Аавуудад бүхнийг даатгаж орхих ээжүүдийн ”маш нууц” төлөвлөгөө

2019.05.07
|
4,036
Гэр бүлийнхээ төлөө хэзээ ч дуусахгүй ажлын жагсаалтыг толгой дотроо өдөр бүр ”урлаж” суудаг ээжүүд маань одоо өөрийнхөө төлөө хийх ёстой зүйлсийг бодох цаг болчихжээ. Энэ жагсаалт хэзээ ч дуусдаггүй гэрийн ажил, хэзээ ч цэгцэрдэггүй арын албанаас таныг түр ч атугай чөлөөлөх учиртай.

Ж.ЦОГЗОЛМАА

Бид өөрсдийнхөө төлөө маш, бүр маш ихийг хийх гавьяатай хүмүүс. Ажил эрхлээд, орой нь гэрийнхээ ажилтай зууралдаж, өглөө нь нөхөр, Хүүхдийн хувцасны эрэл хайгуул, идэх уухыг зохицуулна гэдэг цаасан дээр бичдэгээс цаг их авдаг том ажил. Тиймээс л бид тийм их гавьяатай хүмүүс гэдгээ мартаж болохгүй.

Гэр бүлийнхээ төлөө хэзээ ч дуусахгүй ажлын жагсаалтыг толгой дотроо өдөр бүр "урлаж" суудаг ээжүүд маань одоо өөрийнхөө төлөө хийх ёстой зүйлсийг бодох цаг болчихжээ. Энэ жагсаалт хэзээ ч дуусдаггүй гэрийн ажил, хэзээ ч цэгцэрдэггүй арын албанаас таныг түр ч атугай чөлөөлөх учиртай.

 

Амралтыг өөртөө зориулж чадахгүй хүн өөрийгөө алддаг

АНУ-д ажиллаж буй хүмүүс өөрт нь амралт гээд өгсөн 429 сая өдрийн амралтыг ажиллаж өнгөрөөсөн гэсэн судалгаа байна. Үнэхээр сайхан амрах боломж биш байна гэж үү. Амралт нь хүнийг зүрхний элдэв өвчнөөс сэргийлээд зогсохгүй, стрессээс ангижрахад тусалдаг байгалийн эмчилгээ. Бас ажлаа улам бүтээлч санаачлагатай хийхэд чинь тусална. Ядахад. Хотоос гардаггүй юм гэхэд хотдоо хэзээ ч хийж үзээгүй амралтын санаачлагыг өөртөө бэлэглээрэй. Амралтыг өөртөө зориулж чадахгүй байна гэдэг та өөрийгөө л алдаж буй хэрэг.

 

Facebook бол цагийн дайсан гэдгийг мэдэх үү?

Мэдээж нийгмийн сүлжээ бол цагийг зугаатай өнгөрөөх, шинэ найз нөхөдтэй болох сайхан боломж. Гэхдээ энэ нь таны бүхэл өдрийн хэчнээн цагийг "жорлонд" асгадгийг мэдэх үү? Facebook удаан ширтсэн хүмүүсийн бүтээлч байдал буурдаг гэсэн судалгаа ч байна. Өнгөрсөн жил АНУ-ын Нийгэм, сэтнэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр Facebook нь нийгмийн гаралтай стрессийг улам нэмдэг гэдгийг баталсан юм.

 

Хүүхдийнхээ даалгаврыг хийлгэхэд гар утас заавал хэрэгтэй гэж үү?

Дарга чинь мэйлд нь хариу өгөхийг хүлээж байж болох юм. Гэхдээ энэ чинь хүүхдүүдийн чинь ээжтэйгээ жаахан ч гэсэн хамт байх гэсэн хүслээс нь яагаад хумслах ёстой гэж. Ээж аав нь хүүхэдтэйгээ хамт байхдаа гар утсаа байнга "мааждаг" бол хүүхдүүд нь сэтгэл дундуур байх магадлал асар өндөр гэдгийг судалгаа баталжээ. Учир нь тэд эцэг, эх нь өөрт нь хангалттай анхаарахгүй байгаад гомдоллож эхэлдэг бөгөөд бас сэтгэлээр унаж эхэлдэг байна. Хүүхэд чинь нас биед хүрэх үед тантай ярихын оронд утсаа ширтээд суучихвал танд таалагдах уу.

 

Бусдаасаа 15 минутын өмнө түрүүлж бос

Ингэж хэлэх энгийн санагдаж мэднэ. Гэхдээ гарах үр дүн нь асар их юм шүү. Тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргах чимээгүй бас тансаг орчныг бүрдүүлье гэвэл энэ арга танд тусална. Бас угаалгын өрөөнд "мөрдөгч"-гүйгээр ганцаараа тухлах боломж. Зөвхөн өөртөө зориулж кофе уух мөч.

 

Амралтын өдөр унтах зав заавал гаргаж байгаарай

Ажил эрхэлдэг ээжүүд орой унтаж, эрт босдог. Ажлын өдрүүдэд жижигхэн оймс, дотоож хайх ажил бол бидний өглөө эрт амжуулах ёстой чухал үүрэг. Иймдээ ч тэр үү ээжүүд ажлын өдрүүдэд хангалттай унтаж чаддаггүй гэсэн судалгаа байна. Иймд эрхэм ээж та амралтын өдөр үд дунд ч юм уу хэсгг хэн зуур унтах зав өөртөө заавал гаргаж байгаарай. Энэ нь таныг дутуу нойроо нөхөхөд туслаад зогсохгүй эрч хүчтэй ажлын долоо хоногийг удирдахад тань дэмжлэг болно.

 

Ажлаа хүүхдүүдтэйгээ "хуваалц"

Ажил гэдэг зүйл бяцхан хүүхдүүдийн хувьд маш нууц газар. Тэд ээж нь хаашаа явж, өдөржин өөрөөс нь "зугатдагийг" мэдэхийг юу юунаас илүү хүсдэг. Иймд та хүүхдүүдээ ажил дээр үе үе аваачиж, тэдэнд юу хийдгээ харуулахаас бүү цааргалаарай. Энэ нь хүүхдэд хөдөлмөрч хүн сайхан амьдардаг гэдгийг сайн жишээ болон хүмүүжихэд нь тусална.

Нэмж хэлэхэд, таны амжилт хүүхдэд тань сайнаар нөлөөлдгийг саяхны судалгаа харуулж байна. Ээж нь гэртээ хүүхдээ хардаг ээжүүдтэй харьцуулахад ээж нь ажил эрхэлдэг охид ажлын байран дээр гараад илүү хариуцлагатай, хичээнгүй байсныг саяхны судалгаа харуулан байдаг. Харин ээж нь ажил эрхэлдэг хөвгүүд ажилдаа амжилт гарахын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг.

 

Уйлах тийм муу зүйл биш

Ээжүүд ч бас хүн гэдгийг хүүхдүүддээ багаас нь мэдрүүлж өсгөх нь тэднийг сэтгэл хөдлөлөө зөв удирдаж сурахад нь тусалдаг байна. Байнга биш ч хааяа ч гэсэн энэ нийгмиын стресс биднийг хэрхэн бухимдуулж буйг хүүхдүүддээ нулимсаараа а харуулж бай. Тэд том болохдоо сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг болоход энэ талаар слах болно.

 

Гэртээ ч хариуцлагатай ажилчдыг бий болго

Ажил дээр хүн бүхэн хариуцлагатай байдаг. Гэтэл гэрт эсрэгээрээ. Хүүхдүүд нэг л өдөр томчуудын эгнээнд очно. Тэр үед нь ч та тэдний хаясан хогийг цэвэрлэж, аяга тавгийг нь угаагаад дагаад явах уу. Яг одооноос бага гэлтгүй өөрийнхөө өмнө хариуцлагатай байхад нь хүүхдүүдээ туслаарай. Тэгвэл тэд хариуцлагаа ухамсарладаг хүмүүс болж өсч томорно.

 

Долоо хоногт нгг удаа угаалгын өрөөндөө өөрийгөө түгжээд, хүссэнээ хий

Судалгаагаар ээжүүд өдөрт өөртөө ердөө л 17-хон минутыг л зарцуулдаг аж. Тэгэхээр энэ хугацааг өөртөө илүү үр ашигтайгаар зарцуулах цорын ганц боломж бол угаалгын өрөө. Тэнд л бид өөрийнхөөрөө байх эрх чөлөөг эдлэх орон зай. Нүүрэндээ маск тавьж, эсвэл яагаад дуртай номоо тухтайхан уншиж болохгүй гэж.

 

Сайн найзтай бол

Эмэгтэйчүүдийн хувьд сайн найздаа сэтгэлээ уудлахаас илүү сэтгэл зүйн эмчилгээ гэж үгүй. Энэ нь эрүүл мэндийг тань дэмжихээс гадна урт наслахад тусалдаг аж. Долоо хоногт 2-3 удаа найзтайгаа заавал ганц аяга кофе ч гэсэн ууж байгаарай.

 

Нөхөртөө хүүхдүүдээ даатгаад үлдээж сур

Нөхөртөө хүүхдүүдийн даалгавар хийлгэх, хоол хийх, гэр цэвэрлэх ажлыг даатгаад орхиж сур. Нөхөр гэдэг амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхээр ирсэн хүн. Гэтэл хүүхнүүд маань ажлаа ч хийгээд, гэрээ ч цэвэрлээд, хүүхдүүдийнхээ ы даалгаврыг хийлгэх зэрэээр хамаг ч ачааг өөрийнхөө санаачлагаар үүрээд яваад байдаг. Ингэснээрээ бид хүүхдүүдээ ч нөхрөө ч гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байхад нь саад болсоор байдаг. Иймд ачааллыг тэнцүүлж сураарай бүсгүйчүүд минь.

 

Өөрийгөө уучил, хааяа ч гэсэн асуудлыг зөнд нь орхиж сур

Ажил эрхэлдэг ээжүүд үргэлж л гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө сэтээлээ чилээж явдаг. Тэдний 80 гаруй хувь нь гэр бүлийн бүх гишүүний өмнөөс хариуцлага үүрч, хэн нэгнийх нь ажил, хичээл, хоол унд хоцорчих вий гэж зовж явдаг. Харин дөрвөн эмэгтэй тутмын нэг н. Долоо хоногт заавал нэг удаа гэр орны стрессээс болж бухимдахдаа уйлдаг байна. Үнэхээр хэцүү санагдаж байгаа биз дээ. Гэвч бид өөрийгөө уучлаад, асуудлыг зөнд нь хаяад сурчихвал ингэж их бухимдаж шаналах нь эрс багасна. Тэгээд ч хүүхдүүд бас нөхөр чинь өөрийнхөө төлөө хариуцлагатай байхад анхаардаг болох нь дамжиггүй. Бид бүгд л алддаг. Гэхдээ бид бүх зүйлийг ганцаараа биш хамтдаа хийх хэрэгтэй. Зөвхөн ээж л хамаг ачааг үүрдэг гэсэн хэвшсэн ойлголтыг бид өөрсдөө бүтээсэн. Одоо өөрсдөө өөрчилнө.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар