Энэ долоо хоногийг амжилттай дуусгах “To do list”

2019.05.17
|
2,470
Долоо хоногийн сүүлчийн өдөр. Энэ бол амжилтаа дүгнэх цаг. Бас ирэх долоо хоногт хүрэх оргилоо төлөвлөх хугацаа. Амжилттай долоо хоногийн төлөө урагшаа!

Энэ долоо хоногт танд тусалсан бүх хүнд талархлаа илэрхийлэх

Багийнхнаа магтаж урамшуулаарай. Гэхдээ магтаал бодит зүйл байх ёстой шүү.

Найзтайгаа утсаар ярьж, сонин хачнаас нь сонсох.

Энэ жагсаалтыг эхнээс нь нэг удаа унш.

 

 

Танд маш чухал нэг төслийг заавал дуусга.

Ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө заавал бичиж дуусга.

Ажлын ширээгээ цэвэрлээрэй. (Ирэх даваа гаригт цэвэрхэн ширээн дээрээс ажлаа эхлэх сайхан биш гэж үү)

Хийнэ гээд амжаагүй нэг ажлаа хийж дуусгах төлөвлөгөө бодож ол.

 

Амралтын өдөр эхлэхээс өмнө ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө дахин нэг хараарай.

Ажил нь амжихгүй байгаа хэн нэгэнд тусал. Тэр танд дараагийн удаа туслах болно.

Ажил хэргээр уулзах шаардлагатай байгаа ч уулзаж амжаагүй хүнтэйгээ ярилцах шалтаг гарга. Ядахдаа л нэг сайхан мэндийг нь мэдчих.

Гэнэтийн янз бүрийн бэрхшээл үүсэхээс сэргийлж ирэх долоо хоногийн ажлын хуваариа дахиад нэг харахад илүүдэхгүй.  

 

 

Цахим шуудангийнхаа inbox-ийг цэвэрлэ.

Хийх ажлын жагсаалтад мартагдсан зүйл байгаа эсэхийг шалгаарай.

Энэ долоо хоногт хэн нэгнийг гомдоосон бол заавал уучлалт гуйгаарай.

Алба, хэлтсийнхэнтэйгээ нэг сайхан ярилц. Танай албаныхан юу хийж байна, юунд хүрэхээр төлөвлөж байгааг нь сонирхоорой.

 

Байгаа бүхэндээ талархаарай.

Өдрийн тэмдэглэлдээ ирэх долоо хоногоо төсөөлөн бич. 0

Ойрын ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаарай. Маргааш, нөгөөдөр, сарын дараа, эсвэл жилийн дараахь ч байсан болно.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар