Эдгээр дадал баараггүй амжилтанд хүргэдгийг амьдралаараа харуулсан алдартнууд

2019.06.04
|
3,977
Хүмүүс анхандаа алдартнуудыг хараад ямар нэг ид шидээр л бүхний оргилд хүрчихсэн юм шиг төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэдний амжилтад хүрсэн дадал зуршил нь асар олон жилийн нарийн төлөвлөгөө, аз туршилтуудын дүнд үүсч бий болсныг бид тэр бүр мэдэхгүй.

И.Ангар

Амжилттай эмэгтэйчүүдийн өдөр тутмын дадал зуршлаас өөрийн болгож аваад, тэднээс дутахааргүй сайхан амьдрахыг хүсдэггүй бүсгүй гэж үгүй. Хүмүүс анхандаа алдартнуудыг хараад ямар нэг ид шидээр л бүхний оргилд хүрчихсэн юм шиг төсөөлдөг. Үнэн хэрэгтээ тэдний амжилтад хүрсэн дадал зуршил нь асар олон жилийн нарийн төлөвлөгөө, аз туршилтуудын дүнд үүсч бий болсныг бид тэр бүр мэдэхгүй.

Тэд яаж энэ гайхамшигт амьдралыг сүндэрлүүлж чадсан юм бол. Тэд яаж гоолиг биеэ хадгалж үлдэхийн тулд юу идэж, хэрхэн өдрийнхөө ажлыг төлөвлөдөг юм бол. Дадал зуршил бүхэн ялгаатай учраас харуулах үр дүн нь ч ондоо байдаг. Өөрөөр хэлбэл, дадлууд маань олон жилийн турш хуримтлагддаг бөгөөд бид тэр бүхнээсээ өдөр тутам суралцаж байдаг гэсэн үг юм. Амжилтад хүрсэн бүсгүйчүүд хэрхэн амьдардаг юм бол гэсэн асуултын тань хариултыг доор өгүүлж байна.

 

05:00 – 06:30 ЦАГ

ИЛҮҮ ЭРТ БОС!!!

Аль болох эрт босох нь таны бүхэл өдрийн турш сайн төлөвлөлт хийх боломж болдог гэдгийг мэдэх үү. Та өглөөний 05.00 цагт босдог нэгэн бол бүхэл өдрийн турш асар бүтээлчээр ажиллаж, үдэш гэхэд хэдийнэ ядарчихсан байх учраас эрт унтаж, бөх нойрсоно гэсэн үг. Энэ дадал нь бөх сайн нойрсох эхлэл болно. Харин нойр бол эрүүл амьдрах хамгийн чухал хэсэг шүү дээ.

Таныг сэрүүлэгнийхээ товчийг дарж унтраагаад унтаж байхад ихэнх амжилттай эмэгтэйчүүд эрт босохын гайхамшгийг мэдэрч суугаа даа. Алдарт “Vogue ” сэтгүүлийн эрхлэгч Анна Уинтор өглөөний 05.00 цагт босдог бол дэлхийд цуутай эрхэмсэг хатагтай Викториа Бекхэм өглөөний 05.30 цагт босдог. Алдар, амжилтад хүрсэн ямар ч эмэгтэй ямар ажил эрхэлдгээсээ үл хамааран хэзээ ч өглөөний 07.00 цаг хүртэл унтчихаад өөрөөсөө мундаг зүйл хүлээж зүрхлэхгүй нь гарцаагүй. Мишел Обамагаас авахуулаад алдарт Женифер Лопез хүртэл өдрийг амжилттай өнгөрөөх хамгийн үр дүнтэй арга бол маш эрт босох юм гэдгийг хэдийнэ томъёолоод зарлачихжээ. Хангалттай унтаж чадахгүй байна гэж шалтаглахынхаа оронд эрт унтаад, маш эрт бос. Гүйцээ.

 

07:00 – 08:30 ЦАГ

ЗААВАЛ БИЕ ХАЛААЛТ, ДАСГАЛ СУРГУУЛИЛТ ХИЙ!!!

Викториа Бекхэм өглөөд 7 км зам гүйдэг бол алдарт Анна Уинтор 05.00 цаг гэхэд ширээний тенниснийхээ зааланд хэдийнэ тоглоход бэлэн зогсч байдаг. Гэхдээ яагаад алдартай, амжилттай эмэгтэйчүүд заавал ажлаа эхлэхийн өмнө бие халаалт, дасгал сургуулилтанд ингэтлээ ач холбогдол өгдөг байна аа?

Женифер Лопез өглөөдөө нэг цаг 15 минутыг заавал дасгалд зарцуулдаг бол Опра Уинфри ажилдаа явахаасаа өмнө заавал зөөлөн гүйлт хийж цэвэр агаарт зугаалдаг. Учир нь дасгал хөдөлгөөн нь бүтээмжийг нэмэгдүүлж, өдрийн турш эрч хүчтэй байдлыг мэдрүүлдэг байгаль эхээс заяасан хосгүй сайхан бэлэг аж. Өөрөөр хэлбэл, өглөө эртлэн босоод агаарын эрт дээр уушгиа цэвэрлэж, дасгал хөдөлгөөн хийж заншвал өөртөө шинэ эрч хүчний эх үүсвэрийг бий болгож байна гэсэн үг юм. Ингэснээр өдрийн турш асар өндөр бүтээмжтэй ажиллаж, амжилт гаргах нь гарцаагүй билээ. Иймдээ ч алдартай бүсгүйчүүд өглөөг дасгал хөдөлгөөнөөр эхэлнэ гэж өөртөө ам тангараг өгсөн байдагт гайхах зүйлгүй.

08:30 – 09:00 цаг

ЭРҮҮЛ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Мишель Обама өглөөд эрүүл тэнцвэржүүлсэн хүнс хэрэглэдэг бол, Опра хүлэмжиндээ өөрийн гараар тарьж ургуулсан хүнс ногоогоо иддэг, харин Лэйди Гага нүүрс ус агуулаагүй өглөөний цай иддэг. Товчхондоо бол амжилттай эмэгтэйчүүд өглөөний цайгаа тэнцвэржүүлсэн, эрүүл байлгахыг юу юунаас илүү хүсдэг. Та эрүүл хоол хүнс хэрэглэж байна гэдэг та эрүүл шийдвэр гаргаж, амжилт тань оргилд таныг дагуулна гэдгийн баталгаа.

Жишээ нь, Женифер Лопес өглөөдөө жингээ хадгалахын тулд яг нэг адилхан коктейл хэрэглэдэг. Ингэхдээ өдрийн турш эрч хүчийг хадгалах кальц, төмөр, В-гийн төрлийн витаминууд болон уураг, эслэг агуулсан хүнс өглөөний цайнд хамгийн чухал орц нэгдлүүд юм. Бие мах бод эдгээр нэгдлийг угаас биднээс шаарддаг тул амин чухал хэрэгцээ гэж ойлгож болно. Судалгаанаас харахад эдгээр хүнсийг агуулаагүй өглөөний цай нь эрч хүч нөхдөггүй нь тогтоогджээ.

 

09:00 – 17:00 ЦАГ

АЖЛАА ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ САЙН ХИЙ!!!

Амжилттай эмэгтэй болгонд өөрийгөө шахаж дайчлах өөрийн гэсэн арга туршлага байдаг. Опра гэхэд өглөө бүр дансаа шалгаж, офистоо зарцуулах төсвөө нягталснаар өөрийгөө ажилдаа шахаж оруулдаг байна. Харин Мишель Обама гадуур бяцхан аялал хийнгээ номынхоо гадна дүр төрх, бусдын хэрхэн хүлээн авч байгааг хардаг аж. Тэгвэл Викториа Бекхэм албан өрөө, загварын өрөө зэрэгтээ байнга ээлжлэн зочилж, шинэ загваруудаа шалгах зэргээр үр дүнтэй ажиллахыг хичээдэг байна. Амжилттай эмэгтэйчүүд заавал 17.00 цагт ажлаа дуусгаад гарах гэж яаралгүйгээр, бүх ажлаа нэг мөр цэгцэлж байж үүдээ түгжихийг хүсдэг.

Гэхдээ хамгийн чухал нь тэнцвэр юм гэдгийг эдгээр эмэгтэйчүүд маш сайн мэддэг. Тиймдээ ч тэд төлөвлөхийн үнэ цэнийг мэддэг, бас тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдарч сурсан болохоор л юуг ч марталгүй амжилтын түлхүүр болгож чаддаг аж.

 

16:00 – 21:00 ЦАГ

ЭНЭ БОЛ ӨӨРТӨӨ ЗОРИУЛАХ ЦАГ ХУГАЦАА

Өөртөө цаг гаргана гэдэг маш чухал. Амжилттай эмэгтэйчүүд үүнийг маш сайн мэддэг. Энэ хооронд Жессика Альба найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хөгжилтэй зүйлс хийж өнгөрөөдөг бол Дрью Берримор хүүхдүүддээ цаг гаргана, харин Бионсе нөхөртэйгөө шинэхэн болзоонд явдаг. Өөртөө цаг гаргаж, өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт хийх нь юу юунаас илүү сайхан бөгөөд үнэ цэнэтэй зүйл. Ертөнцийн гэрэл гэгээг дахин олж нээж, хайртай хүмүүсийнхээ сайхныг дахин мэдэрч, өөрийгөө олж, амжилтаа нээхэд энэ цаг хугацаа их тусалдаг юм шүү.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар