Ээжийн блог:Ингэж бариулны дараа нөхрийн минь нуруу дахин өвдөөгүй

2019.05.27
|
3,581
“Ёстой ачтай буянтай залуу байна даа. Ингэж сайхан эмчилж болдог гэж бодоогүй явлаа. Нуруу зүгээр болчихсон юм чинь ажлыг умалзуулна даа” гэсээр хань минь бөөн баяр яваа.

Ж.ЦОГЗОЛМАА

 

Нөхөр маань сүүлийн 4-5 жил нуруу өвдөх зовиураасаа болоод шаналах нь ихэссээр байлаа. Өглөө орноосоо босч чадахгүй, өдөржин нэг л шаналгаатай царайтай, стресстэж, бухимдах нь ч их. Нуруу нь өвдөхөөр хүн чинь хөдөлмөрийн чадвар нь хэд дахин буураад, ажилдаа хүртэл ахицтай байх нь ховордчихдог юм шиг санагдсан. Өглөө орноосоо босох гэж зовно, орой нь унтах гэж өвчиндөө шаналан хөрвөөсөөр үүр цайлгах өдөр ч байлаа. Энэ л зовиураас салчих юм бол “дэлхийг ч өргөх” тэнхээтэй ханиа яаж эмчлэх вэ гэж санаа зовохоос өөр хийж чадах зүйлгүй мухардчихсан байсан юм.   

 

Саяхан нэгэн найз маань “Орэнж” салоны эмчилгээний бариа засалд яваад нуруу, бөөр өвдөх зовиураа бүр мартсан талаар ярьж байсныг санаад өнгөрсөн долоо хоногт санаа шулуудаад яваад очсон юм. Бариа засалч манай нөхрийн нурууг хэд дарж үзээд л суулт эхэлж буйг хэлээд, эмчилгээгээ хийлгэчихвэл дахиад өвдөхгүй гэсэн сайхан мэдээг дуулгасан билээ. Үүнээс гадна нөхрийн маань хүзүү хөдөлж болохооргүй хөшчихсөн байсныг яана. “Миний хүзүү өдөр бүр л гоёодчихсон юм шиг сэрдэг болоод удаж байна” гэж үүнийгээ тайлбарласныг эмч “Хуян хөөрсөөр хүзүүний үеэ ч хөдөлгөж чадахааргүй хүнд байдалд оруулжээ” гэж учирласан юм. Үнэхээр л ингэж бариа хийлгэсний дараа ханийн минь нурууны өвдөлт бүр намдаад, хүзүүн дээр нь тоосго өрчихсөн юм шиг байсан хүнд зүйл нь үгүй болсон юм. “Ёстой ачтай буянтай залуу байна даа. Ингэж сайхан эмчилж болдог гэж бодоогүй явлаа. Нуруу зүгээр болчихсон юм чинь ажлыг умалзуулна даа” гэсээр хань минь бөөн баяр яваа. Өглөө босох гэж орондоо удтал хэвтдэгээ больж, сэрэв үү үгүй юу залуу хүний эрч ханхлуулан шавхийтэл үсрээд л бочихдог болсныг нь харахаар ёстой л баярламаар.

Тиймээс олон хүнийг нурууны өвчин зовиураас нь салгаж яваа “Орэнж” салоны эмчилгээний бариа засалч Ч.Шинэбаяртай хэсэгхэн ярилцаж, эмчилгээний цагаас нь амжиж “авч үлдсэн” чухал мэдээллээсээ уншигчиддаа хүргэхээр шийдлээ.

“...Хоёулаа бумба тавиад булчингаа суллаад эхэлье. Таны зүгээс гам барих ёстой. Хоёр кг-аас илүү жинтэй юм өргөхгүй, хатуу ултай гутал өмсөхгүй, доороосоо чийг татуулж болохгүй. Ингэж байж л эмчилгээ маань үр дүнд хүрнэ. Та хуучны авахуулсан цээж зургаа одоогийнхтойгоо харьцуулбал мөр чинь хүртэл дээр, доор орчихсон байгааг анзаарна. Ерөнхийдөө хараад байхад манай нийгэм тэр чигээрээ яг ийм өвчнөөр өвддөг болчихож” гэснээр Ч.Шинэбаяр нөхөрт маань эмчилгээгээ эхэлсэн билээ.  

 

Нийтээрээ шахам, хуян хөөрдөггүй хүн гэж үгүй болсон байна.

Хүмүүс ихэнхдээ л бүсэлхий, нурууны хэсгийн өөрчлөлттэй болчихсон байна.

 

-Та хэзээнээс бариа засал хийж эхлэв. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Одоогоос 11 жилийн өмнө бариа заслаар ажиллаж эхэлсэн. Хуучин гэмтлийн хажууд Сэргээн засах үндэсний төв гэж байхад иллэг засалчаар төгсөж, “Гарьд манлай” эмнэлэгт дадлагажигч оюутнаар ажилласан. Тэндээ хоёр сарын дадлага хийсний дараа эмнэлгийн захиргааны зүгээс манай сургуульд хүсэлт тавьснаар албан ёсны ажилтан нь болсон доо. “Гарьд манлай” эмнэлэгтээ 10 жил ажиллаад саяхнаас “Орэнж” гоо сайхан, эмчилгээний салонд бие даан бариа заслаа хийж байна.

 

-Арван жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүсийн бариа засалд хандах хандлага, эмчлүүлэхээр ирж буй шалтгаан хэр их өөрчлөгдсөн байна вэ?

-Тухайн үед хүмүүс одоогийнх шиг тарган байсангүй. Гэтэл одоо нийгмээрээ таргалчихсан байна. Таргалалт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчнүүд маш их болчихлоо. Жишээ нь, нурууны, дотоод шүүрлийн эмгэгүүд их байна. Үүнээс гадна сахартай, харшилтай хүмүүс ч олширчээ. Нийтээрээ шахам, хуян хөөрдөггүй хүн гэж үгүй болсон байна. Тухайн үед ийм зүйл байсангүй шүү дээ. Хүмүүс ихэнхдээ л бүсэлхий, нурууны хэсгийн өөрчлөлттэй болчихсон байна. Биеийн хамаг даацыг авч явдаг нурууны энэ хэсэгт нь мэдрэл нь дарагдсан, улмаар хөл, таазны хэсэг маш их өвдөлттэй, өндөр үрэвсэлтэй, хөдөлгөөн хязгаарлагдчихсан тохиолдлууд элбэг байна.

Яагаад ингээд байна вэ гэхээр, хамгийн түрүүнд нурууны үеүд өөрийгөө хамгаалах рефлекс нь ажиллаад, булчингийн чангарлууд явагдаж эхэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр хөдөлгөөн хязгаарлагдана. Ингэснээр эрүүл хөдөлгөөний хэвшлүүд байхгүй болчихож байгаа юм. Энэ нь дотор эрхтэнүүддээ шууд нөлөөлж байна. Бүх л эрхтэнд нь өөрчлөлт ороод эхэлнэ. Энэ эмгэгийг анагаах эмгүй эмчилгээний зохимжтой арга нь бариа засал юм.

 

-Бариа засал нь хүний биед хэрхэн үйлчилдэг юм бол?

-Эхлээд зарим зүйлийг тайлбарлах хэрэгтэй л дээ. Нурууны болоод ер нь даац авдаг бүхий л булчинг суллаж өгөх ёстой. Булчингаа суллаж, амраах нь маш чухал. Үе мөч болгонд нь өдөр бүр хөдөлгөөнөөр задарч байдаг шингэн хүртэл бий. Гэтэл хөдөлгөөнөө дутуу хийгээд байхаар тэр шингэн задрахгүй хуримтлагдсаныг бариа заслаар тарааж өгч байна. Чангарсан булчинг суллаад өгөхөөр үений хөдөлгөөн сэргэнэ. Бүр цаашлаад нэгэнт үенд нөлөөлөөд, өөрчлөлт орчихсон бол бариа заслын аргаар үеэ засчихдаг.

Бүсэлхий нуруу, сээр нуруу хүртэл хоорондоо үеэрээ холбогдон хөдөлж байдаг. Настай улсууд өвдөг нь өвдөөд явж болохгүй болчихлоо гэдэг. Үнэн хэрэгтээ хөлийнх нь хамаг булчин чангарчихаар л тэгээд байгаа юм шүү дээ. Өвдөгнийхөө зовиураас болоод бээцэгнэж, хөдлөхгүй байсаар байгаад хамаг булчингаа чангаруулчихаж байгаа юм. Тэрийг нь суллаад өгөхөөр хөдөлгөөн нь нэмэгдээд ирнэ шүү дээ.

 

-Хүний мөр хүртэл хоёр өөр, муруй, ялгаатай болчихдог гэсэн. Ингэж өөрчлөгдөөд байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хүний араг яс маань үенээс бүтэж байгаа. Тэгш байсан нуруу далийвал бүх бие нь дагаад далийчихдаг. Танай хүний хөл хүртэл урт, богино болчихсны учир нь нуруундаа далийлт өгөөд ирэхээрээ доор аарцаг яс нь дагаад далийчихаж байгаа юм. Ингээд хоёр хөл нь дээр доор болчихсон хүн алхахад бөөрөнд нь ирэх доргилт хүртэл огт ондоо болоод ирнэ. Улмаар бөөрөө өвчлөх үндэс болж байгаа юм. Нуруунд бэхлээстэй байдаг эрхтэн гэвэл таван цулаасаа бөөр л байна. Бөөрөө эрүүл байлгая гэвэл эхлээд нуруугаа эрүүл байлгах хэрэгтэй.

 

-Бариа заслын эмчилгээний үр дүн хэр хурдан гардаг юм бол?

-Бариа заслын эмчилгээний үр дүн эмний үйлчилгээнээс ч хурдан байдаг. Нөлөөлөл нь шууд хүрдэг гэж хэлж бас болно.

 

Бариа заслын эмчилгээний үр дүн эмний үйлчилгээнээс ч хурдан байдаг.

Нөлөөлөл нь шууд хүрдэг гэж хэлж бас болно.

 

 

-Тэгвэл нурууны суулт, хөдөлгөөний дутагдал зэргээс сэргийлэхийн тулд бид ямар дадал хэвшилтэй байх ёстой юм бол оо?

-Хүн хөлд орсон цагаасаа эхлээд унтахаасаа бусад цагуудад буюу амьдралынхаа бараг гуравны хоёрт нь босоогоороо явж байгаа. Газрын татах хүчнээс биднийг байнга доош татаж байхад агаарын даралт нэмээд улам их даралтаар биднийг доош дарж байдаг. Бид чинь сээр нуруут амьтдаас цор ганцаараа л босоо явдаг нь шүү дээ. Ингэж их даралтаар үргэлж доош татагдаж байгаа болохоор үе хоорондын шингэн нь хүртэл насны энгээр үгүй болоод, хүн хөгшрөх тусмаа жижигхэн болоод байдаг. Биднийг хөгшрөхийн хэрээр үе мөчний зовиур нэмэгдээд, хөдөлгөөн нь хоригдоно. Ийм учраас монголчууд бид усанд л сайн сэлж баймаар байгаа юм. Дээрээсээ даралттай, доороосоо татах хүчээр татагдаад байгаа энэ байгалийн хууль усанд л ганц үйлчилдэггүй. Усанд сэлэхэд тухайн үенүүд маань дандаа урагш татагдаж, чөлөөлөгдөж, суллагддаг. Ингэснээр нурууг маш сайн хамгаална.

Намайг жаахан байхад нийслэлд ганц хоёр л усан бассейн байсан бол одоо дүүрэг бүрт шахам нээгдчихлээ. Тиймээс нуруугаа хамгаалахын тулд усан спортоор сайн хичээллэх хэрэгтэй гэж боддог юм.

 

-Та бариач хүнийхээ хувьд нуруугаа өвдөхөөс хэрхэн сэргийлдэг вэ. Энэ тал дээр таны баримталдаг амьдралын тань зарчим юу вэ?

-Би жингээ барьдаг. Усанд тэгтлээ сэлээд байж чаддаггүй ч хааяа усан бассейнд орох, эсвэл хөдөө гадаа явахдаа гол, нууранд сэлэхийг хичээдэг. Өөрийгөө хамгаалж, цэвэрлэж байхын тулд бясалгалаар хичээллэдэг. Бас турник дээр суниаж дасгал хийдэг.

 

Монголчууд бид усанд л сайн сэлж баймаар байгаа юм. Дээрээсээ даралттай,

доороосоо татах хүчээр татагдаад байгаа энэ байгалийн хууль усанд л ганц үйлчилдэггүй.

 

-Бариа заслын аргаар нуруу, бөөрөө өвдөхөөс сэргийлж болох уу?

-Өнөөгийн хэвшмэл ажилтай, өглөө ажил дээрээ сууж сууж ирээд гэртээ бас л хэвтээд өгдөг хүмүүс 7 хоногтоо 1-2 удаа биедээ үүссэн стрессийг арилгах, үе мөч, нуруу бөөрөө өвдөхөөс сэргийлж бариулж байх хэрэгтэй. Бариа заслаар маш олон өвчнөөс сэргийлж болно.

 

-Хориотой заалт гэж байх уу?

-Бий. Хорт хавдрын болон яс хугарсан үед барихыг хориглодог. Мөн задгай ил шархтай үед хийгддэггүй.

Эрүүл биеийг бариа заслаар эмчилснээр амралт өгчихнө, бас сэргээгээд, бодисын солилцоог нь сайжруулна. Харин өвчилж эхэлж байгаа биеийг өвчлөх үйл явцыг зогсоодог бол өвчилсний дараа нь эрүүлжүүлэх үйл явцыг хурдасгана. Эрүүлжээд эхэлж байгаа биед дархлааг нь сэргээж, дахиад өвдөхөөс нь сэргийлж байгаа юм.

 

-”Орэнж” салонд ирээд бариа заслаар эмлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь урьдчилан сэргийлж чадаж байна уу?

-Манайхан ер нь өвчин нь даамжраад, бүр хөдөлж чадахаа больсныхоо дараа л ирдэг. Бүр тонгойгоод, хөдөлж чадахаа больсон хойноо ч юм уу, эсвэл чангарчихсан хойноо ирж байна.

 

-Тэгвэл эмчлүүлэхээр ирж байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Дандаа өвдчихсөн хүмүүс ирдэг болохоор хүмүүсийг хараад өөртөө хайртай байгаасай гэж хүсдэг. Өөртөө жаахан ч гэсэн цаг зав гаргаад, өөрийгөө жаахан тордчихоосой гэж хэлмээр байдаг даа. Манайхан чинь өөртөө хайргүйдээ л өвчнөө тартагт нь тултал явж байна. Ажил болохгүй байна, хүүхэд болохгүй байна гээд яваад байдаг. Бариа засал хийчихээд гам бариарай, согтууруулах ундааны төрлийн юм хэрэглэж болохгүй шүү гэж зөвлөхөд, “За” гэсэн хэрнээ маргааш нь “Зайлшгүй уухаар болчихлоо. Алийг нь ууж болох вэ” гэж асуудаг. Эсвэл “Өө, мартаад уучихжээ” гэх жишээний. Тэгэхэд Европт эсрэгээрээ. Үзлэг хийх явцад өвчтэй гэхээсээ илүү эрүүл хүмүүс нь үзүүлэх гээд хичээгээд байдаг. “Би өвдчихөж магадгүй”, “Өвдөхгүй байх боломж надад юу байна, тэр бүхнийг хэлээд өгөөч” гэж шалдаг, урьдчилан сэргийлэх гэж хичээдэг. Бариа хийлгэсний дараа гам бариарай гэж зөвлөхөд тэд гамаа маш сайн барьдаг. “Болохгүй шүү” гэж эмч хэлсэн л бол тэр зүйлийг хэзээ ч хийхгүй. Манайхан шиг “Болгочихъё тэгэх үү” гэж хэзээ ч гуйхгүй.

 

-Өсвөр насныхны дунд нурууны муруйлт, эмгэг хэр байна вэ?

-Маш их. Үүнд нөлөөлж байгаа зүйл нь компьютер тоглоом биш. Харин идэж ууж байгаа, унтаж амарч байгаа нь хүртэл бидний бага наснаас огт өөр болчихжээ. Амьдралын хэв маяг нь огт өөр. Нийгмээсээ болоод үзэж харж байгаа зүйлсээсээ болоод маш их стресстэж, ядарч байна. Тиймээс л хүүхдүүдэд бариа засал маш их хэрэгтэй. Тэдний өдөрт авч байгаа мэдээлэл, хоол хүнс зэргээсээ биед үлдэж байгаа тэр хорыг гадагшлуулж байх ёстой байдаг. Хүүхдүүд биднээс илүү хуянтай байна. Томчуудаас илүү ядарч байна. Хоёр наснаас авахуулаад 7 настай хүүхдүүд маш их ядардаг. Хөгшин хүнээс илүү хөөрч байдаг. Бодисын солилцоо нь хурдан явагддаг тулдаа л болдог байх. Тиймээс хүүхдийг ч бас ядаргааг нь тайлах зорилгоор бариа засалд явуулж байвал биеийн хөгжил, дархлааг маш сайн дэмждэг. Эрүүл чийрэг байж, өсөлт нь маш сайн явагддаг. Энд тэндхийн сайн гэсэн эм тариа бүхнийг хүүхэддээ туршилтын туулай аятай хэрэглэж байхын оронд ханиад, хатгаа аваад байгаа бол ядаж л зөгийн балтай татлага хийлгэчихэд маш сайнаар нөлөөлдөг юм шүү дээ.

 

-Массажны төвүүд “хэвэнд цутгачихсан юм шиг” нэг л төрлийн бариа хийгээд байдаг. Гэтэл та манай нөхрийн зовиурыг сонсож байгаад өвчтэй хэсгүүдэд нь илүү хүрэх гэж хичээгээд байгаа нь ажиглагдлаа.

-Бариа заслыг тэгж л хийхгүй бол ямар ч утгагүй. Бариа заслын зарим газарт орж ирсэн хүн болгонд яг л нэг хэвшсэн бариагаа хийгээд байдаг. Гэтэл хүн болгон өөр шүү дээ. Өөр өөр өвчтэй хүмүүст нэг л төрлийн бариа засал хийгээд байвал ямар ч утгагүй болчихно. Хүн бүрийн унтах, ажил хэрэг хийх, тэр бүү хэл бие засах, хүндрэх нь хүртэл өөр. Тэр бүхнийг нь сонсож, хүндээ чиглэж, зовиурыг нь шинжилж байж эмчилгээ хийх нь үр дүнд хүрэх хамгийн гол зүйл.

 

Хүүхдүүдэд бариа засал маш их хэрэгтэй. Ядаргааг нь

тайлах зорилгоор бариа засалд явуулж байвал эрүүл чийрэг

байж, өсөлт нь маш сайн явагддаг.

 

-Нурууны өвчлөл нь явсаар нурууныхаа үе солиулах мэс засалд хүргэх тохиолдол их байдаг юм билээ. Заавал мэс засал хийлгэхгүйгээр урьдчилан сэргийлэх боломжтой юм байна. Тийм үү?

-Монголчууд бид маш туйлшрамтгай. Ер нь мэс заслыг хамгийн сүүлийн арга л гэж найдах хэрэгтэй. Мундаг бариач нар зөндөө бий. Хүмүүс маань амар хялбар аргаар, маш хурдан эмчлэгдэхийг л хүсдэг болчихсон. Гам барьж, удаан хугацааг үрж, өөрөөрөө эдгэхийг бараг л хүсэхээ больж. Хагалгаанд орвол сайн гэхээр түүнд найдаад л мэс засал хийлгэчихэж байна. Мэс засалд ороод 2-3 жил болоход тухайн хүний амьдралын хэвшил өөрчлөгдөхгүй л бол тухайн эмгэг маань дахиад л үүснэ гэсэн үг. Ингээд эмгэг нь дахьчихвал дахиад бариа засал хийлгэж ч болохгүй, яаж ч болохгүй явж байгаа хүмүүс зөндөө л байна.

 

-Нуруу муруйх, суулт өгчихсөнийг хүн өөрөө мэдэх боломжтой юу?

-Өвдчихсөн хүн маань өөрөө өөрийгөө бараг л мэдэхгүй дээ. Хүндрэх шатандаа орж байж л сая нэг мэддэг юм шиг байгаа юм. Хүний бие өөрийгөө хамгаалах тогтолцооны дагуу суултыг маш багаар бий болгож байдаг. Ингэхэд маш бага өвдөлт мэдрэгдэж эхэлдэг. Үүнийг нь бид байх ёстой зүйл шиг хүлээгээд авчихдаг. Тиймээс л хүмүүс тартагт нь тулгаад байна л даа.

 

-Эрүүл энх амьдрахад тустай чухал мэдээллийг хуваалцсан танд маш их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Уншигчиддаа хандаж нэг зүйлийг хэлмээр санагдаад байдаг юм. Нийгэм нь нэгэнт ийм болчихсон юм чинь бид эрүүл байя гэвэл ойр хавьд тань байгаа мэргэжлийн төвшинд ажилладаг бариа заслаар үйлчлүүлэх нь спортоос гадна эрүүл амьдрах хамгийн зөв арга юм шүү дээ. Бид чинь техник, машин технологи биш, хүн шүү дээ. Тиймээс мэргэжлийн төвшний бариачаар биедээ эмчилгээ хийлгэх нь чухал гэдгийг онцолж хэлмээр санагддаг юм.  

Уншигчид маань нуруу өвдөж, энэ зовиураасаа болоод өдөр бүр стресс бухимдалд автаж байгаа бол яг одоо "Orange Hair Salon"-ы эмчилгээний бариа засалчид хандаарай гэж зөвлөх байна. Үр дүн нь маш хурдан гардгийн дээр олон жилийн туршлагатай бариач хүний зөвлөгөө, мэдээлэл сонсох ёстой л "шар тос" шүү дээ. 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар