“УЛАМЖЛАЛ БА ХАРЬЦУУЛАЛ- УТГА ЗОХИОЛ СУДЛАЛЫН ХЭЛХЭЭГҮЙ СУВД” МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

2018.11.24
|
10,166
“УЛАМЖЛАЛ БА ХАРЬЦУУЛАЛ- УТГА ЗОХИОЛ СУДЛАЛЫН ХЭЛХЭЭГҮЙ СУВД” МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ШИНЭ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ

“Уламжлал ба харьцуулал-Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” номын тараах ёслол болон монгол уран зохиолын судлалын асуудлын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөр Монголын Их Сургууль дээр боллоо.

Энэхүү арга хэмжээг ӨМИС-ийн Монгол судлалын төв санаачлан зохион байгуулсан бол ӨМИС-ийн хэвлэлийн газар хариуцан зохион байгуулсан байна. Тус хуралд Бээжингийн Их Сургууль, Төвийн Үндэсний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Шинжлэх Ухааны Академи, Өвөр Монголын Утга урлагийн холбоо зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид, багш сурагчид оролцсон байна. Эрдэмтэн судлаачид Бээжингийн Их Сургуулийн профессор Дулаан /Чэнь Ганлүн/-ы өгүүллийн түүвэр “Уламжлал ба харьцуулал- Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” номын эргэн тойронд болон монгол уран зохиолын судалгааны асуудлын эргэн тойронд санал бодлоо солилцсон байна.

“Уламжлал ба харьцуулал-Утга зохиол судлалын хэлхээгүй сувд” номыг уншиж, энэхүү номын тухай өгүүлэл дэвшүүлэн илтгэл тавьсан эрдэмтэн судлаачид энэхүү номыг өндрөөр үнэлсэн байна. Өвөр Монголын Шинжлэх ухааны академийн судлаач Ван Тежүнь Дулаан багшийн өгүүллүүд зөвхөн монгол уран зохиолын цар хүрээнээс давж, Хятадын бусад үндэстэн, тэрчлэн гадаадын уран зохиолтой харьцуулан судалсан бөгөөд аман зохиол, бичгийн уран зохиолын харилцаа нөлөөллийг нарийн судалсан байна. Монгол уран зохиол судалдаг багш сурагчдад шинэ харалт, шинэ сэтгэгдлийг өгсөн бөгөөд монгол уран зохиолын шинэ хэв маягийг бий болгосон байна гэж болно гэсэн байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар