсан бол 2015, 2016 онд 433, 821 болж, 2017 онд 948 сурагч болж нэмэгдсэн байна. Үүнд: Оюутан 268, дунд бага сургуулийн сурагч 636, цэцэрлэгт сурч хүмүүжиж байгаа 44 хүүхэд тус тус байгаа аж. Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургууль, Эрээн хотын Монгол дунд сургууль, Эрээн хотын Монгол бага сургууль, Эрээн хотын Монгол цэцэрлэг болон Эрээн хотын 1-р дунд сургууль (Эрээн хотын Олон улсын хэлний сургууль)-иудаар суралцаж байна. Үүний зэрэгцээ Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургуулийн Монгол Улсад томилон суралцуулах оюутны тоо ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. 2017 онд 113 оюутан томилжээ. Эдгээр оюутнууд Монгол Улсын Их Сургууль, Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг сургуулиудад журмын дагуу сургалтын төлбөрөө тушаагаад суралцаж байна.

1998 оноос одоог болтол Эрээн хотод ирж суралцаж байгаа Монгол Улсын сурагчдын тоо нийт 3800 гаруйд хүрээд байна.

Найруулагч: Б.Сүлдээ

Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар