+18:Чамайг аюулд түлхэх дотно харилцааны 7 төрөл

2019.06.06
|
3,558
Хосуудын дотно харилцаа хүндэтгэл, хайр, итгэл дээр тогтдог. Тэгвэл үнэ цэнэтэй хамгийн нандин цаг хугацаа тань буруу хүний дэргэд өнгөрч, таныг аюул руу түлхэж байгаа юм биш биз.

ТАНЫГ БЭЛЭН БИШ БАЙХАД СЕКС ХИЙХИЙГ ШААРДАХ

Б.АРИУН

Эрүүл харилцааны нэг чухал шинж бол та хүсэхгүй байгаа бол хамтрагчдаа өөртөө итгэлтэйгээр “Үгүй” гэж хэлж чаддаг байх явдал юм. Мэдээж, нөгөө хүн чинь ч үүнийг ойлгож, таны хандлагыг хүндэтгэн хүлээн авдаг байх ёстой. Ямар ч эр хүн таныг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд оръё гэж дарамтлах эрхгүй. Тэр шөнө дунд таныг сайхан нойрондоо унтаж байхад хүчээр сэрээж, хүслээ гүйцээх гэж албадах бас эрхгүй. Бас тэр экстэйгээ өдөрт гурван удаа хийдэг байсан байж болох л юм. Тэглээ гээд таныг экстэйгээ харьцуулж, буруутгах, шахаж дарамтлах эрхгүй. Ямар ч хүнд таныг хүчээр шийдвэр гаргуулах гэж шаардах эрх байхгүй. Харин ч хамтрагч тань таны нөхцөл байдлыг энгийнээр хүлээн авч хүндэтгэх ёстой.

 

ЭХЛЭЛ, ОРШИЛ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ

Эрүүл харилцаатай хосууд нэг нэгэндээ оршил тавьж, сексийн эхлэлээ заавал тавьдаг. Тэд бие биендээ эрхэлж, хэн хэнийхээ сэрэл мэдрэмжийг өдөөж сэрээхийг хүсдэг. Бүсгүй хүн хүсэл тачаалаа мэдрэх, өөрийнхөө сайхныг мэдэрч, түүнээсээ улбаалан сайхан харилцааг хүртэх гавьяатай. Таны хайрт эмзэг газрыг тань хэлээрээ эрхлүүлэн таашаал өгөх үүрэгтэй. Түүнээс биш та зөвхөн хамтрагчдаа таашаал өгөхийн тулд өөрийнхөө таашаалыг золиослох ёсгүй. Секс гэдэг чинь хоёулаа таашаал, сайхныг нь зэрэг хүртэхийн нэр болохоос нэг нь дангаар энэ бүхнийг эдэлнэ гэсэн үг биш.  

 

ӨВДСӨН ҮЕД ЧИНЬ СЕКС ШААРДАХ

Өвдчихсөн ядарч байхад тань хамтрагч чинь орондоо оръё гэж шалаад байвал та татгалзах бүрэн эрхтэй. Өөрийгөө үүнд бүү хүчил. Түүнд хүссэнийг нь өгч чадсангүй гэж өөртөө бүү шанал. Та эр хүнийг заавал ор хөнжилд нь л халамжлах гэж төрөөгүй. Тэгээд ч тэд өөрсдийгөө халамжлах үүрэгтэй. Та зөв хүнтэйгээ учирсан л бол тэр хэзээ ч таныг өвдөж байхад чинь үүлэн борооны ажил хийе гэж шалахгүй. Харин ч тэд таныг эмчилж, эдгэрээсэй гэсэндээ чадах бүхнээ хийх болно.

 

БИЕИЙГ ЧИНЬ ӨӨЛЖ, ШООЛОХ

Хамтрагч чинь ямар ч үед таны биеийн хэлбэр, галбирын талаар эерэг, сайхан зүйлсийг хэлж, таныг жаргаах гэж л тантай хамт амьдарч байгаа биш гэж үү. Тэр таны ямар их таргалсныг гайхаад эсвэл ямар жижигхэн хөхтэй юм бэ гэж өөлж, шоолоод байвал түүний дэргэд дахин нүцгэлж, жаргал эдлүүлэх шаардлага байхгүй гэдгийг ойлгож ав. Тэр энэ шагналыг хүртэх хувьгүй хүн гэдгээ үүгээрээ харуулж байна. Таны бие хэнийхтэй ч зүйрлэмгүй гоо үзэсгэлэнтэй. Үүнийг чинь ойлгож мэдэрч чадахгүй байгаа хэнбугай ч тантай хамт нэг оронд орох эрхгүй. Өөрийнхөө шалгуурыг үргэлж өндөрт барь. Одоогоор та хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж амжаагүй байсан ч хамаагүй өөрийг чинь үл хүндэтгэж байгаа хэн нэгэнд боломж бүү олго.

 

АЮУЛГҮЙН ДҮРМЭЭС ТАТГАЛЗААД БАЙВАЛ

Та бэлгэвч хэрэглэхийг хүссэн ч тэр эсэргүүцээд байвал яах вэ. Эр хүний талаас энэ тохиолдолд ямар ч гомдол, гоншигнуур зан байх ёсгүй. Ямар ч үед секс аюулгүй байх ёстой.

 

ТАЙВАН, СЭТГЭЛ ХАНГАЛУУН СЕКС

Хамтрагч тань унтлагын өрөөндөө таныг хүндэтгэх ёстой. Тэр өгзөг рүү чинь алгадаж, гарыг чинь гавлаж, хүч хэрэглэхийг хүсээд байвал та үүнийг эсэргүүцэх ёстой. Та ийм байдлаар дотно харилцаанд орж байгаагүй учраас маш их сэтгэл түгшинэ. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэлтэй байдал гэсэн үг. Сексийн үеэр хүч хэрэглэх нь олон таагүй зүйлсийн шалтгаан болдог учир яагаад ч ийм байдлыг хамтрагчдаа зөвшөөрч болохгүй.

 

ХЭЗЭЭ ДУУСАХ БОЛ ГЭЭД ЦАГ МИНУТ ТООЛООД СУУЖ БАЙНА УУ?

Та секс хүсэхгүй байгаа бол та секс хийхгүй. Та зөв хүнтэйгээ хамт амьдарч байгаа л бол тэр таныг сэтгэл санаа, бие махбодиороо дотно харилцаандаа бэлэн биш байгааг мэдвэл хэзээ ч таныг хүчлэхгүй. Харин ч тэр зурагт үзээд, ном уншаад суухыг илүүд үзнэ. Та хажуудаа байгаа эрийг сексээр уургалж авч үлдэхийг хүсч байгаа бол түүнийг эртхэн явуулсан нь дээр. Тэд буруу шалтгааны улмаас хажууд чинь байна. Үүнийхээ оронд бие махбодиос чинь илүү таны инээмсэглэл, таны яриа, таны хүсэл мөрөөдлийг сонсч, тантай хамт өглөөг угтахын тулд дэргэд чинь байх тийм л эрийг эрж ол.

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар