С.ГАНБАТ: ХЯТАД ХҮМҮҮСИЙН НАЙРСАГ, ДӨЛГӨӨН ЗАН ЧАНАР НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ

2018.11.24
|
10,227
С.ГАНБАТ: ХЯТАД ХҮМҮҮСИЙН НАЙРСАГ, ДӨЛГӨӨН ЗАН ЧАНАР НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ

Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын “Монсудар” ХХК-ийн редактор С.Ганбат уригдан оролцлоо.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Миний бие Улаанбаатар хотод төрж өссөн. Өдгөө мөн төрсөн газраа ажиллаж амьдарч байна. Жирийн нэг сэхээтний хүү байна. Чөлөөт цагаараа хөл бөмбөг үзэх дуртай. Бас амралтын өдрөөр байгалийн сайханд аялж зугаална. Бага байхдаа зун цагийг хөдөө нутагт өнгөрөөдөг байсан. Тиймээс хөдөө орон нутгийн амьдрал ахуй, нүүдэлчдийн ёс заншлын талаар нэлээд их ойлголт авч өссөн. Энэ нь өдгөө миний ажилд ихээхэн тус болдог. Дэлхийд хосгүй нүүдэлчин монгол амьдрал, соёлыг хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлах нь зөвхөн монголчуудын үүрэг гэлтгүй, цаашлаад дэлхий нийтийн үүрэг хариуцлага мөн.

-Гадаадын их дээд сургуулиудад сурдаг оюутны тоо нэмэгдсэн. Таныг Хятад улсад магистр хамгаалсан гэж дуулсан.   Та тэр үеийн  дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

-Хятад улсыг сонгох нь их амархан байлаа. Учир нь манай улс ердөө хоёрхон хөрштэй. Хоёулаа агуу их гүрнүүд. Бас Монголтой түүх, соёлын маш өргөн харилцаа, уялдаа холбоотой явсаар ирсэн. Миний эцэг эх Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотод дээд боловсрол эзэмшиж ирээд Монгол Улсын хөгжил дэвшилд эрвийх дэрвийхээр хөдөлмөрлөж, чадлын хэрээр хувь нэмэр оруулан, энх тайван цагийн бүтээн байгуулалтад хөлс хүчээ зориулсан. Эцэг эхтэйгээ нэгэн адил хойд хөршийн мужийн төв Эрхүү хот буюу өмнөд хөршийн Өөртөө Засах Орны төв Хөххотод суралцах болсон нь их сонин, ижил хувь заяа байлаа. Хөххотод суралцах нь Монгол ахан дүүстэйгээ учран золгох, тэдний ахуй амьдралтай танилцах маш их боломж, бололцоог нээж өгсөн. Энэ нь Хятадын бусад мужуудад байхгүй онцлог шинж юм. Яахын аргагүй “соронзон орны хуулийн” дагуу буюу элэг нэгтнээ гэж тэмүүлэх сэтгэл миний дотор, Өвөр Монголын найзын дотор, бид бүгдийн дотор урган гардаг. Бид ч үүнийг бүрэн мэдэрч, ижилсдэг юм. Хятад найзууд ч мөн бий. Тэд мөн ялгаагүй. Хүний ёсоор анд бололцож, өнөөг хүртэл нөхөрлөцгөөж явна. Хятад хүмүүсийн найрсаг, дөлгөөн зан чанар нь үнэхээр гайхалтай.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар