Өндөр бүтээмжтэй эмэгтэйчүүдийн долоо хоногийн төлөвлөгөө

2019.05.20
|
2,227
Жессика Альба, Шерил Сандберг, Викториа Бекхэм зэрэг алдартай бүсгүйчүүд амжилтын нууцаа хуваалцсаныг хүргэж байна.

И.АНГАР

Энэ долоо хоногийг хэрхэн өндөр бүтээмжтэй өнгөрөөх вэ. Төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх ямар боломжууд бидэнд байна вэ. Ажлын өдөр бүхнийг өндөр амжилтаар хэрхэн үдэх вэ.

Амжилттай эмэгтэй хүний цаана хичээнгүй хүчин зүтгэл, найдвартай итгэлтэй байдал нуугдаж байдаг. Бизнесийн салбарт манлайллаараа тэргүүлж яваа эмэгтэйчүүдийн баримталдаг зарчмууд юу вэ.

Жессика Альба, Шерил Сандберг, Викториа Бекхэм зэрэг алдартай бүсгүйчүүдийн амжилтын нууцыг careergirldaily.com хуваалцсаныг хүргэж байна. Тэдний оргилд хүрсэн зам маш энгийн. Тэд ердөө л төлөвлөж сурсан, бас түүнийгээ ягштал биелүүлж чадсан хүмүүс. Тиймээс өнөөдөр бид хэрхэн долоо хоногоо бүтээмжээр дүүрэн өнгөрөөх алдартнуудын амьдралын хэвшлээс хүргэж байна.

 

Даваа гариг:Тархиа “цэгцэл”

Тархиа “цэгцэлж”, бодол санаагаа төвлөрүүлэх зохимжтой өдөр нь даваа гариг. Хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж, энэ долоо хоногт хийх ёстой хамгийн чухал зүйлээ тодорхойлно.

Энэ долоо хоногт амжуулах зүйлсээ жагсаагаад бичсэний дараа тухайн ажил бүхнээ шинэ цаасан дээр нэг нэгээр нь тэмдэглэн бичнэ.

Ийн бичиж буйн учир нь тухайн ажлын талаарх мэдээлэл, явц, үр дүнг нэг бүрчлэн харахад хэрэгтэй гэж тэр юм. Ингэснээр чухал шаардлагагүй зүйлд цагаа үрж, бухимдалгүйгээр зорилгоо тодорхой олж харахад энэ арга маш их тустай байдаг.

 

Мягмар гариг:Заан шиг амьдар  

Жаахан уйтгартай байж мэднэ. Гэхдээ аль ч ажлаа орхигдуулалгүй бүгдийг нь судлахад энэ өдрийг зориулах хэрэгтэй. Айж байгаа ажил руугаа яг л заан шиг сүр хүчтэйгээр дайран ор. Онцын шаардлагагүй зүйлсийг замаасаа хол байлгаж, хамгийн чухал цэг рүү хамаг анхаарлаа төвлөрүүлээрэй. Заан бол маш ухаалаг амьтан. Тэр хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяж чаддаг. Зорилгынхоо төлөө ухралгүйгээр урагшилдаг.

 

Лхагва гариг:Бие халаалт

Энэ бол ямар нэг бүтэлгүйтлээс сэргийлэх бие халаалтын үе. Ажлуудаа дахин шалгаж, энэ долоо хоногийг дуусгахаас өмнө юуг амжуулах ёстйгоо дахин нягталж үзэх үе. Өнөөдрийн ажил дууссаны дараа 30 минутыг л энэхүү бие халаалтдаа зориулахад хангалттай.

 

Пүрэв гариг: Эргэцүүлэх өдөр

Энэ бол долоо хоног шувтрахад ганц өдөр үлдсэн цаг хугацаа шүү дээ. Тиймээс бүх зүйлийг дахин эргэцүүлж харна. Утас болон ажлаасаа 10-15 минут түр холдоод энэ долоо хоног чухам юунд зарцуулагдаж байгааг дахин нэг тунгаан бясалгана. Ингэж энэ долоо хоногт юу амжуулж буйгаа эргэцүүлснээр та тархиндаа “салхи” оруулж, илүү ухаалаг, холч хараатай сэтгэхэд тань туслах болно. Учир нь бид долоо хоногоо хэрхэн өнгөрч буйг ч сэхээрэх завгүй амьдарч, чухал боломжуудаа хажуугаараа өнгөрүүлчихсэн байдаг. Үүнээс сэргийлэх чухал өдөр бол пүрэв гариг.

Баасан гариг: Бэлтгэлээ ханга

Баасан гаригт амрах төлөвлөгөөгөө боловсруулна. Яагаад гэвэл амралтын өдрүүдийг ээжүүдийн хоолгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Амттай амралтын өдрүүд ажлын бүтээмжийг хэчнээн ихээр өсгөдгийг та лав таахгүй дээ. Та амралтын өдрөөр гэр бүл, нөхөртөө, бас өөртөө цаг зарцуулж, амралтыг аз жаргалтай өнгөрөөх нь юу юунаас илүү чухал. Та ажлын төлөө биш хайртай хүмүүсийнхээ бас өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээ бүү мартаарай. Аз жаргалтай амралтын өдрүүд амжилттай долоо хоногийн эхлэл шүү дээ.

Эх сурвалж:careergirldaily.com

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар