Миссандэй “Дракарис” гэж хэлсний учир

2019.05.12
|
3,624
“Хаадын тоглоом” цувралын наймдугаар бүлгийн дөрөвдүгээр ангид Миссандэй хайрт хатан, хайртай залуутайгаа салах ёс хийж хэлсэн ганц үг нь “Дракарис”. Энэ үг яагаад тийм чухал байсан бэ.

Ж.ЦОГЗОЛМАА

Кинонд өгүүлснээр дээд валери хэлэнд энэ үг нь “Луугийн гал” гэсэн утгатай. Гэвч хатан Дэни-дээ тэр энэ үгийг хэлэхдээ “Луу шиг байгаарай” гэж хэлэх гэж оролдсон нь тэр бололтой хэмээн кино судлаачид үзэж байгаа юм. Одоо Дэйнарис ганцхан луутай үлдчихсэн. Нэгийг нь шөнийн хаан, нөгөөг нь Сэйрси хөнөөчихсөн шүү дээ. (Та Дэнигийн өмнөөс харуусахгүй байна гэж үү.

 

Бас Миссандэйгийн өмнөөс. Би л хувьдаа маш их хямарсан).”Дракарис” гэдэг үгний утга нь “Яг л галзуу хаан шиг бүгдийг нь шатаа” гэж ойлгож болох ч энэ үг Миссандэйгийн амнаас унасан сүүлчийн үг гэж үзвэл Дэнид “Миний өшөөг авч, дайснуудаа бүгдийг устгаарай” гэсэн болов уу.

 

Тэгэхээр маргааш гарах ангид магадгүй Дэни Миссандэйгийн зөвлөгөөг дагаж бүгдийг шатааж мэдэх л юм. Гэвч энэ нь луугийн хатны хувьд тийм сайн зүйл биш ээ. Дэни яг одоо бүх дотны хүнээ алдчихлаа. Бас холбоотнуудаа үхдэлүүдийн  дайнд хөнөөлгөчихлөө. Хамгийн сүүлд өөрийн хамгийн үнэнч зөвлөхөө ийн алдлаа.

 

Эх сурвалж:womenshealthmag.com

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар