Бүсгүйчүүдийн Profile зурагнаас эрчүүд эхэлж хардаг 3 зүйл

Шинжлэх ухаан ч үүнийг нотолж байна. Яагаад гэвэл орчин үеийн иргэншил биднийг алсын зайн дурлалд Facebook-ээр дамжуулан урин дуудаж байна. Тиймээс орон зайн агшинд зураг юу өгүүлдгийг илүү сайн мэддэг байвал хайр дурлалын од шүүрэх алтан боломж хажууд байж мэдэх нь. Хүмүүс юунд ач холбогдол өгдөг вэ гэдгийг эхлээд таах гэж оролдох нь хамтрагчаа хайхад тань туслах болно гэдгийг бодит түүхүүд харуулж байгаа юм. Бидний зураг харин тэр хамгийн чухал зүйлсийг багтааж чаддаг болов уу. Зургаараа романтик учралыг зөгнөх ийн тулд та юу мэдэж байх ёстой вэ? Хамгийн сүүлийн асуулт бол орчин үеийн аппликейшнуудаа бидний амьдралыг хэрхэн өөрчилж буйг олж харах нүд бидэнд байна уу?
Анхны сэтгэгдэл
Анхны сэтгэгдэл төрөх хугацаа ердөө л 10 секунд байдаг аж. Үүний ердөө ганц л таны нүүрэн дээр төвлөрөх бөгөөд энэ бол хамгийн чухал хэсэг нь. Ингэхдээ гоо сайхан гэхээсээ илүү таны зан төлөвийг таах гэж оролдоно. Жишээ нь, улс төрийн сонгуулиар бид тухайн хүний царайг хараад л сонгох эсээрээ шийддэг. Түүнээс биш тэр хүн хэр өндөр албан тушаал хашдаг, хэр баян цатгалан бэ гэдгийг бид тэр бүр анзаардаггүй шүү дээ. Тэгэхээр энэ ганцхан секунд л биднийг эсрэг хүйстэнд маань хэ бэ гэдгийг хэлж өгөх алтан мөч байх нь.
Принстоны их сургуулийн профессор Александер Тодоров “Анхны сэтгэгдэл эндүүрэл төрүүлэх нь элбэг байдаг. Хүнийг зөвхөн царайгаар нь хараад дүгнэнэ гэдэг асар өнгөц зүйл” гэж хэлжээ.
Гэлээ ч бид хэдэн зууны турш царайг нь хараад л хайрлах, дурлах эсэхээ шийдмээр ирсэн нь үнэн билээ. Анхны сэтгэгдэл бүтэх тэр ганц секунд арай уртхан хугацаа байсан бол хүмүүс тэр бүр буруу сонголт хийх байсан уу, бүү мэд. Хүмүүс бид хэн нэгний царайг хараад дараах гурван зүйлийг хамгийн түрүүнд олж дүгнэдэг байна. Үүнд гоо үзэсгэлэн, итгэл төрүүлэх байдал, бусдаас ялгарах онцлог гэсэн гурван зүйл л багтдаг аж.
Ингэхдээ, гоо үзэсгэлэн талаасаа дур хүслийг илэрхийлэх бол итгэл төрүүлэх байдал нь хос болсон тохиолдолд үр хүүхдээ харж халамжилж чадах эсэх талаарх дүгнэлтийг бидэнд өгнө. Харин ялгарах онцлог нь бид хэн хэнээ ойлгож чадах эсэхийг хэлж өгөх нь.
“ Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн анхны сэтгэгдэл төрөх үйл явц өөр өөр байдаг. Жишээ нь, эмэгтэй хүн эршүүд, зоригтой хэн нэгнийг олж хараад сөрөг талаас нь бодож эхэлдэг бол эрчүүд шууд л эерэгээр хардаг” гэж Тодоров хэллээ. Тэгэхээр бид болзооны сайтад зургаа тавихдаа ч хүртэл бодож оруулахгүй бол яг өөрт минь таарах залууг эсвэл бүсгүйг олж чадна гэдэг асуудал болж мэдэх юм.
Заримдаа бид зургаа авах гэж ёстой л хөлсөө гартал ажиллах хэрэг гардаг. Элдэв янзаар зогсож, янз бүрийн зцраг даруулаад байхад цаг дэмий үрсэн үр дүнгүй зүйл болж хувирах нь ч бас элбэг. Юун түрүүнд зөвлөхөд, болзооны сайтад зургаа оруулах гэж байгаа бол хэн нэгнийг өөртөө татах гэсэн зорилго шууд харуулахгүй байсан нь дээр. Үүний оронд нийгмийн шинж чанартай, адал явдал эрж хайсан, зорилготой, эсвэл өгөөмөр сайхан уур амьсгал бүтээх зураг оруулсан нь илүү дээр. Ухаалаг хүмүүс сайн үйлс бүтээж буй зургаа оруулах хандлага их байдаг. Жишээ нь, мод тарьж, цэцэг услаж, ургамал амьтан хамгаалж буй зураг байж ч болно. Анхны сэтгэгдэл маш хурдан төрдөг ч гэсэн та зөв мэдээллээ өгч чадвал үүнийг өөрчилж бас болно. Та зөв мэдээллээ зурагтаа багтааж чадвал таны болзоо ярианаас эхэлдэг. Учир нь хүмүүс бие биедээ таалагдаад эхэлбэл өөрийн эрхгүй ярьж эхэлдэг байна.
Болзооны үеийн анхны харилцан яриа
Онлайн болзооны үеэр хэрэглэдэг бидний үг яриаг судалсан судалгаа хүртэл бий. Үүнээс үзэхэд анхны болзоог товлоход хэлсэн үг хэллэг бүр дараагийн болзооны төлөвлөгөө болдог аж.
Гол нь өөрийгөө өргөж дөийлгөсөн зүйл бичихийн оронд яг ямар хүн хайж байгаагаа нээлттэй ярилцах нь баян чинээлэг байдлаа гайхуулах эсвэл хайртай хүнтэйгээ учрахаар эрж хайж буй талаар улиг болсон яриа дэлгэхээс хамаагүй илүү байдаг нь судалгаагаар батлагджээ.
Анхны болзоо
Эрчүүд ухаалаг бүсгүйтэй болохыг хүсдэг гэж ярьдаг ч бодит амьдрал дээр илүү үзэсгэлэнтэй, эсвэл хөөрхөн хүүхнүүдтэй цагийг өнгөрөөх сонирхолтой байдаг. Энэ нь тэдний найдваргүй, хувирамтгай байдалтай холбоотой гэнэ. Тэгэхээр заавал асар их ухаантай царай гаргах ч хэрэг алга. Зүгээр л илүү бүтээлч, хөгжилтэй, уйтгартай бус зураг чухал гэж ойлгож болох нь.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.