ХӨВӨӨТ ШАР ХОШУУНЫ МАЛЧИН АЙЛТАЙ ТАНИЛЦЛАА

2018.11.24
|
10,231
Хөвөөт шар хошууны малчин айлтай танилцлаа.

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил ”Бүс ба зам”-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн сурвалжлагаар Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны малчин айл Насанбатынд хүрч, Өвөр Монголын малчин айлын үйлдвэрлэл амьдралтай танилцлаа. Насанбатынх ам бүл дөрвүүл амьдардаг бөгөөд 200 га талбай бэлчээр нутагтаа 300 бог мал, 20 гаруй үхэр малладаг юм байна. Бага бэлчээрээ зүй зохистой ашиглахын тулд “Цахар хонь” маллахыг сонгожээ.

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг өнөөдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн сурвалжлагаар Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны малчин айл Насанбатынд хүрч,  Өвөр Монголын малчин айлын үйлдвэрлэл амьдралтай танилцлаа. Насанбатынх ам бүл дөрвүүл амьдардаг бөгөөд 200 га талбай бэлчээр нутагтаа 300 бог мал, 20 гаруй үхэр малладаг юм байна. Бага бэлчээрээ зүй зохистой ашиглахын тулд “Цахар хонь” маллахыг сонгожээ.

“Цахар хонь”-ийг ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн өмнө хэсгээр тэжээн үржүүлдэг байна. Анх 2014 оны нэгдүгээр сард Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны 2068 тоот бичиг материалд “Цахар хонь” хэмээх шинэ үүлдрийн хонь бий болсныг зарласан байна. Тус үүлдрийн хонины мах ноос нь үнэ хүрдэг, өсөлтийн цаг богино, өндөр үржих чадвартай, тэжээлд дасахдаа сайн, генетикийн тогтвортой байдлыг хангадаг зэрэг онцлог давуу талтай аж.

“Цахар хонь”-ны үүлдрийн бие гүйцсэн хуцны биеийн дундаж жин нь 91.87 килограммд хүрч, ноосны дундаж гаралт нь 6.4 килограммд хүрдэг бол бие гүйцсэн эм хонины биеийн дундаж жин нь 65.26 килограммд хүрч, ноосны дундаж гаралт нь 4.7 килограммд хүрдэг байна. Одоогоор Хөвөөт шар хошууны хэмжээнд 180 мянга гаруй “Цахар хонь”-ийг тэжээн үржүүлж байгаа юм байна.

Найруулагч:Б.Сүлдээ

Эх сурвалж:" Солонго" мэдээллийн төв

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар