Аз жаргалаа олсон хүний 10 ухаалаг дадал зуршил

2019.06.03
|
3,258
Сайн болоод муу зүйлс биднийг заавал үр дүнд хүргэдэг. Гаднаас нь харахад тийм ч таатай санагдахгүй зүйлс биднийг илүү их гэрэл гэгээнд хөтлөн аваачих нь ч бий. Таны огтхон ч анзааргүй байхад зарим зам таныг аз жаргалд хөтөлж байдаг.

 

И.АНГАР

1. Та юу хүсэхгүй байгаагаа ойлгодог болсон. Ажил дээрээ ядаж л хогоо ил задгай хаяхыг хүсэхээ больсон бол, эсвэл найзуудаасаа хэн нэгэнтэй нь уулзахыг хүсэхгүй байгаагаа мэдэрдэг болсон бол, үгүй бол өөртөө цаг гаргахгүй байх нь танд таалагдахаа больсон бол та юунд дүргүйгээ мэдэрдэг болсны шинж. Энэ бол амьдралдаа их цэвэрлэгээ хийж, тав тухтай сайхан суух боломжийг өөртөө нээж буйн илрэл.

2. Хүмүүст өөрийгөө ойлгуулах нь илүү хялбар болсон. Та өмнө нь бусдад хэрхэн өөрийгөө ойлгуулах талаар ядаргаатай асуултыг өөрөөсөө асуудаг байсан байж мэдэх. Харин одоо хүмүүстэй ярилцах нь танд маш амархан, бас дуртай ажил тань болсон байх вий. Энэ бол та хэдийнэ зөв газраа хүрсэн төдийгүй өөрийгөө дахин нээсний илрэл юм.

3. Таны сэтгэл хөдлөлийг тааварлах боломжгүй болсон. Та өмнө нь бусдын жишигт тааруулж харьцахыг илүүд үздэг байсан байх. Харин одоо та өөрийнхөөрөө шийд гаргахыг илүүд үзэх болжээ. Ингэснээр бусад хүмүүс таныг барааны шошго харж байгаа юм шиг л урьдчилаад “уншчихдаг” байсан. Харин одоо тэд таныг ямар зан төрх гаргах бол гэдгийг тааж мэдэхээ больжээ. Өөрөөр хэлбэл, та яг одоо бодит ертөнцөд байна.

4. Нэгэн хэвийн өдөр тутмын ажлаас мэдрэмж авдаг болсон. Та одоо өдөр бүр хичээнгүйлэн ажиллахын утга учир, хэчнээн чухал гэдгийг ойлгодог болжээ. Өдөр бүр ажиллах нь эерэг хандлагыг бий болгоод зогсохгүй тухтай тавлаг амьдралын баталгаа гэдгийг мэддэг болсон. Танд энэ бүхэн нэгэн хэвийн улиг болсон зүйл байхаа болиод харин ч амьдралаа сайхнаар өөрчлөх боломж болжээ.

5. Та өөрийнхөө амьдралын утга учрыг өндрөөр үнэлж, ухамсарладаг болсон. Ингэж эхэлснээр өөрийгөө дахин онгичиж, зүрх сэтгэлээ нээж байна гэсэн үг. Өөрийнхөө давуу болоод сул талыг толины тусгал шиг тод томруунаар ойлгон авч, хорвоогийн түмэн нухчааст амьдралд өөрийнхөө ямар өнгийг яаж илэрхийлэхээ та мэддэг болж. Ингэснээр үйл хөдлөл бүхэн утга учир, ухамсартайгаар хийгдэх учиртайг та ойлгожээ.

6. Өөрийнхөө дотор хүнээ сонсч, хүсэл мөрөөдлөө өөрчилж чаддаг болсон. Өмнө нь та цагаан морьтай ханхүү ирээд таныг сундлаад л аваад явна гэж мөрөөддөг байсан байх. Харин одоо та зүгээр хэн нэгнийг мөрөөдөөд суух биш, харин тэр хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийгөө өөрчилж чаддаг байх ёстойг ухаарчээ. Би хэн бэ гэсэн асуултынхаа хариултыг та мэддэг бөгөөд түүнийхээ ч дагуу амьдрах нь цагаан морьтой нэг хүнийг хүлээгээд суухаас хамаагүй илүү гэдгийг ойлгосон байна.

7. “Тийм байж болох л байсан” хэмээх хуучин дурсамжаасаа салж, ирээдүйд ийм байгаасай гэсэн хүслээ орхиж, яг одоо цагаар сэтгэдэг болсон. Яг одоо цагт амьдрах нь “Тэгэх минь яавдаа” гэсэн харууслаас хэд дахин илүү таатай гэдгийг та мэдэрч байгаа. Энэ бол амьдралын үнэний тойргийг олж илрүүлсэн хүний шинж билээ.

8. Зовлон үзсэн хүний омог дарагдаж, ухаан уужирдгийг та ойлгосон. Залуу хүний омог яагаад их байдгийг, юм үзэж нүд тайлсан, бидний хэлдгээр хал үзэж халуун чулуу долоосон хүмүүсийн ухаан яагаад уужим байдгийн учрыг та одоо ойлгодог болсон. Сав л хийвэл бухимдахаа хойш тавиад шалтгааныг нь эрж хайхыг хичээх болсон. Энэ бол та өөрийнхөө дотор луу гүн өнгийж буйн тод жишээ.

9. Бусдыг буруутгахаасаа өмнө өөр лүүгээ өнгийх ёстойг та мэдэрсэн. Амьдралд болж буй бүхэнд бусад хүнийг буруутгачихаар л санаа амарчихдаг байсан байж мэдэх юм. Гэхдээ та одоо өөрчлөгджээ. Одоо та бурууг бусдаас биш эхлээд өөрөөсөө хайхад суралцах ёстойго ухаарсан байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагаа хүлээж сурах нь маш өндөр хүмүүжил гэдгийг та мэддэг болсон. Энэ бол манлайлагч хүний хамгийн чухал шинж.

10. Амьдрал бидэнд бүгдийг хангалттай өгдөггүй. Гэхдээ хангалттай сайхныг авахын тулд яг одооноос зүтгэх ёстойг та ухаарсан. Та хайртай хүнтэйгээ учраагүй байна гэж гомдоллодог ч гудамжинд гараад огт танихгүй хүнтэй болзохыг хүсэхгүй. Та ажилдаа хэчнээн дургүй гэж ярьдаг ч өөр газарт ажлын анкет бөглөдөггүй. Та хэчнээн ядарсан ч өөрийгөө ядарчихлаа гэж бусдад хэлж залхаалгүй, зүгээр л урдахаа хийдэг. Та амьдралаас илүүг хүсч байгаагаа мэддэг ч үүнийг олж авахын тулд өөрөө хөдөлмөрлөх ёстой гэдгээ ухаарчээ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар