Д.БАЯРХҮҮ: ХЯТАД, МОНГОЛЫН ХАРИЛЦАА ХАМГИЙН САЙХАН ҮЕДЭЭ ОРСОН

2018.11.24
|
10,189
Монгол Улсын ШУА-ийн Олон улсын улс төр бодлого судлалын профессор, Монгол Улсаас БНЭУ, Египет, Кувейт, Саудын Арабын Вант улс, Лалын Бүгд Найрамдах Иран улс, Ливан, Иордан, Ливи, Сири зэрэг олон оронд Элчин сайдаар томилогдон ажилласан судлаач Д.Баярхүүтэй ярилцлаа.

- Та өөрийгөө бидэнд танилцуулаач.

-Намайг Дашдоржийн Баярхүү гэдэг. 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. Өнөөдрийг хүртэл төрөлх хотдоо ажиллаж, амьдарч байна. Би өөрөө Монголын нэрт кино найруулагч хүний ууган хүү. Миний аав бол Монголын баримтад киноны ахмад зүтгэлтэн, анхдагчдын нэг. Миний ээж Монголын хамгийн анхны эмэгтэй гэрэл зурагчин хүн. Тухайн үеийн Монгол Улсын нам, төрийн удирдагч Самбуу, Цэдэнбал нарын дэргэд ёслолын гэрэл зургийг авч байсан. Төрийн ордонд болж байсан ёслолын арга хэмжээ, намын их бага хурал, Ардын их хурлын чуулган, гадаадын өндөр хэмжээний зочдын айлчлал зэргээр маш олон явсан. Олон улсын шагналтай гэрэл зурагчин хүн байсан. Тэгээд би кино найруулагч, гэрэл зурагчин ийм айлд төрж өссөн хүн.

- Таны Хятад судлаач болох зам хэрхэн нээгдэж байсан бэ?

-Би өөрөө Улаанбаатарын шилдэг дунд сургууль, тухайн үеийн Лаборатори 1-р сургуульд 1964 онд элсэж, 74 онд төгсөж байсан. Эрдэм сургаж, хатуужуулан, сэтгэлийн хат даадаг хамт олон, найз нөхөдтэй болгосон үнэхээр хосгүй сургууль юм. Сургуулиа төгсөөд Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид элсэж ороод, 3-р ангиасаа Хятад судлалын ангид шилжээд гурван жил суралцсан. Тэр үеийн Хятад судлалын ангийн гурван жилийн сургалт гэдэг хангалттай биш. Хятад хэлний мэдлэгийн хувьд сайнгүй, Хятад хүнтэй харьцаж байгаагүй, Хятадын уран зохиол, ном сэтгүүл, сурах бичиг унших, үзэх бололцоо байгаагүй. Мөн Монгол, Хятадын харилцаа тааруухан байлаа. Үзэл суртлын өнгө аяс их байсан нөхцөл байдалд бид бэлтгэгдсэн.  

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар