Чамайг мартсан эрийг хайрласаар байгаа бол заавал уншаарай

И.АНГАР
Гэсэн хэдий ч бид бас л хоёр зүйлийг санаанаас зүгээр л арчаад хаячихаж чаддаггүй. Нэг нь үнэхээр миний төлөө гэж заяагдсан хүн тэр хүн мөн бол хэчнээн холдож, салсан ч эргээд над дээр ирэх байх гэсэн хүлээлт. Хоёрдугаарх нь, одоо ч мартаж чадахгүй байгаа тэр хүнтэйгээ адилхан нэг нэгнийг эргэн тойрноосоо хайгаад байдаг.
Хэн нэгнийг мартаж чадахгүй, өдөржин шөнөжин бодож, нулимс дуслуулан хүлээн сууна гэдэг магадгүй орчлон дээрх хамгийн гашуун шийтгэл байж мэдэх юм. Ингэж хамаг эрч хүч, цаг хугацаа, бүх зүйлээ гаргуунд хаяж ганц л хүнийг насан туршдаа хүлээж, санаж, хайрлаж өнгөрөөх гэсэн юм биш биз дээ. Иймд таныг одоо ч шархлуулаад, сэтгэлээс чинь гуниг асгаруулсаар байгаа тэр нэгнийг мартахын тулд үргэлж санаж явах ёстой чухал зүйлсийг тантай хуваалцаж байна.
Түүнийг хүлээж ганцаархнаа харанхуй өрөөнд хэчнээн олон хоногоор уйлж суусаа бүү март. Амьсгалж чадахгүй цээж хөндүүрлэж, нулимсандаа хахсан хоолой аргаж, зүрх хүчтэй цохилж өнжсөн тэр олон өдрүүдээ бүү март. Нулимсандаа хатаж, дов болтлоо хавдсан нүдээ та нарны шилнийхээ цаана нууж чадах ч хэзээ ч өөрөөсөө нууж чадахгүй.
Төрсөн өдрийн чинь баяр болоход тэр л ганцаараа ирээгүй гэдгийг санаж яваарай. Баярын бялууныхаа лааг хамтдаа үлээнэ гэж нүдээ чилтэл та түүнийг хүлээж байхад тэр хаана байсан юм бэ. Тэр өөр хэн нэгний төрсөн өдөрт очоод, өөр хэн нэгний төлөө халуун үнсэлт, дулаан тэврээ бэлэглэж байсан шүү дээ. Тэр танаас өөр хэн нэг бүсгүйн гарыг дулаацуулах гээд алхаж явсан шүү дээ. Тэр таньгүйгээр зөвхөн тэр сонгосон бүсгүйтэйгээ өтлөхийг хүсч байгаа. Үүнийг санаж яв. Хатуу боловч огиудас хүрмээр үнэн бол энэ.
Чамайг хэзээ ч ганцааранг чинь орхихгүй гэж хэдэнтээ амласан хэрнээ яг одоо дэргэд чинь байхгүй байгаа тэр эрийн амлалтаасаа буцсаныг нь бүү март. Чамайг харанхуй дөрвөн хананы дунд хаяад гарахдаа тэр өөр хэн нэгнийг олохыг хүссэн болоод л явсан шүү дээ.
Хуримын үдэшлэг, хайртай хосуудын цэнгүүнд очихдоо гараас чинь атгаад сууж байх ёстой байтал ганцааранг чинь орхиод явсан түүний хулчгар занг бүү мартаарай. Үргэлж хамтдаа гэж амласан хэрнээ гэнэт л замынхаа дундаас буцсан хүн насан туршид чинь чамайг хайрлаж чадах байсан уу. Энэ асуултыг бүү мартаарай.
Гэрийнхэн чинь чамайг хүнтэй суусан уу, найз залуутай болсон уу гэсэн халгаж зугатмаар асуултаар булж байхад тэр танд тусалсан гэж үү. Би найз залуутай гээд хэлэх зүрх танд байгаагүй. Яагаад гэвэл тэр ингэж хэлэхээс ч өмнө таныг орхиод явчихсан биз дээ.
Чи түүнийг мартах гэж аль чадахаараа хичээж, хэдэн долоо хоног нойргүй хонож байхад тэр чиний тухай ганц ч удаа бодохгүй явааг бүү мартаарай. Тэр чамайг чамаас салахаасаа ч өмнө мартчихсан байсан гэдгийг санаж яваарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.