Хамгийн залуу тэрбумтан Кайли Женнерийн өглөө хэрхэн эхэлдэг вэ?

2019.06.13
|
5,216
“Юу танд чухал вэ гэдгээ шийдэхэд л хангалттай. Энэ шийдвэрийг бүү хойш тавь. Амьдралд дурлаж, хамгийн их хүсдэг сайхан зүйлээ биелүүл. Энэ чинь л бизнес шүү дээ” гэж Кайли хэлэх дуртай. Түүний дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдгийг хамтдаа мэдэж авцгаая.

И.АНГАР

Хамгийн залуу тэрбумтан Кайли Женнерийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй байх. Түүний амжилтын нууц юунд байсныг асуухад тэр “Би үргэлж үүнийг мөрөөддөг байсан. Би мөрөөдлөө л биелүүлснээс биш өөр зүйл хийгээгүй шүү дээ” гэж хариулсан байдаг.

Кардашианы гэр бүлд багтдаг энэ бүсгүй тэдэн шиг шуугиант амьдралыг биш харин чимээгүйхэн өөрийнхөө алдрыг бий болгохоор зүтгэсэн юм. Тэр хайртай бяцхан охин Стомидоо зориулан ажлын өрөөндөө тоглоомын талбай хүртэл байгуулсан нь ажилдаа хэчнээн их анхаардгийг нь ядах юмгүй харуулах биз.

Тэрээр ажил-амьдралынхаа тэнцвэрийг хангахыг хамгийн чухал гэж үздэг. Тиймдээ ч гэр бүлдээ цаг гаргах нь түүний хамгийн сайхан ажил. Үүнээс гадна өөртөө гаргах цаг хугацааг ч энд мартаж болохгүй билээ.

“Юу танд чухал вэ гэдгээ шийдэхэд л хангалттай. Энэ шийдвэрийг бүү хойш тавь. Амьдралд дурлаж, хамгийн их хүсдэг сайхан зүйлээ биелүүл. Энэ чинь л бизнес шүү дээ” гэж Кайли хэлэх дуртай. Түүний дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдгийг хамтдаа мэдэж авцгаая.

 

5:50

БОСОХ ЦАГ

Охин Сторми нь 06.00 цаг гэхэд сэрдэг учраас үүнээс өмнө босоод хэдхэн минут өөрийнхөө төлөвлөгөөг боловсруулахад зориулдаг. Төлөвлөгөөгөө гаргахдаа маш няхуур ханддаг. Учир нь тэр маш завгүй бүсгүй.

“Эхлээд би өөрийнхөө бичсэн бүх төлөвлөгөө, хийх зүйлсээ уншдаг. Энэ бол өглөөдөө хийдэг миний эхний ажил” гэж Кайли ярьж байна.

Ингээд өглөөний 08.00 цаг гэхэд шүршүүрт орж, дараа нь өглөөний цайгаа уучихаад зураг авалтын талбай руу явдаг.

 

9:00

ХООЛОО БЭЛТГЭЖ, ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

Тэр өглөө бүр тэнцвэржүүлсэн бөгөөд өөх шатаахад тустай өглөөний цай уух дуртай. Өдөр бүр тогтсон нэг төрлийн өглөөний цай уух нь түүнд зохимжтой санагддаг аж. “Яг одоогийн идэж байгаа өглөөний цай маань жаахан уйтгартай санагдаж байна. Би өглөө болгон өндөг, нухсан авакода, амталж шарсан бэйкон идэж байна” гэж тэрээр хэлжээ.

Кайли хооллолтондоо уураглаг хоол хүнсийг чухалчилж, нүүрс уснаас татгалздаг байна. Түүнчлэн уураглаг салатыг ч илүүд үзнэ. Гэхдээ заримдаа гэр бүлийнхний уулзалт, найзуудын үдэшлэг болоход яах аргагүй багахан хэмжээний нүүрс ус бүхий хүнс идэхээс аргагүйд хүрдэг байна.

Заримдаа жин нэмэхгүйгээр идэх хүсэл төрнө. Ийм үед тэр чихэргүй жигнэмэг эсвэл давсалсан самар идэхийг илүүд үздэг гэнэ. Энэ нь илүү ухаалаг арга бөгөөд уураглаг бас дасгал хөдөлгөөн хийж өөх шатаахад тусалдаг байна. Яах аргагүй нүүрс ус ихтэй хүнс, талх, нарийн боов, бялуу зэргийг идэх хэрэгцээ гарвал дараа нь заавал фитнессээгр хичээлдэг. Ингэж тэр бие галбираа авч үлддэг гэнэ.

 

10:30

АЖИЛ/АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР

Кайли өдрийн бараг бүхэл цагийг ажлынхаа өрөөнд өнгөрөөдөг. Тэр өрөөгөө ягаан болон хар өнгөөр будах дуртай. Тэрээр өглөө эгч Кендаллтайгаа уулзаж, өдрийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэнэ. Кайли бол азтай бүсгүй. Гэр бүлийн бизнес нь түүнийг эгч нар болоод ээжтэйгаа хамт ажлаа амжуулах, амжилтаа бататгах өргөн боломжийг олгожээ.

Кайли охиноо өрөөндөө тоглуулж, хамтдаа ажилладаг. “Сайн ээж байхын хажуугаар ажлынхаа тэнцвэрийг хангана гэдэг их хэцүү. Би ажлынхаа өрөөнд охиндоо зориулан унтлагын өрөө хүртэл гаргасан. Ингэснээр тэр минь хэдийгээр ээж нь ажил хийж байсан ч өөрийнхөөрөө зугаатай байх боломжтой болж байна” гэж тэрээр хэлжээ. Тэр ажлаа 16.00 цагт дуусгаад гэртээ харьдаг.

 

15:00

НАЙЗУУДЫН ЦАГ

Энэ бол найзууд, хамаатан саднууд, ойр дотны хүмүүстэйгээ өнгөрөөх чухал цаг хугацаа. Хэрэв та Кайлигийн дэргэд байвал түүнийг гэр бүл, найз нөхөддөө цаг гаргахыг хэчнээн чухалд тооцдогийг нь ойлгох болно. Хайртай хүмүүстэйгээ ойр байх нь амьдралыг өөдрөгөөр харах боломжийг түүнд олгодог гэж тэр хэлэх дуртай.

 

Эх сурвалж:careergirldaily.com

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар