Дээд зэргийн уйтгартай хүнээс л харж болох 16 муу зуршил

2019.06.12
|
3,019
Таны эргэн тойронд энэхүү дээд зэргийн уйтгартай хүмүүс байгаа юм биш биз. Тэгвэл тэднийг таних аргаас тантай хуваалцаж байна.

Б.НАМУУН

Байгаль хүн бүхнийг дахин давтагдашгүй байхаар төрүүлсэн байдаг. Зарим нь дандаа инээж явдаг бол зарим нь эсрэгээрээ. Хачин их уйтгартай царайтай хүмүүсийг ч байгаль цаанаас нь л тийм байхаар бүтээсэн байдаг. Таны эргэн тойронд энэхүү дээд зэргийн уйтгартай хүмүүс байгаа юм биш биз. Тэгвэл тэднийг таних аргаас тантай хуваалцаж байна.

 

ЗОХИЦОЛГҮЙ АСУУЛТ, ХАРИУЛТ

 

Эхлээд сонсч, дараа нь хариулах байтал дээд зэргийн уйтгартай хүмүүс үүнийг зохицлыг бүрмөсөн алдуулдаг. Тэд нэг бол яриад л байна. Эсвэл сонсоод л байна, огт ярихгүй.

 

ЯРИА ЭХЛҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ

 

 

Тэд ярианд оролцох тун ч дургүй харагдана. Та хажууд нь юм яриад л байна, харин тэр амнаасаа нэг ч үг унагахгүй ч биеэрээ “Би чамтай ярьмаар л байна. Даанч чиний яриа ерөөсөө сонирхол татахгүй байна” гэж ойлгогдохоор үйл хөдлөл хийх болно. Үүнийгээ тэр хэзээ ч чангаар илэрхийлэхгүй. Ядаж л хумсаа мэрээд суучихна.

 

БУСДЫГ ИНЭЭЛГЭЖ ЧАДДАГГҮЙ

 

 

Өөдрөг үзэлтэй хүний хамгийн хийх дуртай зүйл нь мэдээж бусдад баяр хөөр, инээд бэлэглэх байдаг. Энэ нь тэдэнд байгалиасаа заяасан байдаг учраас тэд өөрийн мэдэлгүй үүнийг хийчихдэг гэсэн үг юм.

Бонус: Хэрэв та бусдыг инээлгэж чаддаг бол та болзоонд уригдах магадлал нэлээн их гэсэн үг шүү.

 

ЯРИАН ДУНДУУР ХЭЛЭХ ГЭСНЭЭ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ

 

 

Ямар нэг зүйлийг яриан дундуур цагийг нь олоод хэлчихдэг хүмүүс байдаг даа. Тэгвэл хэт уйтгартай хүмүүс хэзээ ч үүнийг хийдэггүй. Тэд ингэхээс болгоомжилдог. Учир нь тэд өөрийг нь хэн ч сонсохгүй гэж өөртөө итгүүлчихсэн байдаг аж.

 

НЭГ ЗҮЙЛЭЭ ҮРГЭЛЖ ДАВТДАГ

 

 

Тэд нэг орсон музейгээрээ өдөр бүр орж чадна. Нэг номоо хэдэн ч удаа дахин давтаж чадна. Эсвэл нэг авирсан ууландаа хэдэн ч удаа дахин дахин авирч чадна. Шинэ зүйл тэдэнд хачин этгээд, бас утгагүй санагддаг.

 

ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛГҮЙ

 

 

Танд шүүмжлэлт сэтгэлгээ байхгүй бол хэзээ ч ярианд өөрийнхөө дүгнэлтийг хэлж, бусдад өөрийгөө ойлгуулах гэж оролдохгүй. Энэ бол уйтгартай хүмүүсийн шинж. Тэд байгаа нөхцөл байдлыг ийм л байх ёстой юм байлгүй гэсэн байдлаар хүлээн авч, илүү үйлдэл хийхийг хүсдэггүй.

 

САЙХАН ЗҮЙЛСИЙН ТАЛААР ХЭРХЭН ЯРИХАА МЭДДЭГГҮЙ

 

 

Сайхан түүх хүний амьдралд урам зориг нэмж, амжилтад хүрэхэд нөлөөлдөг учраас өөдрөг, амжилттай хүмүүсийн салшгүй нэг хэсэг юм. АНУ-ын хойд Каролинагийн Чэйпл Хиллийн их сургууль болон Сани Буфалогийн их сургуулиас 2016 онд явуулсан судалгаагаар сайн сайхан зүйл ярьдаг эрчүүдэд эмэгтэйчүүд илүүтэй татагддаг нь тогтоогджээ.

 

ШИНЭ ЗҮЙЛД ДУРГҮЙ

 

 

Хөгжлийн явцад хүн төрөлхтөний оршин байхын үндэс нь шинийг эрэлхийлэх ухаанд оршдог байна. Энэ бол өнгөрсөн 800 мянган жилийн турш хүн төрөлхтөнийг өнөөгийн хөгжилд түүчээлсэн өртөө байжээ. Таны яриаг сонсч буй хүнд та шинэ зүйл хэлж өгч чадахгүй л бол та хэзээ ч өсч хөгжихгүй.

 

ХҮНЭЭС АЛСЫН ХАРААГ НЬ ХАРЖ ЧАДДАГГҮЙ

 

 

Хүнтэй ярилцаад л та түүний юу хүсдэг, юу мөрөөддөг, хаана хүрэхээр төлөвлөж байгааг нь анзаардаг бол та азтай юм. Тэгвэл хэтэрхий уйтгартай хүмүүс хэзээ ч хүмүүсийн гуталнаас дээшх хэсэгт анхаарлаа хандуулж, алсын харааг нь сонирхож үздэггүй аж. Тэгэхээр сэтгэл хөдлөлтэй байх нь өндөр оюуны чадвартай байх үндэс байх нь.

ХЭНИЙГ Ч ЯРИАНДАА ОРОЛЦУУЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ

 

 

Өөрийнх нь яриаг сонирхсон хүнийг яриандаа оролцуулах хүсэлгүй байвал тэр яах аргагүй дээд зэргийн уйтгартай хүн байх нь. Тэд мэдэж байгаа зүйлээ бусдад хэрэгтэй гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Энэ нь бусдын хүртээл болохгүй байсан нь дээр гэж боддог.

 

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ЧАДВАР ДЭНДҮҮ ДУТМАГ

 

 

Та хэн нэгэнтэй хамгийн энгийн зүйлийг ярихдаа ч өмнө нь бэлдэж, түүнийгээ бичиж тэмдэглэдэг бол танд асуудал байна гэсэн үг. Учир нь сайн ярилцагч хүмүүст бэлтгэл хэрэггүй. Тэд заавал зөв зүйл ярих албагүй. Харин тэд зүгээр л ярьж, яриан дундаас хэрэгтэй мэдээллээ олох нь чухал байдаг аж. Яриа бол яг л сагсан бөмбөгийн тоглолттой адилхан. Та бөмбөг авсан ч барьж зогсоод бодоод суучихвал тоглоом тэгээд л дуусна.

 

ҮНЭХЭЭР СӨРӨГ ХАНДЛАГАТАЙ

 

 

Дандаа сөрөг зүйл бодож байдаг хүн хамгийн уйтгартай хүмүүс байдаг. Ийм хүмүүст илэрдэг 3 гол хандлага:

Тэд бэртлээ гэхэд, шууд өөрийгөө хэчнээн азгүй хүн бэ гэж гайхаж эхэлдэг. Яагаад би гэж, яагаад гэж тэр асууна.

Оюун ухааны айдастай. Хүмүүс надаас боломжийг нь хулгайлчихаж. Тэд надаас нууцаар үүнийг амжуулж амжилтанд хүрсэн байна. Арай ч дээ гэж хэлдэг.

Буруутгах сэтгэлгээ. Миний муу яваа нь Засгийн газраас л болж байгаа юм. Засаг, төр л буруутай. Тэр л дандаа ялдаг. Надад ялах ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл тэр миний бүх боломжийг авчихдаг. Тэр ингэж хэлдэг.

 

ӨӨРИЙНХӨӨ ТУХАЙ САЯ САЯ УДАА ДАВТАЖ ЯРИХААС ЗАЛХАХГҮЙ

 

 

Супер уйтгартай хүн өөрийнхөө тухай хэдэн сая удаа давтаж ярихаас огтхон ч уйдахгүй. Өөрийнхөө тухай дээд зэргээр давтан ярих нь дээд зэргийн уйтгартай хүний шинж байнх нь.

 

БУСДЫН БОДОЛ ТЭДЭНД ДЭНДҮҮ ИХ ХАМААТАЙ

 

 

Бусад нь миний тухай юу гэж бодох бол, тэд миний тухай яг ингэж бодож байгаа, тэгэхээр би ийм л байх ёстой. Ингэж хэлж байгаа хүн бол дээд зэргийн уйтгартай хүн гэсэн үг. Яагаад бусдын бодлоор амьдрахыг өөртөө зөвшөөрөх ёстой юм бэ. Энэ асуултыг өөртөө тавьдаг бол та тэдний нэг биш гэсэн үг.

 

ӨӨРИЙГӨӨ ХЭЧНЭЭН УХААНТАЙ ГЭДГИЙГ БАТЛАХЫГ ҮРГЭЛЖ ОРОЛДОНО

 

 

Ухаантай, мэдлэгтэй хүнийг тэртэй тэргүй хүн бүхэн сонсохыг хүсдэг биз дээ. Ухаантай хүн өөрийгөө мэдлэгтэй, ухаантай гэж заавал бусдад батлах шаардлага ч байдаггүй. Мэдлэг, чадвар нь түүнийг бусдад өөрийг нь баталж орхидог учраас тэр.

Харин дээд зэргийн уйтгартай хүмүүс таны мэдэхгүй зүйлээр ярьж, өөрийгөө ухаантай гэж танаар хэлүүлэх гэж чармайн оролдоно. Гэтэл танд түүний ярьж буй зүйл огтоосоо сонин биш байх болно.

 

УЙТГАРТАЙ ХҮМҮҮС ҮРГЭЛЖ УЙТГАРЛАДАГ

 

Уйтгартай хүмүүсийн амьдралын дадал зуршил нь уйтгарлах. Тиймээс дандаа л уйтгарлаж байдаг хүнийг түүний дадал зуршил гэдгийг нь хүлээн зөвшөөрч, үүнд нь тохируулан хандах нь зөв юм шүү. 

Эх сурвалж:businessinsider

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар