Ж.ХҮҮБУЛАГ: ХӨДӨЛМӨР ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ ТЭЛДЭГ

2018.11.24
|
10,220
Ж.ХҮҮБУЛАГ: ХӨДӨЛМӨР ХҮНИЙ ОЮУН УХААНЫГ ТЭЛДЭГ

Цахим Хөх хотын өргөн зах зээлд “Янзаган голын охин” буюу Хүүбулаг нэртэй бүсгүй “Тансаг өргөө” монгол ресторанд онлайн үйлчилгээ үзүүлдэг . Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэгдлийг харахад үнэлгээ сайтай байгааг нь анзаарсан юм. Ингээд бүтээлч, хөдөлмөрч энэ бүсгүйтэй ярилцаж, түүний ажил амьдралтай танилцахаар болзож билээ.

- Тантай танилцахад таатай байна. Өөрийгөө бидэнд танилцуулна уу?

-Сайн байна уу? Намайг Жамбалын Хүүбулаг гэдэг. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баян-Хуа сумын Тансаг багийн уугуул. Одоогоор багийнхаа нэрээр нэрлэсэн “Тансаг өргөө” хоолны газрыг Хөххотод ажиллуулж байгаа хувийн бизнес эрхлэгч хүн.

- “Тансаг өргөө”-тэй танилцъя. “Тансаг” нэр яаж мэндэлсэн бэ?

- Би хоол хүнсний бизнес хийгээд ажиллуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Анх 2016 онд найзуудтайгаа хамтарч “Баян Монгол” монгол хоолны ресторан ажиллуулсан. Ийнхүү яваандаа ажлын туршлага хуримтлуулж, цаг нийгмийн нөхцөл байдлыг мэдээд ирэхээрээ өөрөө бие дааж бизнес хийхээр болсон. Ингээд л 2016 оны 12 дугаар сард энэхүү “Тансаг өргөө” рестораныг ажиллуулах болсон юм.

Хүүбулаг "Тансаг өргөө"-ндөө

“Тансаг” нэрийн тухайд бол хүн, нутаг хоёр хүйн холбоотой гэж би ойлгодог. Нутгаа их санана. Хүний газарт нутгийнхаа нэрийг өргөж явах ёстой гэсэн бодлоосоо энэ нэрийг өгсөн. Нутгийнхаа уугуул зан заншил, амьдрал үйлдвэрлэлийн өв соёлыг хүмүүст уламжилж таниулж явах нь бидний үүрэг гэж боддог. Жишээ нь гэхэд "Ээжийн чанасан цай", "Данхтай, будаатай цай"-г маань олон хүн зорьж ирнэ. “Яг л ээжийнхээ чанасан цайг уугаад сууж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрдөг” хэмээн хүмүүс үнэлдэг. Өрөм, шар тос хийж самарсан цай гэдэг хүний хүч тамирыг их сайн нөхнө. Хүмүүс дахин дахин ирж ууна. Ирэх бүрдээ л сэтгэл хангалуун буцдаг тийм увдистай. Энэ нь ч надад их урам өгдөг.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу! 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар