НҮҮДЛИЙН СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН VI НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2018.11.24
|
10,187
НҮҮДЛИЙН СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН VI НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Нүүдлийн соёлын аялал жуулчлалын VI наадмын нээлтийн ёслол Дархан Муумянган холбоот хошуунд зохион байгуулагдлаа.

Нүүдлийн соёлын аялал жуулчлалын VI наадам болон Дархан Муумянган холбоот хошууны 29 дэх удаагийн наадмын нээлтийн ёслол 08-р сарын 15-ны өдөр Дархан Муумянган холбоот хошуунд зохион байгуулагдав.

Нээлтийн ёслолыг Монголын уламжлалт галын тахилга, сүлдийн тахилгаар эхлүүлжээ. Үүнд: Монгол Улсын THE WASABIES хамтлаг “Цоглог залуус” дууг дуулж, Дархан Муумянган холбоот хошууны уран бүтээлчид Цогор●Ардын хөгжмийн найрал “Эрэн цаг үе”, савхан бүжиг “Ерөөл”, “Монгол эр” хөөмий зэрэг тоглолтоороо нээлтийн үйл ажиллагааг чимсэн байна.

Энэ удаагийн наадмын үеэр бөхийн барилдаан, морь уралдах, сур харвах, монгол шатар тоглох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бол наадам нь гурван өдөр үргэлжлэх юм.

Эх сурвалж:www.solongonews.mn

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар