Эд Шийрэн:Найз охиндоо зул сараар тонгорог бэлэглэсэн

2019.05.15
|
1,337
Эдуард Кристопер Шийрэн 1991 оны хоёрдугаар сарын 17-нд Их Британийн Халифакс хотод төржээ. Түүний ”÷ Tour” аялан тоглолт 573 сая ам.долларын орлогоороо дэлхийд тэргүүлсэн билээ.

Ж.ЦОГЗОЛМАА 

Түүний ВВС-д фэнүүдээс нь ирсэн санамсаргүй аргаар сонгосон асуултуудад хэрхэн хариулсан ярилцлагыг хүргэе.  

 

-Та 2016 онд өөрийгөө нийгмийн сүлжээнээс “арилгаж”, account-аа хүртэл устгасан. Тайван байхыг хүссэн юм уу?

-Би маш хуучинсаг, бас их буурьтай хүн гэдгээ хэлмээр байна. Би тийм их сэтгэл хөдлөлтэй хүн бас биш. Бас бусдад түвэг болохыг хүсээгүй. Үүнээс гадна би хүмүүстэй амьд харилцаа үүсгэхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, гар утсаа шүүрч авахаасаа өмнө нүүр нүүрээ хараад ярилцах нь илүү санагдсан.

 

Би утас барихгүй байхаар шийдсэн.

Гайхалтай байгаа биз дээ.

 

-Та утсаа бүр хаяхаар шийдсэн юм уу. Нэг үгээр, утас хэрэглэхгүй байхаар шийдээ юу?

-Би утас барихгүй байхаар шийдсэн. Гайхалтай байгаа биз дээ. Бидний тал хувь нь Snapchat хэрэглэж байна. Гэтэл хүмүүс надаас “Чи яагаад утас барихгүй байгаа юм бэ” гэж асуудаг. Хариуд нь би “Эргэн тойрноо хар л даа. Би яагаад утас барихгүй байгааг тайлбарлахад хялбар биш байна гэж үү” гэж хэлдэг.

 

-Та дуугаа фэнүүдийнхээ сэтгэлд илүү ойр байлгахад юунд анхаардаг вэ?

-Миний дуу тэдний сэтгэлд ойр байх эсвэл хол байх нь нэг их хамаатай зүйл биш. Миний дуу бүх хүний сэтгэлд хүрч чадахгүй. Хэн ч хоёр газарт нэг цаг хугацаанд хүрч чадахгүй шүү дээ. Тиймээс шударга байх нь зөв. Хамгийн чухал нь ажилдаа үнэн сэтгэлээсээ хандах л байх даа.

 

Би хүмүүстэй амьд харилцаа үүсгэхийг хүссэн. Гар утсаа шүүрч

авахаасаа өмнө нүүр нүүрээ хараад ярилцах нь илүү санагдсан

 

-Таны сүүлийн цомогт Цэнхэр гаригийн талаарх дуу багтсан. Та ВВС-ийн дэлхийн цувралуудыг сонирхдог юм шиг санагдсан?

-Тийм ээ. Би энэ цувралуудын байнгын үзэгч.

-Таны харамсдаг зүйл юу вэ?

-Жорж Майкл. Тэр залуугаараа буюу 53 насандаа 2016 онд хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Ааваас минь ч залуу гэсэн үг. Тэр маш олон хүнд аз жаргалын амтыг уран бүтээлээрээ ойлгуулж чадсан хүн.

-Таны чихний хэнгэрэг хагарч, нэлээд эмчилгээ хийлгэсэн санагдаж байна. Энэ нь таны амжилтад нөлөөлнө гэж шаналж байв уу?

-Би чихэндээ хэнгэрэгний хальсгүй төрсөн. Ингээд үүнийгээ эмчлэхээр 11 насандаа хэнгэрэгний хальс суулгуулсан. 18 насанд хэнгэргээ хагалж, 24 насандаа дахиад л гэмтээчихсэн. Энэ бол байдаг л энгийн эмчилгээ. Тиймээс нэг их санаа зовохгүй байна. Хэнгэрэггүй төрсөн чих маань дуу чимээний дөнгөж 25 хувийг л сонсдог. Харин нөгөө чих маань эрүүл шүү.

 

Миний дуу бүх хүний сэтгэлд хүрч чадахгүй.

Хэн ч хоёр газарт нэг цаг хугацаанд хүрч чадахгүй шүү дээ.

 

-Хүмүүс янз бүрийн хоолны дэглэм барьдаг болсон байна. Таны харсан хамгийн сайн болон хамгийн хэцүү дэглэм юу байв?

-Нэгэн загвар өмсөгчийн хоолны дэглэм намайг яг л галзууруулах шахсан. Тэр Пепси ундаанд жижиг хөвөн дүрээд, амандаа хийгээд юм идэж байна гэж өөрийгөө хуурч байсан. Энэ нь түүний нэг өдрийн хоол нь байсан. Үнэхээр аймшигтай. Харин сайн хоолны дэглэм гэвэл, өдөр бүр дасгал хийж, дуртай хоолоо идэх юм шүү дээ. Хэтэрхий их дасгал хөдөлгөөн хий гэж хэлээгүй. Зүгээр л бодисын солилцоогоо эрчимтэй байлгахад л хангалттай.

-Таныг хордуулж буй зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?

-Миний хэрэглэдэг хамгийн том хор бол шар айраг юм даа. Шар айраг жинг маш их нэмдэг. Гэтэл би шар айрганд үнэхээр дуртай. Шар айраг хараараа яаж ч чаддаггүй. Гэхдээ би одоо оройдоо ганц л лонх шар айраг уудаг болох гэж хичээж байгаа. Би чинь шөнөжин шар айраг задалчихдаг байсан хүн шүү дээ.

 

-Шартаж байснаас илүү дээр байна уу?

-Шарталтыг үгээр хэлэхэд үнэхээр хэцүү, муухай зүйл. Тамхи татдаг хүнд шарталт бүр ч муухай мэдрэгддэг гэдгийг ойлгосон. Нэгэн найз минь надад шартахгүй байя гэвэл орондоо орохоосоо өмнө хоёр аяга цай ууж бай гэж зөвлөсөн. Энэ маш эрүүл санал санагдсан.

-Таны хувьд төгс дуу гэвэл ямар бүтээлийг нэрлэх вэ?

-Төгс дуу гэдэг гуниг, баярын аль алиныг мэдрүүлж чадах дуу л байх болов уу. Би Жорж Бенсоны “Give Me The Night” дууг сонсоод инээмсэглэмээр, бас бүжиглэмээр санагдсан.

-Таны “Galway girl” дуунд хүмүүсийн гайхалтай нэгдлийн тухай дуулдаг. Харин таны дагадаг бүлгэм юу вэ?

-Suffolk folk бол миний дуртай бүлгэм. Бид дугуй унах дуртай, мэдээж шар айрганд дуртай.

-Сүүлийн үед таныг аз жаргалтай болгож буй зүйл юу байна вэ. Эсвэл гуниглуулж буй зүйл нь бас юу вэ?

-Намайг жаргалтай болгодог бас гуниглуулдаг зүйл гэвэл би муурнуудаа хэлнэ. Тэд ханиад хүрчихсэн. Гэхдээ л тэд үнэхээр хөөрхөн. Тэднийг найтаахад би баярлаж бас гуниглаж байна даа.

-Таны амьдралдаа авч байсан хамгийн хүнд гэмтэл юу байсан бэ?

-Би галт ууланд авирч байхдаа буцалж буй цөөрөм рүү хальтраад орчихсон. Үнэхээр аймаар байсан. Яг таныг асуухад миний хөл тэр өвдөлтөө мэдрэх шиг л боллоо.

 

Надад туслаагүй хүмүүс над руу утастаад “Манай сэтгүүлийн

COVER болох уу” гэж асуухад нь “Сайн уу. Үгүй” гэж хариулдаг.

-Та сонин уншдаг уу?

-Тийм ээ, маш их. Анхандаа жаахан бухимддаг байсан. Гэвч мэдээллийн дунд амьдрахгүй л бол 22 сая цомгоо яаж зарах юм бэ. “Надад хэн ч дургүй” гэж бодоод байвал яаж ажлаа хийх вэ. Би жагсаалт гаргачихсан. Тэгээд надад туслаагүй хүмүүс над руу утастаад “Манай сэтгүүлийн COVER болох уу” гэж асуухад нь “Сайн уу. Үгүй” гэж хариулдаг. Миний жагсаалт бол зөвхөн уншихад зориулагдаагүй харин миний амжилтын үе шат юм.

-Өнгөрсөн таван жилийг эргээд харвал. Таны хамгийн өндөр оноо авсан зүйл юу байв?

-Миний бодлоор 2017 он миний хамгийн их оноо цуглуулсан жил байлаа. 17 бол миний азын тоо. Миний эргэн тойронд Weekend, Бионс,  Бруно Марс зэрэг одод цомгоо гаргаж байлаа. Би цомгоо гаргахдаа харин жаахан айж байсан. Гэвч миний хувьд 2017 он тэр чигээрээ цомгийг минь ивээсэн сайхан он байлаа.

-Эмэгтэй хүнд өгч байсан хамгийн романтик бэлэг чинь юу байсан бэ?

-Би найз охиндоо шинэ жилийн баяраар тонгорог бэлэглэж байсан. Романтик биш л дээ. Гэхдээ тэр энэ бэлгийг хүсч байсан юм. Харин тэр хариуд нь надад хурууны хэмжээтэй Tech Deck бэлэглэсэн юм даа.

-Гэхдээ романтик бэлэгний талаар асуусан шүү дээ.

-OK. “Бриджет Жонсын өдрийн тэмдэглэл”-ийг үзэж байхдаа  Dyson брэндийн үсний сэнс их зүгээр юм байна гэж харсан. Хүүхдүүд, эмэгтэйчүүд, ээжүүд бүгд л үсний сэнс маш чухал гоё зүйл гэж хардаг юм шиг санагдсан. Тэгэхээр миний бодлоор зул сараар эмэгтэйчүүдэд өгсөх романтик бэлэг бол үсний сэнс л байх.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар