Энэ 6 шинжийг агуулсан хүүхэд зөн билэгтэй нэгэн байдаг

2019.05.22
|
3,473
Таны хүүхэд ч тэдний нэг байж мэдэх юм. Дараах 6 шинжээс таны хүүхдэд илэрдэг бол тэр далдыг хардаг, зэрэгцээ ертөнцийн мэдээллийг уншиж чаддаг ер бусын хүмүүсийн нэг байж мэдэх юм.

И.АНГАР

Эхээс төрөхдөө л бусдаас огт өөр, ер бусын мэдрэмж, зөн билэгтэй хүүхдүүд гэж байдаг. Тэд заримдаа зарим зүйлийг үнэн бодитоор нь тааж хэлж томчуудыг цочролд оруулах элбэг. Тиймээс өндөр мэдрэмжтэй хүүхдүүдэд ертөнц байгалиас гурав дахь нүдийг заяасан гэлтэй байдаг билээ. Таны хүүхэд ч тэдний нэг байж мэдэх юм. Дараах 6 шинжээс таны хүүхдэд илэрдэг бол тэр далдыг хардаг, зэрэгцээ ертөнцийн мэдээллийг уншиж чаддаг ер бусын хүмүүсийн нэг байж мэдэх юм.

 

#1. Өндөр мэдрэмжтэй

Гаднаас хүн ороод ирэхээр л уйлаад, эсвэл инээгээд байдаг хүүхдүүд байдаг даа. Таны хүүхэд хэн нэгнийг хажууд нь байхад түүнээс таны харж чадахгүй аливаа эрчмийг мэдэрч, нэг бол тухтай, нөгөө бол уйлагнаад байвал түүнд энэ шинж байна гэсэн үг. Хүүхдүүд хүмүүсийн аура гэрлэн бүрхүүлийг маш өндөр мэдрэмжээрээ уншиж чаддаг гэлцдэг. Төрөлхийн өндөр мэдрэмжтэй хүүхдэд энэ чанар нь насанд хүрсэн ч хадгалагдан үлддэг байна.

 

Таны хүүхэд хэн нэгнийг хажууд нь байхад түүнээс таны харж чадахгүй аливаа эрчмийг

мэдэрч, нэг бол тухтай, нөгөө бол уйлагнаад байвал түүнд энэ шинж байна гэсэн үг.

 

 

#2. Унтахдаа дургүй байх

Бүх л хүүхэд унтах дургүй байдаг. Гэхдээ унтах үедээ элдвээр хар дарж зүүдлэх, янз бүрийн сүүдэр олж хардаг талаараа таны хүүхэд танд хэлбэл тэр яах аргагүй ер бусын хүмүүсийн нэг байж мэднэ. Тэд шөнө нойрондоо хардаг зүйлсээсээ болоод унтахаас дургүйлхэж байгаа юм шүү дээ.

Зэрэгцээ ертөнцөөс бидэнд илгээхийг хүсч буй мэдээллийг таны хүүхэд хүлээн авч байна гэсэн үг. Тиймээс энэ талаар судлаад үзэхэд буруудахгүй л болов уу.

 

#3. Харанхуйгаас, ганцаараа байхаас айх

Бүгд л багадаа харанхуйгаас айдаг л даа. Харин таны хүүхэд харанхуйгаас үнэхээр айж байвал энд учир байна гэсэн үг. Тэр тэнд ямар нэг зүйл олж харсан учраас айж байгаа хэрэг байж мэднэ. Ихэнх хүүхдүүд бага байхдаа л энэ мэдрэмжийг авдаг бөгөөд томрох тусмаа мартдаг байна. Түүнчлэн хүүхэд тань харанхуйгаас айдаг бол түүнд хажууд нь байж, нөмөр нөөлөг, дулаан мэдрэмжийг байнга төрүүлж байх нь чухал шүү.

 

Тэр тэнд ямар нэг зүйл олж харсан учраас айж байгаа хэрэг байж мэднэ. Ихэнх хүүхдүүд

бага байхдаа л энэ мэдрэмжийг авдаг бөгөөд томрох тусмаа мартдаг байна.

 

#4. Өөр цаг үед амьдарч байсан тухайгаа ярих

“Намайг өндөр настай байхад тэр хүн тэгж хэлсэн…” гээд гэнэт таны бяцхан хүү хэлж мэдэх юм. Энэ бол бидний хэлж заншсанаар урьд насаа дурсаж буй үйл явц билээ. Бүр маш бодитой зүйлсийг хэлж, таныг гайхашруулж мэднэ. Нэгэнтээ хотод төрж өссөн бяцхан хөвгүүн “Намайг олоон тэмээгээ хариулаад явж байхад” гэж ээжийгээ алмайруулсан түүх ч байдаг.

Тиймээс таны хүүхэд гэнэт таны хэзээ ч мэдэж, сонсож байгаагүй цаг хугацааны талаар ярьвал бүү гайхаарай. Энэ бол тэдний өмнөх амьдралын дурсамж. Хүүхдэд тань тэр дурсамжаа эргэн санах өндөр ой санамж, өндөр мэдрэмж байна гэсэн үг.

 

“Намайг өндөр настай байхад тэр хүн тэгж хэлсэн…” гээд гэнэт таны бяцхан хүү хэлж мэдэх юм.

Энэ бол бидний хэлж заншсанаар урьд насаа дурсаж буй үйл явц билээ.

 

#5. Ухаан самуурсан мэт зүйл ярих

Өрөөндөө тоглож байсан хүүхэд гэнэт “Өрөөнд шувуу нисч байна” гэж хэлж мунгинаж мэднэ. Эсвэл “Аав дэлгүүрээсээ талхаа аваад гарч байна” ч гэж хэлж мэднэ. Ингэж хэлэх хүүхдүүдийн үгс олон зүйлээр бодитой болох нь батлагдаж, тухайн цаг хугацааг яг тэр агшинд нь хол байсан ч мэдэрч чаддаг гайхамшигтай мэдрэмжтэй байх тохиол бий.

 

#6. Төсөөллийн найзтай байх

Төсөөллийн найзтай байх нь тийм ч түгээмэл үзэгдэл биш ээ. Олон хүүхэд айл гэрдэж тоглохдоо хэн нэгнийг төсөөлөн тоглох нь бий. Харин угаас өндөр мэдрэмжтэй хүүхэд өөрт нь таарсан биегүй “найз”-ыг яг л жинхэнэ бодит хүн мэт хүлээн авдаг. Бодитоор зэрэгцээ ертөнцийн найзтай болсон хүүхдүүд гэнэт айхтар зүйл хэлж гэр бүлийнхнийгээ айлгах нь элбэг.

 

Таны хүүхэд үнэхээр төсөөллийн найзтай болчихсон байвал айж цочирдохоосоо илүү тэр “найз” нь

юу хэлэхийг хүсээд байгааг нь асууж лавлах нь чухал юм

 

Таны хүүхэд үнэхээр төсөөллийн найзтай болчихсон байвал айж цочирдохоосоо илүү тэр “найз” нь юу хэлэхийг хүсээд байгааг нь асууж лавлах нь чухал юм. Үүнийг хятад ёс заншилд илүүтэйгээр хэрэглэдэг бөгөөд хувь тавилан, учрал тохиолыг урьдчилан хэлж өгөх хөтөч байж мэднэ хэмээн асууж шалгаадаг хүмүүс ч бий.

Таны хүүхэд үнэхээр дээр дурдсанчлан өндөр мэдрэмжтэй бол хүүхэддээ энэхүү хүч чадлаа зөв удирдаж залахад нь туслаарай. Хүүхдээ тайван байж, өөрийгөө удирдахад нь зааж сургаснаар тэр энэ чадвараа өөртөө болон бусдын сайн сайханд зориулж чадах хүн болон төлөвших билээ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар