Амтат хоолны сурталчилгаа бүтээгч гэрэл зурагчдын аймшигт заль

2019.07.23
|
9,671
Тэд таны хэтэвчээр хэрхэн нааддагийг та одоо хүртэл мэдээгүй яваа юм биш биз. Захиалсан хоол чинь зурагнаасаа тэс ондоо, амт нь ч авах юмгүй байдгийн учрыг олоогүй яваа бол үүнийг уншаарай.

И.Ангар

Сурталчилгааны самбар дахь хоолыг хараад арааны шүлсээ асгаруулан байж захиалсны дараа яагаад ч юм төсөөлснөөс чинь өөр байдаг уу. Тэгвэл та яах аргагүй хоолны сурталчилгааны стилистүүдийн хохирогч болжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, та тэдний залинд автаж, хайран мөнгөө үрсэн байж мэдэх юм. Гэсэн ч чадаж байгаа юманд арга байхгүй гээд өнгөрөхөөс яахав. Гэхдээ хоолны сурталчилгааны зургийг хэрхэн хэн хүний хэтэвчийг сэгсрэх арга хэрэгсэл болгож чадах мэргэжлийн хүмүүсийн арга залиас мэдсэн байхад илүүдэхгүй болов уу. 

 

ТӨМСНИЙ НУХАШ ХАЙЛДАГГҮЙ. ТИЙМЭЭС ЗАЙРМАГНЫ ТӨГС СУРТАЛЧИЛГАА БОЛДОГ

 

Амтат зайрмагны зургийг гэрэл зурагчид өнгө өнгийн гэрэл туссан студид тааваараа авахын тулд ямар арга хэрэглэдэг гэж санана. Ердөө л төмсний нухашин дээр хэдэн өнгийн будаг цацаад л гүйцээ. Тэгэхээр таны харсан зайрмагны сурталчилгаа ердөө л төмсний нухашны зураг шүү дээ. 

 

ХАЛУУНААР ҮЛЭЭЛГЭЭД Л БЯСЛАГИЙГ ХОРМЫН ДОТОР ХАЙЛУУЛНА

Таны идэж буй хоолны бяслаг хайлаад амтны гайхамшгийг мэдрүүлж байна уу. Үүнд ердөө л халуун үлээгч хэрэглэсэн гэвэл та итгэх үү. Зөөлөн хайлсан бяслагтай ороомогны амтыг өөр юутай зүйрлэх билээ. Тиймээс ч гэрэл зурагчид хоолны бяслагийг хайлуулахын тулд халуун үлээгч ашигладаг байна. 

 

КРЕМНИЙ ПОРЛОН АМТАТ ТАКО БҮТЭЭНЭ 

Амтат таконы сурталчилгааг хараад та шууд л худалдаж авахыг хүсдэг биз дээ. Таконы гадрыг кремний порлоноор хийдэг учраас энэ нь бодит байдлаасаа илүү том, бас илүү амттай харагддаг аж. 

 

ШҮРШИГЧ ЯМАР Ч ХООЛЫГ ГЯЛАЛЗУУЛНА 

WD-40 шавьж устгагч шүршигч нь хоолны стилистүүдийн хүчирхэг зэвсэг. Шавьжнуудын эрлэг хэмээгддэг энэ шүршигчийг үсэнд наалдсан бохийг салгахад ч ашиглаж болно. Харин гэрэл зурагчид үүнийг хоолыг илүү гялалзсан, шив шинэхэн мэт харагдуулахын тулд ашигладгийг та мэдэх үү? Гэвч үүнийг идвэл та хордоно гэдгээ мэддэг байх ёстой. 

 

НАРНЫ ТОС БА ЦАВУУ АШИГЛААД ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ ЗУРАГ ГАРААД ИРНЭ  

Эрдэнэ шишийг сүүнд дэвтээгээд идэх хэчнээн дуртай билээ. Сайхан хоолоо бэлтгэхийн тулд жаахан хүлээзнэх хэрэг бас гардаг. 

Тэгвэл гэрэл зурагчид 30 секундын дотор л арааны шүлс асгаруулам эрдэнэ шиш бүтээдгийг та мэдэх үү. Нарны тос, эсвэл цавуу ашиглаад л тэр шүү дээ. Ингэхдээ аяганыхаа амсар дээр тос, эсвэл цавуугаа сайтар тарааж өгөөд дээр нь эрдэнэ шишээ цацахад л болоод явчихна. 

 

ЦЭЛЦЭГНҮҮР БОЛ КОФЕ, ХАЙРСАН БООВНЫ ТӨГС ХОСЛОЛ

Цэлцэгнүүд бол гэрэл зурагчдын техникийн салшгүй нэг хэсэг юм. Хоолны стилистүүд кофегоо амттай харагдуулахын тулд цэлцэгнүүд болон сой соус ашигладаг байна. Ингэж л тэд кофены үзэсгэлэнт мушгираа хээг гаргадаг аж. 

 

ШАР АЙРАГНЫ АМТАТ ХӨӨСИЙГ БҮТЭЭГЧ САВАНГИЙН ХЭСГҮҮДЭД ТАЛАРХЪЯ

Оргилуун дарс эсвэл зөөлөн шар айрагны дотор төгс хөөсний цогцлыг үүсгэнэ гэдэг амаргүй ажил юм шүү. Тэгвэл хоолны стилистүүд савангаас гарсан хөөсийг болгоомжтойгоор гуурсаар дамжуулан уух зүйл рүү оруулснаар төгс хөөсний дүр зураг бүтдэг аж. 

 

ГЭРЭЛ ЗУРАГТ ЗӨВХӨН ТҮҮХИЙ МАХ АШИГЛАХ ДҮРЭМТЭЙ

Сонсоход таагүй л байх. Гэхдээ л бургер, стейк, ороомог, тахианы мах зэрэг амтат махны цуглуулгуудын зургийг авахдаа хэзээ ч тэдгээр махыг ямар нэг байдлаар чанаж, жигнэж болгоогүй байдаг. Учир нь түүхий мах хэлбэр, дүрсээ алддаггүй учир жаахан будаг, амтлагч ногоонууд цацаад л хачин сайхан амттай мэт дүрслэлийг гэрэл зурагчид бүтээдэг аж. 

 

ШАР АЙРАГНЫ ХӨЛӨРСӨН ШИЛ БОЛ ЕРДӨӨ Л ШҮРШИГЧ ШИНГЭН

Энэ удаад бид шүршигч шингэнд баярлалаа гэж хэлэх хэрэг гарах нь. Та шар айрагны шил цаанаасаа л ингэж цанатаад, сэрүүцүүлсэн сайхан амтны мэдрэмжийг төрүүлдэг гэж боддог юм биш биз. Тэгвэл таны буруу. Яагаад гэвэл хоолны стилистүүд цээж сэрүү оргиулам амтат сайхан шар айрагны цанатсан шилний зураг авахын тулд хэдхэн дусал ус шүршээд л таныг олзондоо оруулж байна даа. 

 

МАРГАРИТА АЯГАЛСАН ХУНДАГАНЫ АМСРЫГ ВАЗЕЛИН БОЛОН ХУВАНЦРЫН

ҮРТСЭЭР ЧИМЭГЛЭНЭ

Маргарита аягалсан дарсны хундаганы амсрыг давс, эсвэл элсэн чихрээр чимэглэх гэж хэчнээн хүн бүтэлгүйтсэн бол. Тэдний буруу биш. Учир нь угаасаа энэ нь боломжгүй. 

Төгс хундаганы ирмэгний чимэглэлийг бүтээхийн тулд гэрэл зурагчид ирмэгт нь вазелин түрхээд, дээр нь хуванцрын үртэс түрхлдэг гэвэл та итгэх үү. Харин дараа нь өнөөх шавьж устгагч WD-40 шүршээд л төгс зохицол бий болно доо. 

 

АМТАТ ХООЛНЫ УУРЫГ ГАРГАХЫН ТУЛД ТАМХИ ТАТАХ ХЭРЭГ ГАРНА

Дөнгөж зуухнаас гаргасан халуун зууш, эсвэл плиткан дээр арай гэж болгосон хоолны зургийг төгс зохицол болгон харуулна гэдэг чинь алаан байхгүй юу. Яагаад гэвэл хоолны уур та бидний боддог шиг гэрэл зурагт өнөөх гайхам амтаа шингээн дүрслэгдэж чаддаггүй нь харамсалтай юм. 

Тиймээс төгс уур мананг үүсгэхийн тулд хоолны стилистүүд өөр арга хэрэглэхээс аргагүй юм. Хамгийн сайн сонголтуудын нэг бол амтат зуушны тавагны дор нуусан уугиж буй тамхи. 

 

НОРГОЖ, ХАЛААСАН ТАМПОН ХООЛНЫ УУР БҮТЭЭДЭГ ГЭВЭЛ ИТГЭХ ҮҮ?

Тамхины утаа үнэрлэж чаддаггүй нэгэнд тохирох дараагийн нэг санаа бол яагаад тампон байж болохгүй гэж. Тампоноо сайтар норгоод богино долгионы зууханд халаахад л болно. Ингэж халаасан тампоноо хоолныхоо тавагны цаана тавихад яах аргагүй уур савссан амттай хоол бүтнэ дээ. 

 

КАРТОН ЦААС БЯЛУУНЫ АМТАТ КРЕМ БОЛНО ГЭЖ ХЭН САНАХАВ

Таны захиалсан бялуу зурган дээрх шигээ их кремгүй, аргуу байвал та хоолны стилистүүдийг буруутгах хэрэгтэй. Учир нь тэд бялууны завсраар картон цаас хавчуулж дээр нь хөөс түрхээд л крем нь хальж цалгисан амттаны зургаар таныг хуурсан юм шүү дээ. 

 

ТАНЫ ХАЙРТАЙ ШАРВИН ДЭЭР ЧИХЭРЛЭГ СОУС БИШ

ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС АСГАДАГ

Зурган дээрх амтат шарвин дээр асгарсан шингэн зүйл зөгийн бал эсвэл шоколадны соус гэж та бодож байна уу. Тэгвэл нэгдүгээрт энэ чинь шарвин биш ердөө л бөөрөнхийлж хайчилсан картон цаас. Хоёрдугаарт, энэ бол соус биш харин хөдөлгүүрийн тос. 

 

БУРГЕРНИЙ БИНГ ГУТАЛ ӨНГӨЛӨГЧӨӨР ГЯЛАЛЗУУЛНА 

Мэдээж та одоо энэхүү бургерний бинг бүрэн болгоогүй гэдгийг эрх биш ойлгодог болсон байх. Тэгвэл хоолны стилистүүдийн арга үүгээр зогсохгүй нь. Тэд бургерний бинг амтат хайрсан харагдуулахын тулд гутал өнгөлөгч ашигладаг юм шүү дээ. 

 

УС БОЛОН ГЛИЦЕРОЛ ДАЛАЙН ХҮНСИЙГ ШИНЭ МЭТ ХАРАГДУУЛДАГ

Далайн хүнс бол яах аргагүй хамгийн амттай зүйлсийн нэг. Гэвч тэдгээр нь болгож ил гаргасны дараа өнгө болоод шинэ байдлаа маш хурдан алддаг сул талтай. Тиймээс хоолны стилистүүд ус болон глицеролын нэгдлийг ашиглан тухайн хүнсийг илүү чийглэг, илүү шинэ байлгах аргыг сэджээ. 

 

ЭРДЭНЭ ШИШИЙН СОУСТАЙ ХЯТАД ГОЙМОН 

Гоймонг чанаж болгосноос хойш маш хурдан хугацаанд хатаж, шинэлэг байдлаа алдах гээд байдаг. Харин эрдэнэ шишийн хандтай гоймонгоо хольчихвол таныг төгс зураг авах хүртэл гоймон шинэ хэвээрээ л харагдах болно. 

 

ШИНГЭН САВАН БАЙХАД ШАР АЙРАГНЫ ХӨӨСИЙГ САНАСНААРАА Л

ГАРГАНА ШҮҮ ДЭЭ

Шар айрагны оройд бөөгнөрсөн гайхалтай хөөсийг гэрэл зурагт тэр чигээр нь багтаан шингээнэ гэдэг амаргүй даваа. Харин үүний оронд аяга таваг угаагч шингэн ашигласан нь хамаагүй дээр. 

 

КРЕМНИЙ ОРОНД САХЛЫН ХӨӨС  

Таны яг одоо хар буй зайрмагны кремний зургийг авахын тулд хэн нэгэн крем цохиж, сэтгэл гаргасан гэж санаж байвал том эндүүрэл. Харин үүний оронд гэрэл зурагчид сахлын хоос ашигласан юм шүү дээ. 

 

ХУВАНЦАР МӨСНИЙ ТАЛСТУУД ХАЙЛДАГГҮЙ

Халуун цай, кофендоо мөс хийгээд гайхалтай зураглал бүтээнэ гэж бодож байгаа бол таны буруу. Мөсний талстууд таны төсөөлснөөс хэд дахин хурдан хугацаанд хайлаад алга болно. Харин үүний оронд стилистүүд танд хуванцар мөсөн талстуудыг ашиглахыг зөвлөх байсан даа. 

 

СОУСНЫ АМТАТ ЗУРАГЛАЛ БОЛ ЕРДӨӨ Л ХАЙЛУУЛСАН ЛАА

Уучлаарай. Гэвч яг одоо таны харж буй майонез, кетчуп, гич, гишүү гэж бодож буй зүйлс бол ердөө л хайлуулсан лаа юм шүү дээ. Уг нь дээрх соуснууд үнэхээр сайхан амттай, бас сайхан өнгөтэй боловч гэрэл зурагт хэзээ ч байгалийн сайхан өнгөөрөө буудаггүй аж. Иймээс л хоолны стилистүүд үүнийг өөрсдийн аргаар ийн шийджээ. 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар