Амжилттай эмэгтэйчүүдийн өглөө бүр заавал хийдэг зүйлс

2019.05.21
|
3,576
Амжилттай таван бүсгүй өөрсдийн өглөөний дадал зуршлаасаа хуваалцаж байна. Тэдний өглөөний хэвшил нь зорилго болоод тэнцвэрээ хадгалахад нь хэрхэн тусалдгийг хамтдаа сонирхъё.

И.АНГАР

Дэлхийд алдартай эмэгтэйчүүдийг ийнхүү хүчирхэгжүүлсэн дадал зуршил нь юу юм бол гэж та өмнө нь бодож байсан уу. Энэ асуултанд хариулахаар амжилттай таван бүсгүй өөрсдийн өглөөний дадал зуршлаасаа хуваалцаж байна. Тэдний өглөөний хэвшил нь зорилго болоод тэнцвэрээ хадгалахад нь хэрхэн тусалдгийг хамтдаа сонирхъё.

 

Жессика Альба:Дасгал хийхэд олон сайхан бүтээлч санаанууд орж ирдэг

Жүжигчин, “The Honest Company”-ийн үүсгэн байгуулагч

Жессикагийн цагны сэрүүлэг өглөөний 05.15-д дуугардаг. Ээж хүний хувьд өглөө хүүхдүүдийнхээ бэлтгэлийг хангах нь чухал ч эхлээд тэрээр өглөөний бие халаалтаар өдрийг эхэлдэг байна. Аяга хар кофе уух юм уу эсвэл халбага наргил модны тос хутгасан ногоон жүүс ууж аваад йогийн дасгалдаа ордог байна.  

Өдөрт 45 минутыг дасгал хөдөлгөөнд зориулдаг бөгөөд ихэнхдээ өглөөгүүр хийхийг хичээдэг аж. Бидэнтэй л адилаар тэрээр дасгал хийхийг үзэн яддаг ч үүнийг хийснээр илүү тав тух, илүү гоо үзэсгэлэн, аз жаргалыг мэдэрдгээ нуугаагүй юм. Үүнийхээ дараа шүршүүрт орж, өөрийнхөө бэлтгэлийг хангачихаад гэрээс гарахад бэлэн болно доо.

 

Тэрээр бүтээлч байдлаа илүү сайн сайхан зүйлд зориулахын тулд “The Honest Company” компаниа байгуулжээ. Түүний ажил өдрийн турш олон уулзалтуудын дунд өнгөрдөг учраас түүний хамгийн чухал зүйл мэдээж хийх ажлын жагсаалт буюу “to-do list”.

 

Жессикагийн амжилтын TIP: Өдрийг эхлэхээс өмнө бие халаалт заавал хийх.

Энэ нь өдрийн турш хурдтай сэтгэж, өөрийгөө дайчлан, бухимдалгүйгээр бэрхшээлийг давахад тусалдаг.

Жессика “Дасгал хийж хөлсөө гаргах тэр агшинд олон сайхан бүтээлч санаанууд орж ирдэг” гэж хэлэх дуртай.

 

 

Жен Аткин:Би дасгал хөдөлгөөнөө хийхийг хүсвэл 06.00 цагт босдог

Оддын үсчин, OUAI-ийн үүсгэн байгуулагч

Жен Аткин бол Холливудын оддын үйлчлүүлэх дуртай OUAI үс арчилгааны компанийн үүсгэн байгуулагч. Тэрээр Кардашиан, Крисси Тиегин, Белла Хадид зэрэг том том нэрний ард үргэлж “асаалттай байж байдаг” шилдэг үсчин. Алдартай одод түүний брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэхээс гадна үсээ засуулах, арчлуулах хамгаас дуртай.

 

Өглөө 06.30-07.00 цагт Жен босдог. Сэрүүлгээ хэд хэд унтраасны эцэст Жен утасныхаа цагийг хараад босохоор шийдвэр гаргадаг. Учир нь тэрээр өөрт нь дуудлага ирсэн эсэхийг нягталж, чухал төслүүддээ анхаарал хандуулдаг байна. Түүний босоод хийх хамгийн чухал ажил бол үс засуулах захиалгат цагууддаа мэйлээр хариу өгөх юм.

Хип Хоп хөгжим түүнийг өглөөд сэрээж, сэдэлжүүлж өгдөг. Дараа нь WWD-ийн бизнес мэдээнүүдийг уншина. Харин сүүлд нь алмонд самрын сүү эсвэл смүүти хольсон англи цай ууснаар өглөөг үргэлжлүүлнэ дээ. Цайгаа уусны дараа тэрээр дэлхийд хамгийн алдартай фитнесс клуб болох Barry’s Bootcamp-д хичээллэдэг.

Өглөөний эрч хүчээ алдахаас өмнө дасгал хөдөлгөөн хийх нь Женийн хувьд маш чухал. Дасгал дуусаад шүршүүрт орсны дараа SK-II маскийг нүүрэндээ тавьж, шинэ өдрийг гоо үзэсгэлэнтэй эхлэхэд бэлтгэнэ. Дараа нь багийнхантайгаа Trello board-аар уулзалт зохиож, өдрийн төлөвлөгөөгөө гаргаад, 09.15-09.45 цагийн хооронд ажил руугаа гардаг байна.

 

Жений TIP:Илүү эрт босох. “Би дасгал хөдөлгөөнөө эхэлж хийхийг хүсвэл

06.00 цагт босдог. Би дандаа йог болон фитнессийн хичээлийг илүүд үздэг.

Энэ нь намайг хэзээ ч уйдаадаггүй” гэж Жен хэлж байна.

 

 

Шарлотт Тилбюри:Гэрээсээ гарахаасаа өмнө хийх зүйлсийг нягталж төлөвлөх нь үнэхээр чухал

Алдартнуудын гоо сайханч, “Charlotte Tilbury” гоо сайхны төвийн үүсгэн байгуулагч

Charlotte Tilbury бол Холливудад хамгийн эрэлттэй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани. Бас алдартнуудын хамгийн сайн гоо сайханчид тэнд ажилладаг.

Харин Шарлоттын хувьд өглөө 06.00 цагт босч өглөөд бэлддэг.

Тэрээр жинхэнэ англи өглөөний хоолны улаан фен. Нимбэг, авакода жимстэй аяга халуун цай, хайрсан талх бол түүний өглөөний цай. Авакодаг халуун ногоотой хольж хэрэглэх нь сайхан арьс, гоо сайхан бие бялдартай байх нууц гэж тэр үздэг. Хүүхдүүдтэйгээ хамт өглөөний цайгаа уух зууртаа гоо сайханч бүсгүй маань өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж, зарим цахим шуудангаа шалгаж амжина.

Гэрээсээ гарахаасаа өмнө өдрийнхөө хийх зүйлсийг нягталж төлөвлөх нь үнэхээр чухал гэж Шарлотт үздэг.

08.30 цагт гэрээсээ гардаг бөгөөд үүнээсээ өмнө түүний хамгийн сайн бүтээгдэхүүний нэг болох Magic Cream-ийг нүүрэндээ түрхэж, Jen Atkin’s Ouai энгэсгүүдээ хэрэглэдэг.

 

Шарлоттын TIP: Өдөр бүрийг аз жаргалтайгаар өнгөрөөх.

“Заримдаа бид ядардаг ч оо энгэсэг түүнийг чинь нууж чадах шидтэй.

Өөрийгөө гоо үзэсгэлэнтэй харагдуулах зүйлсийг хэрэглэж сурна гэдэг

үнэхээр чухал” гэж тэр хэлэх дуртай.

 

 

Алессандра Амбросио:Би төлөвлөсөн л бол тэнд би заавал байдаг

Загвар өмсөгч, жүжигчин, “ále”-ийн үүсгэн байгуулагч

Алессандра 07.00 цагт босдог. Түүнд ерөнхийдөө л сэрүүлэгний хэрэг байдаггүй. Заримдаа тэр 05.00 цагт босох шаардлага гардаг ч тэр хүүхдүүдийнхээ өглөөний цай болон хувцас, хэрэглэлийг нь бэлдэж амждаг.

Түүний өглөөний цайнд жимс, өндөг зэрэг тэнцвэржүүлэгч хүнс голлодог. Тэр авакода жимсэнд дуртай, бас шинэ ногоо, чанасан өндгийг наргилын тостой хольж идэх дуртай. Бас мэдээж, том аягатай кофег мартаж болохгүй.

Өглөөг эхлэхээсээ хамгийн түрүүлж хийх ёстой зүйл нь дасгал хөдөлгөөн, бие халаалт. Загвар өмсөгч хүний хувьд энэ нь амьдралынх нь томоохон хэсгийг эзэлдэг. Өглөөд йога хийх дуртай бөгөөд түүний байнга очдог клуб нь The Bar Method. Энэ бол түүний өглөөг угтах өдөр бүрийн зуршил бөгөөд үүнийгээ өөрчлөхийг хэзээ ч хүсдэггүй.

Дасгалаасаа буцааж ирээд тэрээр 30 минутыг бэлтгэлээ хангахад зориулдаг. Сормуусаа будаж, нүүрэндээ өө дарагч түрхээд, илүү байгалиараа нүүр будалтыг хийсний дараа гэрээс гарахад бэлэн болно. Хүнсний дэлгүүрээр орох, хувцасны дэлгүүрээр орж бараа сонгох зэрэг хийх зүйлсийнхээ жагсаалтыг нэг бүрчлэн баталгаажуулсны дараа тэр гэрээсээ гардаг байна. Дасгал хөдөлгөөн хийсний дараа энэ бүхнийг цэгцлэх илүү хялбар болдог аж.

 

Алессандрагийн TIP:Зохион байгуулалт хамгийн чухал.

“Би хийх ажлын жагсаалт гаргах үнэхээр дуртай. Би төлөвлөсөн л бол тэнд би заавал байдаг” гэж тэр хэлэх дуртай.

 

 

Изабелла Боилстон:Сайн унтах нь өдрийг амжилттай өнгөрөөх хамгийн чухал зүйл

Балетын бүжигчин

Изабелла одоогоор Америкийн Баллетын театрт захирлаар ажиллаж байна. Баллетын жүжигчин байна гэдэг байнга дасгал сургуулилттай байхын нэр билээ.

Тэр шөнө бүр дор хаяж 8 цаг унтахыг хичээдэг. Хэр их унтахаасаа шалтгаалаад өглөөд босох цаг нь ч өөр өөр байдаг аж. Ямартаа ч цагных нь сэрүүлэг 08.00 цагт дуугарна. Түүний өглөө нүүрээ хүйтэн усаар угааж, чийгшүүлснээр эхэлдэг.  

Өндөг болон авакода жимстэй өглөөний цай, эсвэл наргилын кремтэй мөстэй кофе уухаас түүний өглөөний цай эхэлдэг. Студи руугаа явах замдаа хөгжим сонсож, өдрийг илүү жавхаалаг, өөдрөг өнгөрөөхийн тулд бясалгал хийж, эрч хүчээ удаан хадгалахын тулд дасгал хөдөлгөөнийг илүүд үздэг байна.

 

Изабеллагийн TIP: Өглөөг сайн эхлэх нь үдшийг сайн үдэх эхлэл болдог.

“Сайн унтах нь өдрийг амжилттай өнгөрөөх хамгийн чухал зүйл” гэж тэрээр хэлэх дуртай.

 

Нийтлэлийнхээ төгсгөлд уншигчдаасаа нэгэн зүйл асууя.

Та шинэ өглөөг ямар хэвшил зуршлаар эхэлдэг вэ? Бас тэр нь таны амжилтад хэрхэн нөлөөлж байна вэ?

Эх сурвалж:careergirldaily.com

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар