Таны хувь тавилангийн сахиус амьтан

2019.06.21
|
12,026
Таны зурхайн ордыг эрхшээж буй амьтан бол таны хувь тавилангийн хөтөч гэж ойлгож болох юм.

ХОНЬ 

Таныг айлгах хэцүү. Учир нь аливааг илүү ухаалгаар олж харахыг илүүд үздэг. Яагаад гэвэл хаашаа явах ёстой, юу хийх ёстойгоо маш сайн ойлгож чаддаг, бас тэр зүгтээ буцалтгүйгээр алхаж чаддаг чадвартай. Тиймээс та бол хүчирхэг бар, та хаана яаж хүрэхээ хэнээр ч заалгалгүй явдаг. Та бол эр зоригийн билэгдэл.

 

ҮХЭР 

Хүмүүс тантай байх дуртай. Яагаад гэвэл та маш нөхөрсөг, элэгсэг дулаан хүн. Та бие даасан хэдий ч хүмүүсийг халамжлан, сайхан үг хэлэх дуртай. Та далайн гахай шиг ухаантай, зөөлөн сэтгэлтэй, бас биеэ даасан гайхамшигтай хүн. Та бусдын хамгийн итгэлтэй найз, тантай уулзсан хүн үргэлж аз жаргалыг мэдэрдэг.

 

ИХЭР

Та бол хоёр туйлыг нэгэн зэрэг эзэмшигч хүч. Таны нэг хэсэг нь аз жаргал, гэрэл гэгээнд дурлаж байхад, нөгөө хэсэг тань далайн гүнд харанхуйд өөрийнхөөрөө байхыг хүснэ. Энэ чанараа та өөрчлөхийг хүсдэггүй, чаддаг ч үгүй. Та яг л наймаалж шиг. Та хүссэн үедээ бусдаас нуугдаж чадна. Та хүссэн үедээ ил гарч, шаардлагатай бол хүссэн бүхнээ бусдаас нууцалж чаддаг.

 

МЭЛХИЙ 

Халуун дулаан, бас үнэнч хүмүүс энэ ордод төрдөг. Та бусдын хэлсэн ямар ч үгийг зүрхэндээ хүлээн авдаг. Та маш их сэтгэл хөдлөлтэй халуун дулаан хүн. Та гунигласан үедээ яг л нохой шиг чимээгүйхэн суухыг илүүд үзнэ. Та хэнд ч зовлон бололгүйгээр өөрийнхөө тавиланг туулах нь дээр гэж боддог.

 

АРСЛАН 

Та бол хэтэрхий өөрөөрөө бардагч. Өөртөө хэтэрхий итгэлтэй байдал чинь таны гадаад төрхийг бүрдүүлдэг бөгөөд хүмүүс үүнийг тань харин байгаагаар нь хүэлэн авахдаа маруухан л байна байх даа. Тогос сүүлээ хааяа л гайхуулдаг шиг бардам зангаа татаж явсан нь дээр болов уу.

 

ОХИН

Та бол төгс төгөлдөр байдлын бадарчин. Хүршгүй тэр өндөрлөгт гарах гэж л төрсөн мэт амьдардаг. Гэвч үйл явдал таны төлөвлөснөөс өөрөөр эргэх үед та гомдлын ангал руу унаж орхидог. Та бусдын тав тухын төлөө өөрийгөө мартахад бэлэн байдаг хүн. Эхлээд өөрийгөө бодож сурвал амьдралд та асар ихийг хожно гэдгээ мэддэг ч болоосой. Зүгээр л баавгай шиг байж, аливааг томоор нь хар, том зүрх сэтгэлтэй бай.

 

ЖИНЛҮҮР

Та бол тэнцвэртэй байдлын хамгийн үнэнч шүтэн бишрэгч. Та бүх зүйлийн алтан дундажийг баримтлахыг хичээдэг. Хүмүүсийн анхаарлыг татах, хайрлуулах хоёр хоорондоо бас их ялгаатайг ойлгох цаг иржээ. Заанууд жинлүүртэй адилгүй. Тэдэнд анхаарал халамж хэрэгтэй учраас тэд тэнцвэрээ хадгалж чаддаг. Энэ бол зүгээр л мэдрэмжийн асуудал гэдгийг ойлгох цаг иржээ.

 

ХИЛЭНЦ

Та бол чимээгүйхнээр зорилгынхоо төлөө эцэс төгсгөлгүйгээр зүтгэгч нэгэн. Хэзээ ч бууж өгнө гэж ёстой үгүй. Та хайр булаам бас халуун дулаан энерги түгээгч нэгэн. Хажууд чинь байгаа хүмүүс дандаа тайвшралыг мэдэрнэ. Иймд та бол муур. Муур хаана ч өөрийнхөө аргыг олчихдог бас их үзэсгэлэнтэй ялдамхан амьтад байдаг шүү дээ.

 

НУМ

Та зөвхөн урагшаа гэсэн амьдралын уриатай. Өмнө чинь ямар ч өрсөлдөгч гарч ирсэн бай та тэмцлээс ухрахгүй. Та өрсөлдөөнд өөрийн хамаг хүчийг хамгийн хүчирхэг хэмжээнд нь аваачиж тулалддаг. Бас та дотны найз нөхдөө хэрхэн хайрлах хийгээд тэдэнд яаж илүү ойр байхыг мэддэг. Таны хүчирхэг чанар чонотой төстэй. Яг л тэдэн шиг хайртай бүхнээ хэнээс ч үл айн хамгаална.

 

МАТАР

Та бол төрөлхийн удирдагч. Хэтэрхий хариуцлагатай, хэтэрхий их хүсэл тэмүүлэлтэй. Яагаад гэвэл таны ордыг эрхшээгч амьтан бол арслан. Та дотоод их хүчээ хэзээ гаргаж, хэзээ амжилтад хүрэхээ ч мэддэг. Та бол дийлдэшгүй.

 

БУМБА

Тийм ээ, та бол сармагчин. Сэтгэн бодох чадвар бол таны хамгийн том давуу тал. Бусдын хийж буйг шууд даган дууриахаасаа илүү өөрийнхөө чадах зүйлийг өөрөөсөө эрж хайдаг.

 

ЗАГАС

Та бол ярих маш дуртай. Яг л шар шувуу шиг. Хүмүүсийн сэтгэлийн гүн рүү орж ярих нь таны хувьд маш чухал. Өөрөөр хэлбэл, та хүнийг судлахыг илүүд үздэг. Та байгалиасаа л багш байхаар төрсөн хүн. Толгой дотор чинь асар их мэдээлэл байдаг учраас хүмүүс заримдаа тантай яаж харьцахаа ч мэдэхээ больдог. Тиймээс энэ гайхамшигт оюун ухаанаараа бусдад хэрэгтэйг нь өг.

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар