А.ЧОЙДОРЖ: СУРАХ ОРЧНОО ӨӨРӨӨ Л БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН НЭГЭН БҮРДҮҮЛЖ ӨГӨХГҮЙ

2018.11.24
|
12,217
”Солонго мэдээллийн төв”-өөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын “Эрчим хүчний Диспетчерийн Үндэстний Төв”-ийн залуу инженер Адъяабазарын Чойдорж уригдан оролцлоо.

”Солонго мэдээллийн төв"-өөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” ярилцлагын маань энэ удаагийн зочноор Монгол Улсын “Эрчим хүчний Диспетчерийн Үндэстний Төв”-ийн залуу инженер Адъяабазарын Чойдорж уригдан оролцлоо.

- Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Адъяабазарын Чойдорж гэдэг. Монгол Улсын Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 2005-2009 оны хооронд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр зэрэг хамгаалж, Монгол Улсын эрчим хүчний салбарын “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-д 2 жил ажиллаж байгаад 2010-2014 оны хооронд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ӨМӨЗО-ы Аж Үйлдвэрийн Их Сургуульд Цахилгааны инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо мэргэжлийнхээ дагуу Монгол Улсын “Эрчим хүчний Диспетчерийн Үндэстний Төв”-д ажиллаж байна.

- Хятад улсыг сонгосонд их сонирхож байна? Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

Монгол Улсын эрчим хүчний салбар нь хоёр хөрш улс болох ОХУ болон БНХАУ-тай байнгын хамтын ажиллагаа явуулж байна. ОХУ-ын эрчим хүчний системтэй 220 кВ-ын агаарын шугам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы эрчим хүчний системтэй Өмнөговь аймагт байрлах Оюутолгой уурхайг тэжээдэг  220 кВ-ын агаарын шугамаар тус бүр холбогддог бөгөөд цаашид Монгол Улс нь энэхүү хоёр хөрш улсын эрчим хүчний салбартай хамтарч ажиллахаар харагдаж байсан. Энэ үед олон улсын эрчим хүчний салбарт бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд зайлшгүй хэрэгтэй байсан тул БНХАУ-д суралцахаар шийдэж байсан. БНХАУ-ын эрчим хүчний систем, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлт, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байна. Иймээс 2 улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж олон төсөл хэрэгжих хандлагатай байна.

- Монгол Улсын Эрчим Хүчний Диспетчерийн үндэстний төв нь ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

2001 онд Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Эрчим хүчний тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын мөн оны 164 тоот тогтоолын дагуу "Диспетчерийн үндэсний төв" ХХК төрийн өмчит компани болон бие даан үйл ажиллагаа явуулаад 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Оновчтой зохицуулалт, шуурхай удирдлага, чанартай эрчим хүчийг үндэстний хэмжээнд найдвартай хангах, хянан зохицуулах эрхэм зорилгын доор “Эрчим хүчний тухай хууль”-иар олгогдсон эрчим хүчний салбарт технологийн нэгдсэн удирдлагаар ажилладаг. Монгол Улсын бүх цахилгаан станцууд 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын бүх горим, ажиллагаа диспетчерийн зохицуулалтыг хангадаг техникийн гол зохицуулалт хийдэг байгууллага бөгөөд ОХУ, БНХАУ-ын Диспетчерүүдтэй холбогдож ажилладаг шуурхай ажиллагаатай юм.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар