Гадна бэлэг эрхтэний хавдар туссан эмэгтэй 7 жил юу ч мэдэлгүй явжээ

2019.05.23
|
3,707
Толинд нууц эрхтэнээ харж байгаарай. Ямар нэг гэмтэл, цагаан толбо, идээ буглаатай хэсэг байвал анхаарахгүй орхиж болохгүй. Үүнийг заавал шийдвэрлэх ёстой

И.АНГАР

 

Хөхний хавдар тусч магадгүй гэж айж байгаа бол доошоо ч анхаарлаа хандуулах ёстой

 

Америкт жижигхэн хотод амьдардаг нэгэн эмэгтэй гадна бэлэг эрхтэний хавдар туссанаа мэдэлгүй долоон жил болсон тухай мэдээг ВВС дамжуулж байна. Тэрээр биед нь явагдаж буй өөрчлөлтүүдийг анзааралгүй өдий хүргэсэн нь бүсгүйчүүд бид өөртөө илүү хайртай байх ёстойг анхааруулж байна.

Жил Гордон өнгөрсөн жил энэ өвчнөөр өвчилснөө мэдсэн бөгөөд долоон жилийн турш ямар ч шинж тэмдэг илрээгүйд гайхаж байна.

Жил бүр 30 орчим эмэгтэй ийм төрлийн өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа АНУ-д байна. “Эмэгтэй хүмүүсийг хөхнийхөө эрүүл мэндэд анхаарч, шалгаж байгаарай гэж зөвлөдгөөс биш гадна бэлэг эрхтэн нь хавдартай болсон эсэхийг шалгах талаарх мэдээлэл байдаггүй. Бид цэвэрхэн байх эрүүл байх гэсэн шаардлагыг л өөрсдөдөө тавьж ирсэн шүү дээ. Тиймээс хөхний хавдар тусч магадгүй гэж айж байгаа бол доошоо ч анхаарлаа хандуулах ёстой юм байна” гэж Жилл хэлэв.

 

"Хөхний хавдар тусч магадгүй гэж айж байгаа бол доошоо ч

анхаарлаа хандуулах ёстой юм байна” гэж Жилл хэлэв

 

Тэрээр гадна бэлэг эрхтэний хавдрын шинж тэмдгийг мэдэрч байсан ч үүндээ хийсэн эмчилгээ нь хавдрынх биш байв.

“Миний бэлэг эрхтэн маш их загатнадаг байсан. Маажсаар сүүлдээ улаан эрээн болдог байсан. Шээсний дараа яг л зөгийд хатгуулчихсан юм шиг улайчихдаг байсан. Би ийм шинж тэмдэгтэй долоон жилийг үдсэн. Байдаг л зүйл юм байх гэж боддог байлаа” гэж Жилл ярьж байна.

ВВС-д өгсөн ярилцлагадаа бүсгүй маань эмэгтэйчүүд энэ талын мэдээллээр дутмагаасаа болж өвддөг юм байна гэдгийг онцолсон байлаа.

Хорт хавдар судлаач, зөвлөх эмч Марк Маккомиски ВВС-д өгсөн ярилцлагадаа “Гадна бэлэг эрхтэний хавдрын илрүүлж чадахгүй бол эцсийн дүндээ амьдрах боломжид заналхийлдэг. Иймд энэ өвчнийг эрт илрүүлэх нь эдгэх хугацааг түргэсгэж, тухайн өвчтөний амьдралын чанарт илүү сайнаар нөлөөлдөг. Иймд эмэгтэйчүүд гадна бэлэг эрхтэнд нь өөрчлөлт орох, урьд хожид байгаагүй зүйл мэдрэгдэж эхэлбэл эмнэлэгт даруй хандах хэрэгтэй” гэжээ.

Гадна бэлэг эрхтэний хавдрын үндсэн шалтгаан тодорхойгүй байгаа ч тухайн эмэгтэй нас ахих, эмэнд тэсвэртэй элдэв халдвараар өвчлөх, бэлэг эрхтэний арьсыг гэмтээх үлд зэрэг өвчнөөр өвдөх, мөн тамхи татах зэрэг нь өвчлөх эрсдэлийг нэмж байдаг гэдгийг эмч анхааруулав.

 

Толинд нууц эрхтэнээ харж байгаарай. Ямар нэг гэмтэл, цагаан

толбо, идээ буглаатай хэсэг байвал анхаарахгүй орхиж болохгүй.

Үүнийг заавал шийдвэрлэх ёстой

 

Гадна бэлэг эрхтэний хавдрыг хэрхэн эмчлэх вэ?

Гол эмчилгээ мэс засал бөгөөд хавдрын эсүүдийг биеэс авах явдал юм. Түүнчлэн туяаны болон химийн эмчилгээг хийдэг байна. “Өвчин дөнгөж эхэлж байхад нь эмчилбэл маш сайн үр дүнтэй. Зарим хүн эмчид очихыг хойшлуулсаар долоон сар болсон нь ч байдаг. Энэ бол маш урт хугацаа.

 

Тиймээс ямар нэг шинж тэмдэг илэрвэл шууд л эмчид үзүүлж байгаасай гэж эмэгтэйчүүддээ зөвлөмөөр байна” гэж хори хавдар судлаач, тусгай мэргэжилтэн Элиш Макколган хэлжээ.

Одоогоор Жилл сайн байна. Тэрээр гурван сар тутамд эмчийн хяналтанд ордог бөгөөд “Belfast Cancer” хавдрын төвд эмчлүүлж байгаа юм.

“Хүсвэл нөхрийнхөө эсвэл хамтрагчийнхаа тусламжтайгаар гадна толинд нууц эрхтэнээ харж байгаарай. Та юу хэвийн бас юу хэвийн биш байгааг ойлгоно. Ямар нэг гэмтэл, цагаан толбо, идээ буглаатай хэсэг байвал анхаарахгүй орхиж болохгүй. Үүнийг заавал шийдвэрлэх ёстой” гэж Жилл зөвлөж байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар