Зургадугаар сарын зурхай

2019.05.30
|
3,874
Хонины ордныхонд зургадугаар сар бол гайхамшигтай, хүчирхэг байдлын билэгдэл байх бол арслангуудын амьдралд шинэ хүн орж ирнэ. Охины ордныхонд бүх л зүйл төгс төгөлдөр байх болно. Тэгвэл нумынханд мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдэж байна.

 

 

Хонины ордод элбэг дэлбэг байдал, аз жаргал айлчлан ирнэ

Хонины ордныхны хувьд зургадугаар сар бол гайхамшигтай, хүчирхэг байдлын билэгдэл байх болно. Нар, Сар, Сугар гариг гурвуул таны харилцааны тойрогт давхцаж, сүлжээ холбоо тань гайхмаар сайн байх болно. Буд, Ангараг гаригийн нөлөөгөөр шинэ зүйл сурч мэдэх, амжилт гаргах зам гайхмаар дардан байх нь. Харин Тэнгэрийн ван гаригийн тусламжтайгаар гэнэтийн сайхан бэлгүүд амьдралд тань тохионо. Ингэснээр санхүүгийн асуудал бэрхшээлүүд саадгүй шийдэгдэнэ.

Аялал зугаалганы үеэр хайр дурлалтай учрах, удтал мөрөөдөж явсан хайртай хүнтэйгээ таарах, зугаатай, хөөр баясалтай учралууд хонинуудыг хүлээж байна. Зургадугаар сард учирсан хосууд хэзээ ч салахгүй. 2019 онд хийх ёстой хамгийн чухал зүйлсээ амжуулах цаг хугацаа одоо л тохиож байна. Энэ алтан боломжийг бүү алдаарай.

Хувь тавилан танд гайхамшигтай, бас тайлбарлаж болохооргүй аз жаргал ханхлуулсан бэлгүүдийг хайрлаж байна. Та энэ бүхнийг хүртэх эрхтэй. Юунд ч эргэлзэлгүй боломж бүрийг ашиглахаа л бод. Таны эрч хүчний орон зай одоо цог биш харин дүрэлзэн асах гал болоод улам дээш тэмүүлж байна. Энэ дөлийг дагаад улам дээш хүрээрэй.

 

 

Үхрийн ордныхон минь тогтож хайрла

Үхрийн ордныхонд хэлэх ганц чухал зүйл байна. Тайвшраад, тогтож хайрла. Зөвхөн Тэнгэрийн ван гариг таны эргэн тойронд гарч болох санхүүгийн асуудлыг шийдээд зогсохгүй, Нар болон Ангараг гариг, Сар хүртэл таны өөрийгөө илэрхийлэх үнэ цэнийг тодорхойлж байна. Танд одоо заавал өөр нэгний оролцоотойгоор аз жаргалыг мэдрэх шаардлага алга. Та өөрийнхөөрөө, дотор хүчээ сэрээх цаг ирж. Танд аз жаргалтай амьдрах хангалттай шалтгаан дүүрэн байгаа учраас амьдралаасаа сайхан бүхнийг амталж хайрла.

Гэсэн хэдий ч энэ сард бага зэрэг залхуу хүрч, урам зориг багатай байж мэдэх юм. Бага зэрэг удаашрах нь яагаад муу гэж. Харин ч жаахан амраад ав.

Энэ сард хуучин дадал зуршлаа сэргээх, шинэ санаа сэдэж, төлөвлөгөө гаргахад тун тохиромжтой. Таны хэл ярианы чадвар эрс сайжрах бөгөөд Буд гаригийн нөлөөгөөр хэлсэн үгс тань үнэнд хүрч, харилцаа холбоо эрс сайжирна. Түншүүд тань таны хэлсэн үгийг дагахад бэлэн байх болно.

Тэнгэрийн ван гариг гэнэтийн бэлэг илгээж, таны нэр алдар түншүүдийн тань дунд тарж, хэрэгтэй үедээ санхүү, мөнгөний асуудлаа шийдэхэд тань үлэмж нөлөөлнө. Ялангуяа, нийгмийн сүлжээн дэх таны нэр хүнд ихээр өсөх бөгөөд өөрийн дүрмээр тоглох боломж бүрдэнэ.

Үхрүүдэд, аминчлан зөвлөхөд, өөрийнхөө дуу хоолойг илэрхийлэх хүч чадлаа хэзээ ч бүү дутуу үнэл. Энэ хүч чадал тань амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхээс ч илүү үнэ цэнэтэй зүйл юм шүү.

 

 

Ихрүүдэд зургадугаар сарын өдөр бүр төрсөн өдрийн баяр шиг л байх болно

Хайрт ихрүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Сайхан бас гайхалтай мэдээ бидэнд байна. Сайн мэдээ нь Нар, Сар, Сугар гариг таны өөрийгөө илэрхийлэх дүр төрх байх болно. Гайхалтай мэдээ нь, дэлхий ертөнц тэр чигээрээ таны хүссэн бэлгийг өгөхөд бэлэн байна. Яг л төрсөн өдрөөрөө авахаыг хүссэн бэлгээ шивнэхэд хангалттай байдаг шиг л. Яагаад гэвэл 2019 онд ихрүүд хувь хүний үнэ цэнээ өсгөх, хүссэн хүнтэйгээ танилцаж дотносох, хүссэн газартаа саадгүй хүрэх гайхалтай цаг хугацааг бэлгэнд авах болно.

Таны ордны шинж чанар нь 2019 онд хамгийн их ивээл хайр хүртэхээр заяагджээ. Таны ихэр заяагдсан оюун ухаан тань хэзээд ялан дийлэх болно.

 

Дүлий мэлхийнүүд л зорьсон газартаа хүрдэг

Мэлхийнүүдийн хайртай улирал иржээ. Нар, Сар, Буд гариг таны эрчим хүчний тойргийг бий болгож байна. Энэ эрчим хүчинд чинь татагдаж, бүх л мэдээлэл таныг даган урсах болно. Хүмүүс танд хамаг жаргал, зовлонгоо тоочих гэж яарна. Иймд өөртөө дараа багатай байх, бас бусдад муухай аашлахгүйгээр харилцаагаа зохицуулаарай.

Зарим хүнээс урам хугалсан зүйл ч сонсч мэднэ. Гэхдээ хүн бүхний хэлснийг бодоод яваад байвал хэзээ ч урагшилж чадахгүй шүү дээ.

Та энэ хов живийг тоолгүй урдах ажлаа хийж чадвал зургадугаар сарын бэлгийг хүртэж чадна. Хэрэггүй, цаг үрсэн зүйлсийг замаасаа цэвэрлэж аваад, цааш урагшил. Таны хэзээ ч төсөөлөөгүй шагнал хүлээж байх болно.

 

 

Арслангууд арвин ургац хураана, саваа бэлдээрэй

Сайн уу, арслангууд минь. Нар болон Сарны нөлөөгөөр сааль саамны улирал дүүрэн өгөөжтэй таныг чиглэн айсуй. Зургадугаар сар таны хувьд бүтээлч, идэвхтэй бас зугаатай байх хамгийн чухал цаг үе. Аяндаа л юуг яаж хийхийг чинь цаг хугацаа танд хэлээд өгөх болохоор наана нь санаагаа чилээж, хэрхэн яаж гэж өөрөөсөө асуух хэрэггүй гэж зөвлөе.

Өмнө хүсээд олж авч чадаагүй зүйлээ өөрийн болгох таатай боломж энэ сард таныг хүлээж байна. Учир нь Тэнгэрийн ван гариг таны ордны гэрт байрлах учраас урьдчилан таамаглаагүй аз завшааныг алган дээр тань буулгах болно. Энэ нь юу ч байж болно. Манлайлал, урамшуулал, ажил, амьдрах шинэ орон газар, байшин барилга гээд юу эс байж мэднэ. Нөгөөтэйгүүр амжилтаа ахиулах таатай боломж ч гэж хэлж болох юм.

Энэ сард амьдралд тань шинэ хүн орж ирнэ. Гэр бүлтэй хүмүүс хүүхэдтэй болох, ганц бие залуус ханиа олох сайхан өдрүүд.

 

Охин: Бүх зүйл танд харагддагаасаа илүү төгс төгөлдөр байх болно

Охид минь, чиний өмнөөс зурхайн тооллууд үнэхээр баяртай байна. Зургадугаар сар ч бас зөвхөн чамд л зориулан хамаг л зүйлээ төгс төгөлдөрт хүргэхээр тэмүүлж байна. Чиний удтал мөрөөдсөн төгс байдал энэ сард биеллээ олно. Сэтгэл санаагаа тайвшруулж, урам зоригоо хурцалж, амьдралынхаа хамаг сайн сайхныг дахин мэдрэх гайхамшигт цаг хугацааг энэ сар чамд бэлэглэж байна. Нар, Сар, Буд гариг чиний ордны гэрт байрлаж, Бархасбадь гариг ордны чинь гэрийг улам өргөжүүлэн тэлнэ. Хайр сэтгэл болоод амжилтын аль сайхан бүхэнд бүх хүслээрээ итгэж болно, бүх сайн сайхныг ч даатгаж болно.

Охины ордны ихэнх нь аз жаргал, урам зоригийг хүртэнэ. Учир нь Охин сайн сайхныг хүртэх хувь төөрөгтэй.

Буд, Ангараг гаригууд таны ордонд байрлах үед нийгэм болоод мэдээллийн цар хүрээ нь таны бизнесийн амжилтад сайнаар нөлөөлж, нэр алдраа түгээх үүд хаалгыг цэлийтэл нээж өгнө. Харин сарын дундуур Тэнгэрийн ван гариг таны гэрт зочилж, оюуны урам зоригийг тань тэлж, улмаар амралт зугаалганаас сайн сайхан гэрэл гэгээг олж мэдэх завшааныг олгоно. Таны хүсэн хүлээсэн амар тайван хийгээд хангалуун амьдрал яг энэ цаг үед цэцэглэн хөгжих болно.

 

Жинлүүр: Мэдэхгүй зүйлээрээ тоглох хэрэггүй, зүгээр л амар!

Орчлон дэлхий жинлүүрийнхний хүслийг мэднэ. Тэд үргэлж тэнцвэрийг хайж байдаг зан нь өдөр бүр хөдөлмөрлөхийг шаарддаг.

Нар, Сар, Буд гариг таны гэрт энэ сарын эхээр зочлох бөгөөд оюун ухааны цар хүрээг тань өргөжүүлэн тэлэхэд өндөр үүрэгтэй байх болно. Тэгвэл Буд болон Ангараг гариг таны ордны гэрт сарын дундуур байрлах бөгөөд амжилт болоод хувь тавилангийн илэрхийлэл нь болно. Энэ хугацаанд та амьдралаа өөрчлөх алтан боломжуудыг олж харна. Зургадугаар сар бол жинлүүрийнхэнд сурч мэдэх, боловсрох, шинэ ур чадвар эзэмших, манлайллын боломжуудыг атгах, тархиа амрааж, цэнэгээ хураах цаг хугацаа байх болно.

Сарын дунд хэсэгт Тэнгэрийн ван таны ордны гэрт айлчлахад танд хувь төөргийн зураг зургийг дагах, эсвэл өөрийгөө өөрчлөх гэсэн асуулт өмнө тань бий болно. Заримдаа логик сэтгэлгээнээс давсан хүчин зүйлс амьдралд тохиолддог шүү дээ. Тийм зүйлс хувь тавилангийн эрхээр таныг хөдөлгөх бөгөөд заримыг нь та зүгээр л дагахыг хүсэхгүй байж мэдэх юм. Сэтгэл хөдлөл таныг замаа эргэн харахыг сануулна. Хааяа ч гэсэн логик сэтгэлгээгээр биш амьдралын баяр хөөрийг сэтгэлээрээ мэдрэх нь яагаад муу гэж. Бас нэг зүйл зөвлөхөд, мэдэхгүй зүйлээрээ оролдохоос зайлсхийх хэрэгтэй. Өөрийн гарт оруулсан, мэддэг зүйлээрээ ажлаа, амжилтаа урагшлуулахыг хичээгээрэй. Жинлүүрүүдэд зөвлөхөд, таны бодож байгаагаас хамаагүй сайхан зүйлс хүлээж байгаа шүү.

 

Хилэнц: Галзуурмаар, гоо үзэсгэлэнт өөрчлөлт таныг хүлээж байна

Хилэнцүүд маань, ямар нэг өөрчлөлтийг хүлээсээр ирсэн. Амьдрал заримдаа хоосон юм шиг санагдах тэр агшинд өөрийгөө өөрчлөхийг хүсдэг нь хилэнцүүдийн гэм биш зан. Энэ сард таны ордны гэрт Нар, Сар байрлах бөгөөд хэн нэгэнд ухаангүй татагдаад эхэлнэ. Гэвч ямар нэг байдлаар та хоёрын учрал бүхэнд тохиох саад бэрхшээлийг та хараад цөхөрмөөр санагдаж мэднэ. Гэвч гариг эрхэс таныг таныг “хордуулах” харилцаанаас холдуулахыг хичээж буй нь тэр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эсвэл дурлалт хүн чинь таны төсөөлөө ч үгүй үгийг хэлж мэдэх юм. Энэ нь гариг эрхэс таныг эрс шийдэмгий шийд гаргахыг сануулж буй хэрэг. Эхэндээ яахаа мэдэхгүй байж мэдэх ч энэ нь таны амжилтад хүрэх эхлэл байх магадлал маш өндөр байна. Учир нь яг энэ хугацаанд амжилтын хаан Буд гариг таны ордны гэрт байрлаж, шинэ боломж, амжилтын хурыг орой дээр чинь буулгана. Сарын дундуур Ангараг гариг таны ордны гэрт байрлаж, сэтгэн бодох чадварыг тань гайхмаар хурцална. Ингэснээр амжилттай яваа эсрэг хүйстнийхээ хүнтэй танилцах, хамтдаа өсч дэвжих, сайн сайханд хүрэх боломж нээгдэнэ. Хэн нэгнээс тусламж хүсэхээс бүү татгалзаарай. Энэ бол таны цаг хугацаа.

Талархмаар нь, энэ сард таны шаналал таныг илүү их аз жаргал, тав тух, мөрөөдлийн хөлөг онгоцонд суух тасалбар нь болно. Өөрийнхөө орон зай, амжилтаа мэдрэх цаг.

 

Нумууд минь, та нарт хүргэх чухал мэссэж байна

Өөрөө өөртөө сэтгэл дундуур байх чинь хэзээ дуусах вэ, нумууд минь. Нар, Сар, Сугар гариг таны ордны гэрт байрлаж, дараа нь Буд гариг Ангараг гаригтай нийлж танайд “зочилсноор” харилцаа, нөхөрлөлийн сайхан үүд хаалгыг нээж өгнө. Яагаад гэвэл одоо хангалттай гэж тэд хэлж байна. Өөрийгөө шүүхээ боль. Чухал биш зүйлээр өөрийгөө залхаахаа зогсоохыг од эрхэс танд зөвлөж байна. Үүнийхээ оронд шинэ зүйлийг эрж хай, шинэ сайхан бүхнээс суралц.

Тэнгэрийн ван гариг таны ордны гэрт байрлахад өөрийгөө хөгжүүлэх, шүүмжлэхээ болиод амьдралд дурлах цаг хугацааг танд бэлэглэнэ. Магадгүй өөрийгөө өөр нүдээр харж, өөрөөрөө бахархах боломжийг гариг эрхэс танд олгоно.

Бодохоо больж, оронд нь аялж зугаал. Амьдралын сайн сайхныг мэдрэх алтан боломжийг бүү алдаарай.

 

Матар: Юу хүсч байна, тэрийгээ олж ав

Бүх л зүйлийн эхлэл үргэлж хэцүү байдаг шүү дээ. Матрууд үүнийг мартаж болохгүй шүү. Нар, Сар, Сугар гариг таны ордны гэрт байрлах үед танд нөхцөл байдлаа сайжруулах боломж олгоно. Та юу чухал гэдгийг олж харж эхэлнэ. Дараа нь сарын дундуур Буд болон Ангараг гариг таны ордод ойртох үед нөхөрлөл, хайр дурлалын харилцаа таатай байх болно. Яг энэ үед олонх матрууд өөрөөсөө чухам юу хүсч байгаагаа асуух цаг хугацаа тохионо. Юунаас ч болгоомжлолгүйгээр өөрийнхөө юу хүсч байгааг эргээд нэг хараарай. Юу хүсч байна, тэрийгээ олж авахыг одод танд зөвшөөрч байна.

Магадгүй энэ хугацаанд та өөрөөсөө өөртөө итгэлгүй байдал, эргэлзсэн талыг ажиглаж мэдэх юм. Яг энэ үед танд найз нөхдөөсөө сайн сайхныг мэдэрч, өөрийгөө дахин “цэнэглэх” шаардлага гарна гэдгийг бүү мартаарай. Ингэснээр таны сэтгэл хөдлөл, тэмүүлэл таныг хаана хүрэх хүсэлтэй байгааг чинь хэлээд өгнө.

Нэг зүйлийг зөвлөхөд, өөдрөг байдалд тэмүүлээрэй. Өөдрөг хүсэл тэмүүлэл таныг хүсэл мөрөөдлөө эрж олоход тусална.

 

Бумба: Бүтээлч оршихуйгаа тэтгэж, од болох үрээ тарьж ургуул

Бумбуудад тавих нэг асуулт байна. Эрч хүчээ бүрэн дүүрэн мэдэрч байна уу. Үгүй бол, энэ сард л өөрийнхөө од болон гэрэлтэх агуу боломжийг атгах алтан цаг хугацаа тохиож байна. Нар, Сар, Сугар гариг таны ордны гэрт зочилсноор та эрч хүчийг мэдэрнэ. Улмаар өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах зэргээр өөрийгөө боловсруулахыг хичээх болно.  

Ерөнхийдөө зургадугаар сард бумбууд эрч хүчээ дахин мэдрэх, бүтээлч байдлаа сэргээх, өөртөө итгэх итгэлээ сэргээх боломж бүрдэнэ.

Тэнгэрийн ван гариг танд энэ сард гэр бүлдээ илүү тухтай, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх бөгөөд өөрийгөө илүү аз жаргалтайгаар мэдрэх таатай нөхцөл байдлыг бүрдүүлнэ.

Санаж яв. Чи бол од. Од болох үрээ өндөрт ургахыг нь зөвшөөр. Дотоод ертөнцөө дахин нээж хараад хүрэх өндөрлөгөө дахин онил. Та тэнд заавал хүрнэ.

 

Загас: Урсгал сөрж сэлэхийг өөртөө зөвшөөр, та тэндээс өөрийгөө дахин олж авна

Гайхамшигтай мэдээг загаснуудад дуулгая. Үргэлж урсгал дагаж хөвдөг байсан бол одоо танд зургадугаар сар урсгалыг сөрж сэлж, бүр үсрэх боломжийг олгож байна. Нар, Сар, Сугар гариг таны ордны гэрт байрлаж Ангараг, Буд гаригийн нөлөөгөөр бүтээлч сэтгэлгээ болоод романтик амьдралын гайхамшигт учралуудыг танд бэлэглэнэ. Та бүгдийн олонх нь шинэ хайр дурлалтай учирч, эсвэл одоогийн байгаа амьдралдаа илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай, тухтай, тааваараа амьдрах болно. Мөнгө, санхүүгийн нар гийсэн сар байх болно.

Яагаад гэвэл Тэнгэрийн ван гариг таны ордод айлчлахад Бархасбадь гариг харилцаа холбооны сайн нөхөрлөлийг бий болгохын зэрэгцээ, амжилтын үүд хаалгыг хувь заяанд тань бат бэх тогтоож өгнө.

Олон жил хүсч мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлэх боломжийг хувь тавилангийн тэнгис танд олгож байна. Амьдралаа сайхнаар өөрчилж, хувь тавилангаа өөрийнхөөрөө зал, жолоод.

Зургадугаар сарын өдөр бүр танд аз жаргал, шинэ мэдрэмж, хайр дурлал, романтик учралуудыг амалж байна. Та яг одоо зөв газраа зогсож байна. Зургадугаар сарыг бүү алдаарай. Урагшаа!!!


 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар