“Хаадын тоглоом”-д дургүй цорын ганц хүн Жулиа Робертс

И.АНГАР
“Хаадын тоглоом” цувралын сүүлийн анги өнгөрсөн долоо хоногт үзэгчдийг талцуулж, дэлхий дахинд шуугиан нь намжаагүй байна. Тэгвэл энэ цувралыг хэзээ ч үзээгүй бас үзэхийг хэзээ ч хүсдэггүй нэгэн хүн бас байна. Тэр бол Холливудын алдарт жүжигчин Жулиа Робертс. Тэрээр телевизийн “Variety's Actors on Actors” хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа “Хэтэрхий их айдас, бас хэтэрхий садар самуун үзэгдэлтэй учраас би энэ цувралыг үзэхийг хүсдэггүй” гэжээ.
Нэгэн удаа түүнийг далайн эрэг дээр наранд биеэ шарж байхад жаахан хүүхдүүд “Хаадын тоглоом дээр гардаг зэрлэгүүд шиг буржгар үстэй” гэж хөхрөлдөж байсныг ч тэрээр онцолсон байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.