П.БЯМБАХОРОЛ: ТОДОРХОЙ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН СУДЛААЧ БОЛОН ХЯТАД СУДЛААЧИД ХАМТРАН АЖИЛЛАХ ШААРДЛАГА УРГАН ГАРЧ БАЙНА

2018.11.24
|
19
П.БЯМБАХОРОЛ: ТОДОРХОЙ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН СУДЛААЧ БОЛОН ХЯТАД СУДЛААЧИД ХАМТРАН АЖИЛЛАХ ШААРДЛАГА УРГАН ГАРЧ БАЙНА

Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарт ажиллаж буй залуу судлаач П.Бямбахоролтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

- Олон улсын харилцааны хүрээлэнгийн талаар яриагаа эхлэх үү?

- Олон улсын харилцааны хүрээлэн олон улсын харилцаа, орон судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил дагнан хийдэг. Хятад, Орос, Япон судлал, Европ судлал зэрэг олон салбар чиглэлээр мэргэшсэн дотоод, гадаадад нэр хүндтэй судлаачид ажиллаж байна. Миний хувьд Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарт орж ажиллаад төдийлөн удаагүй. Миний үндсэн мэргэжил бол сурвалж бичиг, эх бичиг судлал, тийм учраас хятад судлалын салбар руу харьцангуй сүүлд орж ажилласан гэж хэлж болно. Оюутан байхдаа сурвалж бичиг судлахад чухал шаардлагатай манж болон хятад бичгийн хэлтэй танилцаж, хичээл сонсож, хятад хэл, ханз үсэг, хятадын түүх соёлын тухай үндсэн ойлголтыг авсан юм. 2009 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Өвөр Монголын Их Сургуулийн докторантурт элсэн орсноор хятад хэлийг илүү гүнзгийрүүлэн үзэх боломж гарч байлаа. Өвөр Монголд очих миний хувьд сонирхолтой байсан. Монгол хэлний олон нутгийн аялгуу байдаг. Мөн хятад, монгол хэл соёлын харилцаа холбоо, хэрэглээ онцлог зэргийг амьдрал дээр ойлгох боломжтой санагдаж байлаа. Одоо Хятад, Монголын түүх соёл, харилцаанд холбогдох сурвалж бичиг, Хятадын уламжлалт үзэл санааны суурь болсон Күнзийн сургаалын тухай, тэр нь өнөөгийн хятад улсын улс төр, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа тухай илүү сонирхон судалж байна.

- Хятад улсын ямар мэдээлэлд анхаарал хандуулж байна? Хамгийн сүүлд ямар судалгаан дээр ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед Хятадын түүх соёлын уламжлал, орчин үеийн БНХАУ-ын хөгжил дэвшилд хэрхэн нөлөөлж байгаа тухай сонирхож байна. Хамгийн сүүлд манай хүрээлэнгээс гаргадаг “Рax mongolica” эрдэм шинжилгээний сэтгүүлд Хятад үндэстний соёл, сэт­гэл­гээний онцлогийг ойлгох, тайлбарлахад зайлшгүй авч үзэх зүйлсийн нэг нь Хятадын боловсролын уламжлал, тэр нь Күнзийн сургаалтай шууд холбоотой. Өнөөгийн БНХАУ ч гэсэн оюун санааны хувьд өөрсдийн нийтлэг нэгдмэл байдалд томоохон нөлөө үзүүлсээр ирсэн Күнзийн сургаалаа идэвхтэй судалсаар байгаа нь XXI зууны социалист БНХАУ социализмаасаа татгалзах гэж байгаа хэрэг огт биш. Харин түүхийн урт хугацааг даван туулж ирсэн үзэл санаагаа нийгэм журамтай уялдуулан хөгжүүлж байна. Энэ бол сүүлийн үед идэвхтэй яригдаж байгаа “Хятадын онцлогтой социализм” гэдгийн бас нэгэн онцлог нь болох тухай дурдсан өгүүлэл нийтлүүлж байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар