Үдшийн болзоог “халуухан” болгох 10 кино

2019.05.14
|
1,634
Болзоогоо халуухан болгоход чинь туслах кинонуудыг нэрлэж байна.

Baby Driver

Хөгжилтэй, хошин бас хүчирхэг ритмтэй сайхан кино. Та энэ киноноос эрч хүч, урам зориг, хамгийн гол нь залуу насны алдаж болохгүй агшин бүрийг ойлгоно.

 

Crazy, Stupid, Love

Саяхан гэрлэлтээ цуцлуулсан залуу шинэ найзтай болохыг хүснэ. Харин түүний шинэ харилцаа түүнд жинхэнэ хайрын амтыг мэдрүүлнэ. Та энэ киног хэдэн ч удаа үзсэн уйдахгүй гэдгийг амлая.

 

Adventureland

Оюутан насны хайр дурлалын мартагдашгүй мөчийг эргэн сануулах сайхан кино. Гоо үзэсгэлэн, хайр дурлал, хүсэл мөрөөдөл, адал явдал энд л бий.

 

Guardians of the Galaxy

Марвелийн комикт тулгуурлан бүтээгдсэн кино. Гэхдээ хайр дурлалыг илүү өөр өнцгөөс илэрхийлэх гэж оролдсон юм шиг санагддаг.

 

Notting Hill

Энэ киноны талаар илүү тайлбар хэрэггүй биз. Энэ бүтээл бол хайр дурлалын тухай өгүүлэх брэнд бүтээл. Үнэхээр гайхалтай. Мартаж болохгүй кино.

 

Shawshank Redemption

Энэ кинонд дурлахгүй байхын аргагүй. Мохошгүй хүсэл тэмүүлэл, амьдралын амтыг мэдрүүлнэ. Хоёр цаг хагасын турш ганц минутаас нь ч та уйдахгүй гэдгийг амлая. Болзооны төгс кино.

 

Deadpool

Райн Рэйнолдсын энэ кино таныг уйдаахгүй. Болзооны турш та инээсээр суух вий.

 

 About Time

Цаг хугацаагаар аялж болдог байсан бол та юу хийх байсан бэ. Магадгүй хэзээ ч уулзаж байгаагүй аавтайгаа, ээжтэйгээ уулзах боломж олдвол та явах уу? Та асуултынхаа хариултыг энэ киноноос авна.

 

La La Land

Риан Гослин, Эмма Стөүн нарын гайхалтай бүтээл. Хайр дурлалыг үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ.

 

​​​​​​​

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар