Аз жаргалыг мэдрэх швед хүний алтан зарчмууд

2019.06.11
|
81,647
Дэлхийд аз жаргалтай, бүтээлч амьдралаараа гайхагддаг швед ард түмний амжилтын хөтөч болсон алтан зарчмуудаас амьдралдаа хэрэгжүүлбэл ямар вэ.

И.АНГАР

Урт өвөл өнгөрч, хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Одоо өдрийн гэрэл илүү урт хугацаанд таныг гэрэлтүүлж, байгаль ээжийн бэлэглэсэн цаг хугацааг бүтээлчээр өнгөрөөх боломж одоо л тохиож байна. Бүтээлч байдал бол мөнгөнөөс илүү үнэтэй баялаг билээ. Тиймээс дэлхийд аз жаргалтай, бүтээлч амьдралаараа гайхагддаг швед ард түмний амжилтын хөтөч болсон алтан зарчмуудаас амьдралдаа хэрэгжүүлбэл ямар вэ.

 

ШВЕДИЙН АЛТАН ЗАРЧИМ ГЭЖ ЮУ ВЭ?

Эхний танилцуулах зарчим бол Кофены завсарлага. Зүгээр л завсарлага, амралт гэж уйтгартай байдлаар үүнийг ойлгох хэрэггүй. Харин ч энгийн хамгийн хялбар байдлаар ойлговол зүгээр. Өөрөөр хэлбэл, өдөр тутам тулгардаг стресст дахин дахин өөрийгөө эзэмдүүлэлгүй, эргэн тойрныхоо хүмүүс, хайртай дуртай зүйлсдээ анхаарлаа төвлөрүүл гэсэн үг юм. Болсон зүйлд биш харин эргэн тойрныхоо хүмүүсийн байр байдал, онцлог, хийж буй зүйлст анхаарлаа хандуулаарай.

 

Өрнөж буй үйл явдлуудаас өөрийгөө 15-хан минут л тусгаарлаад,

нийгмийн “кофены завсарлага” өөртөө олго.

 

Энэ бол бүтээлч байдлаа алдахаас хамгаалж, өөрийгөө дахин сэргээх нэгэн арга юм. Тэгэх ёстой, ингэх ёстой гэсэн элдэв дүрэм журмаас өөрийгөө ингэж жаахан холдуулах нь дараагийн удаад илүү сайн төвлөрөх боломж олгодог төдийгүй илүү бүтээлч болгодог гэдгийг судалгаанууд харуулж байна. Өрнөж буй үйл явдлуудаас өөрийгөө 15-хан минут л тусгаарлаад, нийгмийн “кофены завсарлага” өөртөө олго. Ингэхдээ өөр зүйлст анхаарлаа төвлөрүүл. Ингэсний дараа дараа та асуудлыг илүү ухаалгаар олж харж буйгаа анзаарах болно. Нэг ёсондоо илүү их цаг хугацааг өөрийн болгож, нэг цагт амжуулдаг зүйлсийг хагас цагт хийж дуусгах ухаалаг, бүтээлч чадварыг эндээс олж авна.

 

ЭНЭ БОЛ ШВЕДҮҮДИЙН АЗ ЖАРГАЛЫН НУУЦ

Олонд алдаршсан томоохон компаниуд энэхүү “fika break” буюу “швед зарчим”-ыг өдөрт 2-3 удаа заавал хэрэгжүүлдэг байна. Ингэснээр тухайн компанийн ажилтнууд илүү бүтээлч болохын дээр эргэж ажилдаа орохдоо ч маш хурдан төвлөрдөг байна. Энэ бол дэлхийд шведүүд яагаад хамгийн аз жаргалтай хүмүүсээр тооцогддогийн шалтгаан юм.

 

Олонд алдаршсан томоохон компаниуд энэхүү “fika break” буюу

“швед зарчим”-ыг өдөрт 2-3 удаа заавал хэрэгжүүлдэг байна.

 

Таныг гайхашруулах хэдэн статистик тоо ч бий. Швед хүмүүс ажлын өдрүүдэд илүү бага ажилладаг бөгөөд энэ нь тэдний “завсарлага авах зарчим”-тай холбоотой юм. Улмаар илүү цагаар ажиллах үзэгдэл нийт ажиллах хүчний дөнгөж нэг хувьтай тэнцдэг байна. Одоо ч тэд супер бүтээлч хэвээрээ л байна.

Тиймээс үүнийг уншаад ямар нэг зүйл ойлгож чадсан л бол заавал компаниа өөрчлөхөөр оролдохоосоо илүү өөрөөсөө өөрчлөлтийг эхлээрэй. Тун удахгүй та байгууллагынхаа шилдэг ажилтан болох нь лавтай.

 

БИДНИЙ МӨРДӨХ ЁСТОЙ ДҮРМҮҮД

Юуны түрүүнд, тухайн завсарлага авах агшиндаа технологийг ардаа үлдээ. Хүмүүсийн амьд харилцаанд илүүтэй анхаарлаа төвлөрүүлж, ажлаас өөр зүйл ярьж, тухайн агшны бодит байдлыг мэдэрч, чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүл.

 

Хүмүүсийн амьд харилцаанд илүүтэй анхаарлаа төвлөрүүлж, ажлаас өөр зүйл

ярьж, тухайн агшны бодит байдлыг мэдэрч, чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүл.

 

Кофе, кола ууж байгаа чинь хамаагүй, хамгийн гол нь ууж байгаа, идэж байгаа зүйлийнхээ хэчнээн сайхан амттайг хэлнийхээ эд эс бүхнээр мэдэр. Үүний дараа ажилдаа эргэн орох хугацаагаа тархиндаа “сэрүүлэг” болгон тохируул. Яг тэр агшинд та улам бүтээлч, илүү шинэлэг сэтгэлгээтэй болсон байх болно гэдэгт мөрийцөхөд бид бэлэн байна.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар