Д.Бямбадэлгэр:Үнэн хэрэгтээ хүнийг өөрийнх нь сүнс анагаадаг юм шүү дээ

2019.05.22
|
3,988
Эрхэм уншигч таныг нэгэн ховор хүнтэй уулзуулж байна. “Мөнх дом” сувиллын захирал Д.Бямбадэлгэр хэмээх буянтай бууралтай уулзах завшаан тохиосныг ийнхүү хуваалцаж байна.

Ж.ЦОГЗОЛМАА 

Тэрээр судас барьж оношлон, сүнс, эхэсийн эмчилгээний аргыг хослуулан олон мянган монголчуудыг анагаасан ачтан юм. Түүнтэй уулзахаар очиход үзүүлэх гэсэн, оношлуулах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй юм билээ. 

 

Миний сүнс биенээсээ гараад таазан дээр эргэлдэж буй нь надад харагдсан

 

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Жаргалантын Хөх Овоо гэдэг бууцан дээр төрсөн хүн. Аав минь Завхан аймгийн Шилүүстэй сумын Цэрэндондов гэж хүн байлаа. Эцэг, эхийнхээ буянд эрүүл саруул сайхан бие бялдрыг заяаж, өнөөг хүртэл амар амгалан сайхан аж төрөх ерөөл хайрласанд нь туйлын их талархаж явдаг. Тэнгэрээс хоёр буурай минь харж байдаг байхаа гэж залбирч явдаг даа.

 

Энэ цөвүүн цагийг дуусгахын тулд хөх толбот хөх өвгөд, эмгэд минь

хөх толботой, гэгээрч боловсорч байгаа хүмүүст бууж ирж, нууц увдисын эринг бий болгож байгаа юм.

 

Би 1962 оноос эхлэн хүний эмчийн ажлыг хийсэн. Өмнөговь аймгийн Баяндалай суманд 19 наснаасаа эхлэн сумын бага эмчээр ажилласнаас хойш өнөөг хүртэл эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байна.

 

 

-Таныг гартаа увдистай, хүнийг сүнсээр нь эмчилдэг гээд хүмүүс ам дамжин их ярьдаг юм билээ. Ингэж увдист эмчилгээ хийж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-1963 онд хүүхдээ төрүүлэх үед миний сүнс биенээсээ гарчихсан. Тэр үед сүнс минь таазан дээр эргэлдэж буй нь надад харагдаж байсан юм. Амаржих үедээ их цус алдаж, бие муудаад, ухаан алдчихсан байсан юм билээ. Тэр үед өргөж авсан эцэг минь шидтэй, номтой, их мэргэн түргэн лам хүн байсан болохоор сүнсийг минь дуудаж биед нь буцаан оруулсан байдаг. Тэнхрээд төрөхөөс гарсныхаа дараа харсан сүнс, үзэгдлийн талаар аавтайгаа ярилцаад, хүнд сүнс байдаг, тэр нь гардаг бас ордог гэдгийг ухаарсан даа. Хэрэв тухайн үед сүнсийг минь дуудаад оруулах хүн байгаагүй бол би өнөөдөр энд сууж байхгүй байсан биз ээ.

Түүнээс хойш сүнсний тухай судалсаар өнөөдөр сүнсний тухай ном бичдэг, үүнд тулгуурлан эмчилгээ хийдэг болсон юм. Судлаад байхад, дэлхийн бөмбөрцөг дээр Энэтхэг улсад л ганцхан хүн сүнсний эмчилгээ хийдэг байсан юм билээ. 1996 оноос 2012 он хүртэл тэр хүнтэй уулзаж, сүнсний цэгүүдийн эмчилгээнд суралцсанаар энэ эмчилгээг Монгол Улсдаа хийж байна. Хөх тэнгэрт оршиж буй хөх толбот өвгөд, эмгэдтэйгээ холбогдсон олон сайхан домч нар нууц увдисын эмчилгээг хийж байна. Тэдгээрийн нэг нь л би шүү дээ. Анагаах ухаанд 40-50 жил зүтгэсний үр дүнд европ анагаах ухааны сургууль төгссөн ч хүний биеийн анатом физиологи, үүн дээрээс хүний биеийн сүнсний эмчилгээ нэмж хийхээр эмчилгээ их үр дүнтэй, сайхан болдог.

ОХУ-ын Москва хотод “Ялма” компани эхэсийн уургийг цэврээр ялгаж авч байна. Эхэсийн уураг нь сүнсний тэжээл байдаг. Тиймээс ч сүнсний тэжээлээр бүх өвчнийг эмчилж болох юм гэдгийг үүгээр би бүрэн ойлгосон.

 

-Эхэсийн эмчилгээ яагаад сүнсний тэжээл болоод зогсохгүй, бүх өвчнийг эмчилж чаддаг юм бол. Үүний нууц нь юундаа байна вэ?

-IV зууны эхээр хөх толбот монголчууд сүнс бол эхэстэй холбоотой гэдгийг хэдийнэ мэдчихсэн байсан. Эхэс гэдэг нь бүх л амьтан болоод хүний амьд эсийн эх нь болдог юм байна гэдгийг ч ойлгочихсон байсан. Тиймээс эхэсийн уургийг хоол ундандаа идэж хэрэглэж байх нь тамир тэнхээ авч, сэргэж, залуужих үндэс юм байна гэдгийг тунхаглаад мэдчихсэн байжээ. Энэ увдист аргыг хүй нэгдлийн үед хөх толбот монголчууд нээгээд, түүнээс хойш хувьсгалын давалгаа эхлэхээс өмнө хаад ноёд, хатад энэхүү эхэсийн уургийг идэж хэрэглэдэг байсан байна. 

 

Одоо бол Хятадад эхэсийнхээ уургийг өөрөө өөртөө хэрэглэ гээд төрснийхөө дараа өөрөө аваад гарахыг нь ч зөвшөөрчихлөө. Эхэс гэдэг бол монголчууд дээр үеэсээ бууцанд оршоож, тэр бууцандаа оршоож, мал бүрэн бүтэн өсөхийн билгэдэг болгож, хүн өвдвөл бууцан дээрээ нүцгэн хөрвөөх, хөл нүцгэн явах зэргээр эрч хүчээ сэргээж, өвчнөөс сэргийлж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг хүй нэгдлийн үеэс заншуулж, монголчууд эрүүл саруул байх, эрч хүчээ хадгалах эх үндсээ авдаг байжээ. Америкийн эрдэмтэд 1997 онд эх-эсний уураг бол хүн ба амьтны бүх эд эрхтэний эсийг нөхөн төлжүүлдгийг судалж тогтоосон юм. Одоогоор үүнээс өөр ийм бодис дэлхийн бөмбөрцөг дээр олдоогүй байна гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн.

 

Дээд тэнгэрт байгаа эсүүд бууж ирээд хүнийг анагааж байгааг л нууц увдис гээд байгаа юм

 

-Бид чинь эмнэлэгт очиж, элдэд дусал витамин хийлгээд л болчихлоо гэж бодоод байдаг. Гэтэл сүнсний эмчилгээ гэж тусдаа зүйл байна. Сүнс нь гараад явчихаар, эсвэл биеийн аль нэг хэсэгт сүнс эзгүйрэх үед бид өвдөөд байна гэсэн үг үү?

-Хүн амьд явах үндсэн шалтгаан бол сүнсэндээ л байгаа шүү дээ. Сүнс нь гараад явчихвал тухайн хүн урт амьдрах боломжгүй. Гэхдээ бүр маш тайван, сайхан орчинд, ямар ч эмгэг өвчингүй хэр нь сүнс нь гарчихсан бол тухайн хүн 2-3 жил амьдарчихсан байхыг бид зөндөө л харж байна. Сүнс нь биенээсээ гарах төөрөг заяа нь болчихсон бол хүн нас бардаг. Төөрөг заяа нь болоогүй ч элдэв аваар осолд өртөх зэрэг янз бүрийн шалтгааны улмаас сүнс нь гарчихвал домч нарын тусламжтайгаар сүнсээ биед нь буцаан оруулж болдог.

 

 

Сүнс дуудах их амархан, 1-2 секундын л ажил байдаг юм. Хүнийг төрөхөд сүнсэнд нь тэр овогтой тэр гээд нэрийг нь өгчихдөг учраас сүнс нь тэр хүнээс яван явтлаа тэр нэртэйгээ байдаг. Тэр ч бүү хэл тэнгэрт очсон хойноо эргэж хүн болж тэр сүнс илгээгдээгүй бол тэр нэртэйгээ л байдаг. Тэр хүний сүнсийг дуудахад ирээд ярилцаад байвал эргэж төрөөгүй байна л гэсэн үг. Харин ирэхгүй байвал эргээд төрчихсөн байна гэсэн үг. Гэхдээ гэгээрсэн сайхан, номтой мэргэд эргэж төрөхгүй, хүн болж зовлон эдлэхгүй, дээд тэнгэрээс хөх толбот монголчуудаа харж, хэрэгтэй үед бууж ирж туслахаар бэлдэж байдаг.

Эзэн Чингис хаан ч гэсэн “Эрэлхэг сайхан монголчууд минь эмээлээ элгэндээ авах тэр цагт, хөх монголчууд хөх толбо нь устаж, хар Хятадын боол болох аюулаас хамгаалж, хөх тэнгэрээсээ тэр цагт би бууж ирнэ” гэж хэлсэн байдаг. Тэр цөвүүн цаг ид дундаа ороод, одоо дуусах шатандаа ороод байна. Энэ цөвүүн цагийг дуусгахын тулд хөх толбот хөх өвгөд, эмгэд минь хөх толботой, гэгээрч боловсорч байгаа хүмүүст бууж ирж, нууц увдисын эринг бий болгож байгаа. Ер нь XXI зуун бол дэлхий даяараа нууц увдисын эрин юм.

 

Сүнсгүй хүн бол эрчим хүчгүй, өвчин амархан хүрдэг,

юманд амархан нэрвэгддэг, сүр сүлд нь буучихдаг

 

-Нууц увдис хэмээх энэ их ухааныг уншигч бидэнд ойлгогдохоор тайлбарлаж өгөөч. Үүнийг бид юу гэж ойлгож, хүндэтгэн хүлээн авах учиртай юм бол?

-Дээд тэнгэрт байгаа эсүүд хүнд ирж үйлчилж, үр нөлөөгөө үзүүлж, сайн үйлчилгээ үзүүлэхийг л нууц увдис гээд байгаа юм. Дээд эс гэдэг маань тэнгэрт байгаа, хүн болж төрөөгүй, гэгээрсэн сүнсүүд юм. Нэг үгээр дээр байгаа эс гэсэн үг шүү дээ. Түүнээс биш УИХ-ын 76, ноёд хатагтай, дээдсүүд гэж бие биенээ хэлэхийг яриад байгаа зүйл биш юм. Газарт дээд эс байдаггүй. Тэнгэрт л бий. 

Тэнгэр гэдэг маань тэнд байгаа гэр гэсэн үг. Гэгээрсэн бидний өвөг дээдэс тэнд гэртээ байгаа гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл, тэнгэр гэдэг маань тэнд байгаа бидний сүнсний гэр юм. Сүнс гэдэг маань шинээр бий болохгүй, бас устаж үгүй болохгүй. Энэ бол их эрчим хүч. Сүнсгүй хүн бол эрчим хүчгүй, өвчин амархан хүрдэг, юманд амархан нэрвэгддэг, сүр сүлд нь буучихдаг. Тийм учраас хөх толботой монгол хүмүүс яаж ийж байгаад сүр сүлдээ дээдэлж, олонтойгоо хөл нийлүүлэн явах учиртай. Сүнсээ гээчихсэн хүмүүс “Би”-гээ өмнөө бариад, би л тэрнээс авна шүү, би л тэрийг эдэлнэ шүү гэдгээ л бодохоос биш бусдад туслах, бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэл байдаггүй. Ийм хүмүүсийг адлаад яахав. Харин сүнс нь буцаж эргэж ирээсэй, дээд тэнгэртэйгээ холбогдоосой, сүнс сүлдээ батжуулаасай  гэж ерөөж явахаас аргагүй. Гэвч эзэн нь хичээхгүй бол заяа нь тэгширдэггүй. Эзэнгүй заяа гэж байдаггүй учраас эзэн өөрөө өөрийгөө олохгүй, бусдыг дээрэлхэж байгаагаа зөв зүйл гэж андуурвал тэр хүн дээшээ гардаггүй. Яагаад гэхээр тэр хүний сүнс уруу, хазайсан, өөрийгөө таниагүй явж байгаа учраас тэр үзлээсээ салж чадахгүй. Бусдыг хайрлаж мэдэхгүй. Хайр гэдэг эрхэм нандин зүйлийг мэддэггүй. Дэлхий дээр хамгийн үнэтэй зүйл чинь хайр байдаг. Хайр гэж мэдэхгүй, эхийгээ, эцгийгээ хайрлаж мэдэхгүй хүмүүс энэ цөвүүн цагт их байдаг. Цөвүүн цагийг төгсгөл болгохын тулд хүн бүхэн “Би”-гээ олж, би чинь хэнийгээ дээрэлхээд байна, би хэнийгээ хүндэлсэнгүй вэ, би чинь яагаад ингэчихэв, тэр улсуудаасаа биенээс нь уучлал гуйдаггүй юм гэхэд дотроо ч гэсэн тэр минь намайгаа уучлаарай гэж залбирвал тэнгэрийн олон элч нараар дамжаад эзэн эзэнд нь тэр уучлалын гуйлт нь хүрч байдаг.

Тэнгэрт эхийн эхийн эхийн есөн үе, эцгийн эцгийн эцгийн гээд есөн үеийн тэр сахиуснууд биднийг харж байдаг. Дээд тэнгэрээс биднийг харж байдаг гэж хөх толботнууд хэлдэг нь үнэн юм шүү дээ. Дэлхийд хүн газар ба тэнгэр гэсэн хоёр заяатай төрдөг. Нийт хүн төрөлхтөний 0.9 хувь нь л тэнгэр заяатан байдаг. Энэ нь хөх толботнууд.

 

Тэнгэрт эхийн эхийн эхийн есөн үе, эцгийн эцгийн эцгийн гээд есөн

үеийн сахиуснууд биднийг харж байдаг.

 

-Сүнсний эмчилгээг эхэсийн эмчилгээтэй хавсран хийдэг гэлээ. Чухам ямар аргаар энэ эмчилгээг хийдэг юм бол?

-Хүний бие дотор сүнс нь зүгээр нэг хэвтэж байдаг юм биш. Хүний бие мах бод дотор тодорхой нэг цагаар эргэлдэж байдаг. Жишээ нь, тэдэн сарын тэдний өдөр чигчий хурууны хумсны толион доор байдаг. Өөрөөр хэлбэл, сүнс маань хүний бие дотор өдөр, сар, цаг, минутаар эргэж байдаг. Тэр эргэлтээ хийхээ байгаад, элэг нь элдэв химийн эм тарианд хордчихвол тухайн хордсон, өвдчихсөн эрхтэнүүдээр сүнс очиж эргэхээ больчихдог. Сүнс чинь өөрөө тэнгэрт байдаг ариун дагшин, зэрлэг, онгон гоё энерги. Энэ сайхан энерги тухайн эрхтэнд нь очиж эргэхээ байчихаар тэр эрхтэн эзэнгүй болчихож байгаа юм. Эзэнгүй болчихоор тэр эрхтэнд замбараагүй ургалт, замбараагүй эсийн бөөгнөрөл бий болчихдог. Эрүүл хүний цусанд 3000 гаруй хавдрын вирус урсаад явж байдаг. Тэр хүний эд эрхтэн хэдийд эзгүй байна, тэр үед нь тухайн эрхтэнийг тэр вирус эзэгнэж авдаг. Ингэж эзэгнэхээрээ тэр эд эсийг ургуулаад, төлжүүлээд, томруулаад ирэхийг хавдар гэж нэрлээд байгаа юм.

Уг нь хавдар гэдэг маань хав дарж устга гэсэн хүй нэгдлийн үеийн домчилгооны нэр юм шүү дээ. Гэтэл орчин цагийн анагаах ухаанд хавдар гэдэг өвчин эдгэдэггүй, та үхэх цаг нь болжээ гээд хүнийг сэтгэлээр нь, сүнсээр нь үхүүлчихээд байдаг.

 

 

-Тэгэхээр хавдар гэж өнөө цагийн биднийг айлгасан өвчин хав дарж эмчил гэсэн үг юм байна. Өөрөөр хэлбэл, эмчлэгдэх өвчин гэсэн үг үү?

-Хавдар гэдэг маань өвчний нэр биш харин яг одоо эмчил, хав дарж уста гэсэн үг. Тийм учраас манай эмчилгээнд “Монгол домын бясалгал 1, 2, 3” гэсэн эмчилгээний цомог сонсгож, сэтгэлээр нь эмчлэх аргыг хэрэглэж байна. Ингэж бясалгахаар тэр хүний өөрт нь байгаа сүнс сэрээд, эргэж эргэлтэнд очно. Ингэж сэрээд ирэхээрээ бүх эд эрхтэнээ эмчлээд, ургалт байвал тэрийг нь намдаагаад, арилгадаг. Сүнс өөрөө хүнийг эмчилдэг. Хүн тэгэхээр энэ эмч дээр очиж эм уугаад дусал хийлгэснээрээ эдгэж байна гэж андуурдаг. Үнэн хэрэгтээ хүнийг эмчлэгч эмч нь өөрийнх нь сүнс байдаг. Тэгэхээр сүнсээр эмчлэгддэг учраас хүнд эмчлэгддэггүй өвчин гэж байдаггүй юм байна. Тэнгэрээс хөх өвгөд, хөх эмгэд захихдаа “Хүнд эмчлэгддэггүй өвчин гэж байдаггүй. Бүх өвчин эмчлэгдэнэ” гэсэн байдаг юм.

Тэнгэрийн 204, газрын 202 өвчин бий. Газрын гэдэг маань уул ус, модтой буруу харилцсанаас үүсч байгаа юм. Уул ус, лусаа гомдоож, байгальтайгаа догшин харьцсан бүх хүн лус, савдаг, эздийн хорлолд ордог. Тэгвэл тэнгэртэйгээ буруу харьцаж, тэнгэрийн олон үе уламжилсан дээдсүүдийнхээ уур уцаарыг хүргэж, тэдэндээ өргөл өргөхгүй, тэнгэртээ өглөг өгөхгүй, хурмастын хааныг гомдоох зэргээс тэнгэрийн 204 өвчин хүрч байна. Энэ бүгдийг тэнгэрийн дээдэстэйгээ элбэн байж, нууц увдисын хүчээр эмчилдэг.

 

Үнэн хэрэгтээ хүнийг эмчлэгч эмч нь өөрийнх нь сүнс.

Сүнсээр эмчлэгддэг учраас хүнд эдгэдэггүй өвчин гэж үгүй

 

-Нээрээ л монголчууд маань элдэв өвчинд их өртөмхий болжээ. Яаж бид чинь эрүүл байж, урт наслах вэ?

-1982 онд хүний дундаж наслалт 82 байсан. Одоо эрэгтэй хүн 57, эмэгтэй хүнийх 67 болчихжээ. Энэ жил бүр дундаж наслалт 50 хүрэхээ байлаа. Эмэгтэй хүнийх 57, эрэгтэй хүнийх 50 хүрэхээ байгаад залуугаараа, хорин хэдхэн насандаа хавдраар нас барах нь олонтаа тохиолдож байна. Үүний шалтгаан нь сүнсээ дээдлээгүй, сүнсээ бохирдуулснаас тэр хүний сүнс биеэ бүтэн эргэж чадахгүйгээс болж байгаа юм. Тэгэхээр хүн бүр үүнийг анзаарч, ажиглаж, жилийн заслаа хийлгэж, уул ус, тэнгэр дээдсээ хүндлээд явбал энэ бүх юмнаас болгоогдож, Атаа таван тэнгэр, арван хангал тэнгэрийн болгоолтонд багтаж явбал аюул аваараас хол явна. Ингэж чадвал хүн энэ цөвүүн цагаас зайлах боломжтой. Тийм л учраас хувьтай хүн үздэг хулгана жилийг бүгдээрээ энх мэнд даваасай гэж би ерөөл тавих дуртай.

Хувьтай, хөх толбот монголчууд минь хулгана жилдээ бүрэн мэнд орж, сүнс сүлд нь тэгш байж, сүр жавхаа нь дээшээ байж, юу санасан есөн цагаан хүсэл нь биелэн, урт насалж, удаан жаргаасай гэж ерөөл өргөе дөө.

 

-Танаар эмчилгээ, нууц увдисын засал хийлгэх гэж ирж байгаа хүмүүс ер нь ямар өвчнөө эмчлүүлэхээр хандаж байна вэ?

-Үе мөч өвддөг, унаж татдаг хүмүүс их ирдэг юм. Ер нь 99 хувьтай эдгэдэг юм. “Сүнстэй ярьдаг гэж юу байдаг юм” гээд хаяад явсан хүү бол эдгээгүй үлддэг. Тэгээд ч манай уургийн эмчилгээний бодис ихээхэн үнэтэй байдаг юм. 0.06 хувийн уургийн бэлдмэл Японд нэг мл нь 30-40 мянган төгрөг байхад, бидний ууж байгаа 100 хувьтай уураг хойд хөршид 20 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ бодисыг дэлхий дээр ганцхан Москвад л энэхүү цэвэр уургийг гарган авч байна. Уураг маань хүний эхэсээс гаргаж авдаг учраас хүн ба амьтны ямар ч эд эс, элэг, умай, арьс, нүд, мэдрэлийн аль ч өвчилсөн эсийн эх нь болдог учраас шинэ эсийг нөхөн төлжүүлж чаддаг. Элэгний хавдар байлаа гэхэд тухайн хавдрын гадуур бүрхүүл тогтоогоод шимэгдүүлэх жишээтэй. Тархины уйланхайнууд 25 удаагийн эмчилгээний дараа ер нь мөргүй арилчихдаг.

Эхэсийн эмчилгээ бол химийн бодис биш учраас их удаан хугацаанд үйлчилдэг. Ясны ургалт гэхэд наад зах нь 15-20 жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Манай монголчууд химийн бодисоор өвчин дардаг шиг 10 хоног дотор л эдгээчих гээд андуураад байдаг. Эхэсийн уургийн эмчилгээг гурван курсээс доошгүй удаа хийж байж ургалт болон янз бүрийн өөрчлөлтүүд арилдаг. Нэгдүгээр курс нь 25 хоног, 20 хоног завсарлана, үүний дараа 25 хоног хийгээд хоёр сар завсарлана. Тэгээд дахиад 25 хоног явахад хэр баргйн хавдрууд бүрхүүл тогтоод ургалт нь зогсчихдог. Янз бүрийн уйланхайнууд бол арилчихдаг.

 

Тухайн хүн маань миний өвчин илааршина гэж сүнсээрээ итгэж чадвал бүрэн эдгэнэ

 

Элэгний хавдраар өвдөөд нэг сар хүрэхгүй настай 

гэсэн хүмүүс наад тал нь найман жил нь амьдарчихдаг.  

 

-Таны эмчилгээгээр бүрэн эдгэсэн хавдрын тохиолдлуудаас манай уншигчидтай хуваалцаач?

-Байлгүй яахав. Элэгний хавдраар өвдөөд байгаа хүнийг хавдрын эмнэлгээс гаргахдаа “Та нэг сар хүрэхгүй настай” гэсэн хүмүүс наад тал нь найман жил нь амьдарчихдаг. Хавдрууд нэг, хоёрдугаар үедээ эдгэнэ ээ. Ходоодны хавдар нэгдүгээр үедээ эдгээд арван хэдэн жил явж байгаа хүмүүс ч байна. Гагцхүү тухайн хүн маань миний өвчин илааршина гэж сүнсээрээ итгэж чадвал хүн 100 хувь эдгэх боломжтой. “Эдгэх болов уу, яах бол” гээд эргэлзээд байвал эдгэрэлт нь уддаг. Гэхдээ яалт ч үгүй хажууд нь байсан хүн таягаа хаяад яваад  өгөхөөр тэр хүн итгэхээс л аргагүй болж байгаа юм. Ер нь хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг.

 

 

-Хүүхдүүд хэр их ирдэг вэ. Сүүлийн үед тоймгүй олон төрлийн ханиадны вирус дэлгэрч, хүүхдүүд маш их өвдөж  байна. Эсэргүүцлийг нь сайжруулах ямар эмчилгээ байна вэ?

-Би их мөнгөтэй, баян хүн биш л дээ. Гэхдээ жилдээ ямар ч гэсэн мянгаад хүн эмчилчихэж байгаа байх. Тэднийхээ үр садыг 10, 11 дүгээр сард 10-15 хоногийн зайтай дархлааг нь сайжруулах сүнсний цэгүүд дээр нь эхэсээр тариад өгчихөд тэр жилдээ ханиад хүрдэггүй юм. Хүрсэн ч хамарнаас нь жаахан нус гоожиж байгаад тогтчихдог юм. Яагаад  гэхээр уургийн бодис маань дархлааны эх байдаг учраас хүүхдүүдийн дархлааг маш сайн нэмж өгдөг. Би нэг овоо мөнгөтэй, баян хүн сэн бол нэг цэцэрлэгийг тэр чигт нь дааж аваад ханиадаар өвчлүүлэхгүй байх юм сан гэж хүртэл боддог л юм. Даанч бодлоос илүү гардаггүй, уураг нь өндөр үнэтэй. Тэрийгээ псериоз, хавдар зэрэг эдгэрэлт удаантай өвчтөнүүддээ л хэрэглэж байна даа.  

Эрүүл мэндийн яамнаас дэмжээд, зөвшөөрдөгсөн бол, бас буянтай сайхан хүмүүс нь хөрөнгө мөнгөөр нь дэмждэг сэн бол нэг цэцэрлэгийг тэр чигээр нь дааж аваад хүүхдүүдийг ханиаднаас сэргийлэх юм сан гэж хүсдэг юм даа. Өнөөдөр манай улсад урьдчилан сэргийлнэ гэдэг зүйл эрүүл мэндийн үйлчилгээнд уланд нь ч биш, бүр газарт нь шигдчихээд байна. Эмнэлгүүдэд хүнийг сайхан зөв оношлоод, зөв эмчлэх эмч цөөрөөд, элдэв янзын нарийн тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийлгэнэ гэж хамаг мөнгийг нь бараад, эцэс сүүлд нь эмчилгээний мөнгөгүй болгоод, харь даа та гээд явуулчихдаг цөвүүн цаг эхэлчихээд байна. Ийм болохоор л хүн урт наслахаа байчихаад байгаа юм. Германд хүний нас 100 гарчихлаа, араас нь Япон, Хятад явж байна. Байгаль эмчилгээ, байгаль хоолондоо шүтэж амьдрахыг өнөө цаг биднээс шаардаж байна.

Хүн өөрөө үхсэн хойноо тэнгэр лүү нисчихдэггүй, байгальдаа л шингэдэг. Амьд байхдаа байгальтайгаа хамт шуу байж байвал амьдрах, наслахад хэрэгтэй юм болов уу гэж боддог. Амьдралд тустай юм уу гээд би 24 ном бичсэн. Дандаа байгалийн эмчилгээний тухай болон байгальтайгаа хамт ижилсэн амьдарч, урт насалж, эцэст нь байгальдаа шингэж оршоосой доо л гэж боддог.

 

Би нэг овоо мөнгөтэй, баян хүн сэн бол нэг цэцэрлэгийг тэр чигт нь

дааж аваад ханиадаар өвчлүүлэхгүй байх юм сан гэж хүртэл боддог л юм

 

-Ийм сайхан эерэг, бас дээдэлж уншууштай мэдээлэл хуваалцсан танд маш их баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн асуултыг танд үлдээе.

-Энэ ярилцлагыг уншсан бүх хүн өөрийгөө таньж, өөрийгөө олж аваасай. Өвчин зовлон хүрвэл буруу тийшээ будаа тээгээд явалгүй, сүнсээ дээдэлж, сүнсний эмчилгээнд ирвэл нэгдүгээрт, сүнсийг судсаар оношилж, олон аппарат дамжиж мөнгөө үрээд байлгүй хурдан эмчилгээндээ орж байх нь тустай юм болов уу. Олон түмэн минь энэ ярилцлагыг уншаад огоорч, ухаарч, урт наслах замаа олж авахад нь тус дэм өгөөсэй гэж хүсэж байна.

Хоёрдугаарт, ямар нэг өвчний шинж тэмдэг илрэх үед нь эрт оношлуулж, архагшуулан хүндрүүлэлгүй эмчлүүлж, илааршиж байгаасай гэж сануулмаар байна.

Гуравдугаарт, өөрийн сүнсийг дээдэлж, эрүүл амьдрах мэдлэгээ дээшлүүлж, үр хүүхэддээ зааж сургаж, урт наслахын үндэс нь зөв хооллолт ба биеийн хөдөлгөөн гэдгийг бүрэн дүүрэн ойлгуулах чадвартай, мэдлэгтэй байж, хойч үедээ зөв үлгэр дууриалал үзүүлж хэвших нь зүйд нийцнэ.

 

Эзэн хичээвэл заяа түшинэ. Уншигч та бүхэндээ амжилт хүсье. Биднээс зөвлөгөө авах бол манай сувиллын хаалга нээлттэй.

Бид танд туслахад бэлэн байна. Утас:8863-2367

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар