2019 оны тоон зурхай таны тухай юу хэлж чадах вэ?

2019.06.14
|
5,228
12 тооны мөчлөг нь мэдлэгээ баяжуулах, хөрөнгө мөнгөө арвижуулах, ирээдүйн олз омгоо нэмэгдүүлэх зэрэг асар их өргөн боломжийг танд олгож байна. Энэ жил таны тавиланг ямар тоо илэрхийлж буйг эндээс уншаарай.

Б.Ариунаа

 

2019 он бол тоон зурхайн тоололд анх удаа 12 хэмээх тоон дээр таарч буй хамгийн бүтээлч, боломжоор дүүрэн, ашиг орлого дуудсан жил юм.

2+0+1+9 = 12. Энэ бол асар бүтээлч тоо гэдгийг дахин дуулгая.

12 тооны мөчлөг нь мэдлэгээ баяжуулах, хөрөнгө мөнгөө арвижуулах, ирээдүйн олз омгоо нэмэгдүүлэх зэрэг асар их өргөн боломжийг танд олгож байна.

12-ын тооны мөчлөг нь боловсролын үнэ цэнийн билэгдэл болдог байна. Мөн 12-ын тоо нь нэг оронтой тоонд хөвөрнө.  1+2 = 3. Харин 3-ын тоо бол аз жаргал, бүтээлч байдал, баяр хөөр, зочломтгой зан зэргийн билэг тэмдэг юм. Энэ жил хүн бүхэнд маш зочломтгой байдлыг бэлэглэж байна.  

Тэгвэл энэ жил таны тавиланг ямар тоо илэрхийлж буйг эндээс уншаарай.

Төрсөн сарын тоо+төрсөн өдрийн тоо+ 2+0+1+9 =Энэ бол таны 2019 оны тоо.

Жишээ нь, Болороо тавдугаар сарын 23-нд төрсөн гэе. 05-23-2019 гэж нэмнэ. Дараа нь 5 + 2+3 + 2+0+1+9 = 22 болоод, эцэст нь Болороогийн тоо:

22 = 2+2 = 4. Ингэхээр Болороогийн 2019 оны тоо 4.

Энэ аргаар 2020 эсвэл 2021 оны хувь тавилангаа ч мэдэж болно. Арга нь яг адилхан, хамгийн сүүлд нэмэх тоо нь 2020 эсвэл 2021 байна. Тэгээд л боллоо.

 

#1

Энэ жил танд юу тохиолдох вэ: Шинэ эхлэл, шинэ үйл хэрэг, өөрчлөлт, шинэ зорилго.

Юунд төвлөрвөл амжилт олох вэ: Аливааг эхлэхдээ алхмаа зөв тавих. Өмнө нь уулзаж байсан хэн нэгэн танд сайхан боломж атгахад тань туслах болно. Энэ үед сайн бодож, зөв шийд гаргах нь зүйтэй.

Зайлсхийх ёстой зүйлс: Өөрчлөлтийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Зөрүүд зан гаргах нь олон зүйлст анхаарлаа төвлөрүүлэхэд чинь саад болно. Тиймээс түргэн шийд гаргах хэрэггүй.

• Танд энэ жил амьдралын шинэ хэмнэлтэй хөл нийлүүлэн алхах боломж гарч байна.

• Шинэ төрсөн санаа сэдлүүд, зорилгууддаа илүү санаачлагатай хандаарай. Таныг яах аргагүй амжилтад хүргэнэ.

• Энэ жил бол таны амьдралд асар их сайхан өөрчлөлт авчрах жил учраас цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээгээрэй.

• Шинэ зам, шинэ боломжуудыг дандаа эрэлхийл.

• Шинэ боломжуудыг хажуугаараа бүү өнгөрөөгөөрэй. Заавал өөрийн болго.

• Давтагдашгүй шинж чанар дээрээ тулж ажилла.

• Бүтээлч байж, аливаад чөлөөтэй сэтгэлгээгээр ханд.

 

#2

Энэ жил танд тохиох зүйлс: Хамтын ажиллагаа, шинэ түнш (хувийн амьдрал болоод байгууллагын төвшинд), тэнцвэртэй байдал, амар тайван амьдрал, хөгжил цэцэглэлт.

Төвлөрөх ёстой зүйлс: Харилцаа холбоо, боловсон зан, тайван байх, ажилдаа няхуур байж, нарийвчлан харах, цагийг үр дүнтэй ашиглах, бусдыг сонсож сурах, зөн совингоо сонс. Аливаа шийд гаргахдаа аюулгүй байдлаа хамгийн түрүүнд тооцож байгаарай.

• 2-ын тоо нь таныг тэнцвэрээ хадгалахад туслах болно. Танд 2-ын тоо нь хар ба цагааныг дэнслэхэд тусална. Ингэснээр та амьдралынхаа аливаа зүйлсийг тэнцвэртэйгээр шийдэл гаргаж чадна.

• Аливаад дотоод дуу хоолойгоо сайтар сонсоорой.

• Та бусад хүмүүсээсээ болоод оршин байгаа газартаа ихээхэн мэдрэмтгий байх болно.

• Цаг хугацаанд итгэж, тэвчээртэй, хүлцэнгүй байгаарай.

• Харилцаа холбоог амьдралаа тэнцвэртэй байлгах зорилго болгон авч үз.

• Үнэн сэтгэлээсээ хайрлаж, мэдрэмжээ дага.

• Сэтгэлээ тайван байлгахад цаг гарга.

• Дотоод дуу хоолойгоо чагна.

 

#3

Энэ жил танд тохиох зүйлс: Өөрийнхөө бодол санааг илүү бүтээлч байдалд хандуул. Нийгмийн харилцаа холбоогоо таатай байлгахад анхаарч, гоо сайхны мэдрэмжээ баяжуул.

Төвлөрөх ёстой зүйлс: Найз нөхдийнхөө хүрээнд үнэнч жинхэнэ харилцааг чухалчлаарай. Найзууддаа чин сэтгэлийн бэлэг өгөх, хайртай гэдэг үгийг хэлэх, хөгжилтэй аялалд гарах, илүү өөдрөг байхад төвлөр.

Эдгээрээс хол бай:Сэтгэл хэт хөдлөлд автахгүй байх, сэтгэлийн аливаа хөөрлөөс хол байх хэрэгтэй.

• Бүтээлч байдалд өөрийгөө төвлөрүүл. Ингэснээр та асуудалд илүү тэнцвэртэйгээр хандаж, үзэл бодолдоо мэргэн ухааныг хослуулж чадна.

• Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл.

• Таныг өөдрөг, хөдөлмөрч болгодог тэр зүйлд сэтгэлээ өг.

• Таны төсөөлөл хязгааргүй гэдгийг санаж яваарай.

• Өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байвал танд хүмүүс илүү татагдана гэдгийг бүү мартаарай.

• Хүчтэй хүнд л аз завшаан тохиодог.

• Хүсэл бодлоо илэрхийлэх олон зам бий. Бичих, ярих, дуулах, бүжиглэх гээд л эдгээрт огтхон ч хязгаар гэж үгүй.

• Гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр байхыг эрмэлз.

• Таныг уйлуулдаг зүйлээс хол бай.

 

#4

Энэ жил танд тохиох зүйлс:  Зохион байгуулах, төлөвлөх, нарийвчлан судлах, илүү баяжуулах.

Төвлөрөх ёстой зүйлс: Ажилла. Зорилгодоо хүрэхийн төлөө алхам алхмаар хичээх хэрэгтэй. Ингэхдээ цөхрөлтгүйгээр урагшлаарай.

Эдгээрээс хол бай: Ажлын ачааллаа хэтрүүлж болохгүй. Хэтэрхий их ажиллах нь таныг хариуцлагаа хангалттай үүрэх боломжгүй болгодог юм шүү.

• Энэ жилийг өөртөө зориулан хамгийн сайхан бэлэг бэлдэх он болгох нь зүйтэй.

• Зорилгоо тодорхойлж чадсан хүнд хүрэх газар, үнэ цэнэ нь илүү тод харагддаг юм шүү.

• Санаа бодлоо зохион байгуулалтаар баяжуулж, төлөвлөгөөгөө илүү ухаалгаар гаргаарай.

• Санаагаа ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллаарай.

• Эрүүл мэнддээ анхаар.

• Аливаа ажлыг нарийн төлөвлөж, нарийн ширийн зүйлст анхаарлаа хандуулаарай.

• Гэр бүл болоод гэр орондоо анхаарлаа хандуул.

 

#5

Энэ жил танд тохиох зүйлс:  Уян хатан байх. Төвийн байр суурь баримтлах.

Төвлөрөх ёстой зүйлс: Өөрчлөлт, хөдөлгөөн, эрсдэлийг хүлээн авах, сонголт хийх, санаандгүй зүйлст бэлэн байх. Аливаад чөлөөтэй байх.

Эдгээрээс хол бай: Олон юманд самгардахаас сэргийлэх. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийг санах.

• Өөрчлөлтийг таатайгаар хүлээх авах.

• Энэ жил таны хамгийн чухал зүйл бол аливаад чөлөөтэй хандах, өөрийгөө уян хатан сэтгэлгээнд сургах.

• Зөвхөн урагшаа хар. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхи.

• Амьдралдаа эрсдэлүүдийг амжилт болгон хувиргаж баялаг бүтээдэг гэдгээ бүү мартаарай.

• Судалгаа болоод хүсэл мөрөөдөл таныг сэтгэл хангалуун байдалд хөтөлдөг.

• Том ч бай, жижиг ч бай аль ч шийдвэрийг хурдан гаргаж байгаарай. Ингэснээр та эрч хүчээ зогсонги байдалд орохоос сэргийлж чадна.

• Бусадтай санаа бодлоо хуваалц, сэтгэлээ чөлөөтэй байлга.

 

#6

Энэ жил танд тохиох зүйлс:  Хариуцлагатай байхыг хичээгтүн. Гэр бүл, хайртай хүмүүстээ анхаарлаа хандуул. Гоо сайхан, бизнес, санхүүгийн урсгалдаа анхаарал тавь.

Төвлөрөх ёстой зүйлс: Эрүүл мэнд, гэр бүл,  эв нэгдэл, бусдад туслах, хувь хүний өсөлт хөгжил зэрэгт анхаарлаа тавиарай.

Эдгээрээс хол бай:Сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлга. Хэтэрхий их үүрэг хариуцлага өөр дээрээ авах гэж улайрах хэрэггүй.

• Үүрэг хариуцлагаа баяр хөөртэй хослуул. Ажлаа илүү зугаатай хийх арга замыг эрэлхийл.

• Өөрийгөө нээлттэй байлга. Алдаагаа уучлан өршөөвөл бусдыг ч та уучлахад илүү хялбар болно.

• Бусдын оронд өөрийгөө тавьснаар та бусдыг хайрлахад суралцах болно.

• Санхүүгийн эрх чөлөө, баялагт анхаарлаа хандуул.

• Амьдралдаа гоо сайхан нэмэх гэрэл гэгээнд тэмүүл.

• Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтэд цаг гарга.

• Өөрийгөө халамжил. Энэ жил өөрийгөө дахин шинээр өсгөж, дэвжүүлэх жил.

 

#7

Энэ жил танд тохиох зүйлс:  Дотоод гэрэл гэгээ тань амьдралын чиг замыг тань зааж өгнө. Амьдлаа дүгнэж, гэнэтийн шинэ нээлттэй тулгарах мөчүүд. Сэргэн мандах он.

Төвлөрөх ёстой зүйлс: Тайван бай. Өөрийгөө шинээр сэтгэх боломжийг өг. Байгальд ойр байж, ном уншихад цаг гарга. Ганцаараа байх хугацааг өөртөө бэлэглэ.

Зайлсхийх ёстой зүйлс: Хэтрүүлж бодохоос зайлсхий. Хэтрүүлэн бодохоос бас хол байх нь чухал. Эргэлзээ, сэтгэлийн шаналал хэнийг ч амжилтанд хүргэсэн удаа байхгүй.

• Дотоод хүнээ сонс. Тэр асар хүчирхэг дуу хоолойг танд сонсгоно.

• Энэ жил таны дотор гайхамшигтай үнэ цэнэ бий болгох санаанууд төрнө. Тиймээс санаагаа цаасан дээр үлдээх биш ажил хэрэг болгоорой.

• Өөрийнхөө хувь хүний хөгжилд хувь нэмэр оруул.

• Өөртөө итгэ.

• Аз жаргал, үнэний эрлээ бүү зогсоо.

 

#8

Энэ жил танд тохиох зүйлс:  Мөнгөөр бороо асгарах хугацаа. Манлайлал, хүч, зорилго, алсын хараа энэ жил таныг чиглүүлнэ.

Төвлөрөх ёстой зүйлс: Мөнгөний асуудлууд. Мөнгө ба үнэ цэнийн тэнцвэрийг хангахад анхаарах нь чухал.

Зайлсхийх ёстой зүйлс: Амжилтаас айх хэрэггүй. Амжилтанд эргэлзэх хэрэггүй. Та өөртөө итгэж чадахгүй бол хэзээ ч зорилгодоо хүрч чадахгүй.

• Энэ жил та өөрийн хүч чадлаа бататгаж, эрх мэдэлд хүрнэ.

• Өөрийгөө сэргээх боломж одоо л гарч ирж байна.

• Хийж буй зүйлдээ итгэлтэй байж, ирээдүйн төлөө санаашрахаа боль.

• Та энэ жил бусдыг араасаа дагуулж, амжилтыг буухиалах болно.

• Хэтийн төлвөө анзаарахын тулд одоо хийж байгаа зүйлдээ төвлөр.

• Та аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүртэх гэж төрсөн хувь тавилантай хүн гэдгээ ойлго.

 

#9

Энэ жил танд тохиох зүйлс: Төгс төгөлдөр гүйцэтгэл, зорьсон зүйлийнхээ оргилд хүрэх, хариу нэхээгүй хайр, туслалцаа, манлайлал, мэргэн ухаан.

Төвлөрөх ёстой зүйлс: Эхэлснээ заавал дуусга. Өнгөрсөн 8 жил юуг төгс хийхийг хүссээр ирсэн. Түүнийгээ одоо биелүүл.

Зайлсхийх ёстой зүйлс: Шантрах, замбараагүй байдалд өөрийгөө оруулах.

• Амжилтаа бататгах тэр цаг хүртэл хэзээ ч бүү бууж өгөөрэй.

• Байх дуртай газарасаа л та сэтгэл хангалуун байдлыг мэдэрнэ. Иймд тухтай газарт тэмүүлж бай.

• Санаа бодол, итгэл үнэмшлээ чөлөөтэй илэрхийл. Энэ бол бусдад өөрийгөө ойлгуулаад зогсохгүй өөртөө дэмжлэг авах гол зүйл юм.

• Он дуусахад таны тавьсан зорилгууд заавал үр дүнд хүрсэн байх ёстой гэдгийг бодож чадвал та амьдралаас заавал хүссэнээ авна.

• Бусдад итгэ, бас бусдын итгэлийг даа.

• Амьдралаас танд өгсөн бүхнийг хүлээн ав. Эрсдэл, бэрхшээл, аз жаргал, баяр хөөр бүгдийг нь.

• Дээрх бүгдийг хэрэгжүүлж чадвал та оны төгсгөл гэхэд дахин төрсөн байх болно.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар