Аль ч брэндээс илүү арьс чийгшүүлж үрчлээ арилгах гал тогооны “иж бүрдлүүд”

2019.05.28
|
4,404
Мундаг брэндийн бүтээгдэхүүнийг нь авч дийлэхгүй болохоор яаж сайхан арьстай байх вэ гэсэн асуулт тулгардаг. Тэгвэл аль ч брэндээс дутахааргүй “иж бүрдлүүд” гал тогоонд маань бэлээхэн хүлээж байдгийг бид анзаардаггүй аж.

И.АНГАР

Хуурай сэрүүн уур амьсгалтай өнөө цагт арьсныхаа уян хатан чанарыг хангаж, илүү чийглэг байлгана гэдэг монгол бүсгүй бүхний хамгийн чухал сэдэв. Үрчлээтэхээс сэргийлэхийн тулд бид арьсаа л торгомсог зөөлөн байлгах учиртай. Мундаг брэндийн бүтээгдэхүүнийг нь авч дийлэхгүй болохоор яаж сайхан арьстай байх вэ гэсэн асуулт тулгардаг. Тэгвэл аль ч брэндээс дутахааргүй “иж бүрдлүүд” гал тогоонд маань бэлээхэн хүлээж байдгийг бид анзаардаггүй аж. Энэ зөвлөгөө таныг гэрэлтсэн, сайхан арьстай байхад тусална гэдэгт итгэлтэй байна.

 

ЗӨГИЙН БАЛ

Ямар ч гадны хольцгүй, цэвэр зөгийн бал бактерийн эсрэг үйлчилгээтэй, батганы үр дүнтэй эмчилгээ болдог. Иймээс ч зөгийн бал нь гүн цэвэрлэгээний байгалийн гайхамшигт бэлэг билээ. Түүнчлэн антиоксидантаар баялаг учраас үрчлээг тэнийлгэх, хуурайшилтыг зөөлрүүлэх тансаг үйлчилгээтэй.

 

Хэрэглэх арга:Хоёр халбага зөгийн балыг найман халбага хэрийн усанд уустал нь найруулна.

Арьсандаа хуурай болтол нь түрхэж, бүлээн усаар угаана.

 

ЦӨЦГИЙГ НЬ АВААГҮЙ СҮҮ

Цөцгийг нь аваагүй сүү нь сүүн хүчлээр баялаг болохоор арьс арчилгааны үнэтэй брэндүүдээс дутахааргүй орц найрлагыг өөртөө агуулдаг. Яагаад гэж үү. Учир нь найрлаганд нь багтсан элементүүд арьсны үхсэн эсүүдийг цэвэрлэж, эсийн дахин сэргэх явцыг хурдлуулдаг. Тэгэхээр арьсны шинэ эс улам залуужиж, таныг гэрэлтсэн сайхан арьстай харагдуулна. Энэхүү эсийг тэжээгч бодис нь цөцгийг нь аваагүй сүүнд агуулагддаг бөгөөд чийгшүүлэх гайхамшигт шидтэй.

 

Хэрэглэх арга:Сайтар цэвэрлэж ариутгасан бөс даавууг цөцгийг нь аваагүй хүйтэн сүүнд

дэвтээгээд нүүрэн дээрээ 5-10 минут маск байдлаар тавина. Дараа нь бүлээн усаар нүүрээ зөөлөн угаана.

 

ОЛИВЫН ТОС

Оливын тосыг хэдэн зууны турш арьс чийгшүүлэх байгаль эхийн бэлэг хэмээн шүтэж иржээ. Антиоксидантууд болон байгалийн хүчлүүд нь арьсыг нарны сөрөг нөлөөнөөс гайхамшигтайгаар хамгаалдаг байна.

Хэрэглэх арга: Баннтай усандаа хэдэн халбага оливын тосыг лаванда

цэцгийн тостой хольж хийж хэдэн минут хэвтэнэ.

 

НАРГИЛЫН ТОС

Наргилын тос нь коллагены эх үүсвэр бөгөөд лаурын хүчлээр баялаг. Энэ нь арьсанд гүн чийгшил өгдөг. Бактерийн эсрэг үйлчилгээтэйн дээр арьсны хөгшрөлтийг удаашруулдаг ид шидтэй.

Хэрэглэх арга: Боловсруулаагүй, байгаль дээрх хэлбэрээрээ байгаа наргилын тосыг алгандаа

бүлээсгэн хайлуулаад арьсандаа түрхэнэ.

 

АВАКОДА

Та маш хуурай арьстай бол авакода жимс маш үр дүнтэй гэдгийг зөвлөе. Түүнд агуулагдах витамин А, Д, Е нь арьсыг чийгшүүлэхээс гадна хөгшрөлтөөс сэргийлдэг.

 

Хэрэглэх арга:Авакода жимсний дотор талыг үрнээс нь салгаж цэвэрлээд арьсан дээрээ нимгэн

зүст тараан тавина. Ингэж 15 минут байлгаад бүлээн усаар угаана.

 

ӨРГӨСТ ХЭМХ

Өргөст хэмх бол усны хамгийн шилдэг эх үүсвэр. Магни, кали, витамин А, Е зэргийг агуулсан байдаг учраас цусны эргэлтийг сайжруулж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн арьсанд тэжээл өгдөг өндөр ач холбогдолтой. Үүнээс гадна үрчлээг багасгаж, нүд орчмын арьсны үрчлээг тэнийлгэх үр дүнтэй.

 

Хэрэглэх арга: Өргөст хэмхээ нарийхан жижиглэн хэрчээд зовхи болон нүүрнийхээ арьсан дээр тавина.

Мөн өргөст хэмхээ жижиглэн бутлаад хэдэн дусал зөгийн балтай хольж нухаш хийж чийгшүүлэх маск бэлдэж болно.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар