Netflix-ийн тачаалд умбуулах халуухан үзэгдлүүд

2019.07.29
|
10,160
Netflix бол дэггүй, адармаатай, бас хачин сайхан кино бүтээл хийдэг ертөнц. Түүний дотор энэ шоу “гариг”-аас алгасч болохгүй чухал зүйл бол яах аргагүй секс үзэгдлүүд.

Тус группийн кинонуудын супер халуухан агшнуудыг та алгассан юм биш биз. Тэгвэл бидний доор бичсэн жагсаалтыг уншаад эхнээс нь үз. Та яах аргагүй сэргэлт авна гэдэгтээ итгэлтэй байгаарай. Яагаад гэвэл тэд таныг сэрээнэ. Бас өдөөнө. 

 

1. Marvel-ийн Жессика Жонс (Jessica Jones)

 

Хувийн мөрдөгч бүсгүй супер баатар болж буй талаар өгүүлэх Netflix-ийн бүтээл. Энэ шоуны үеэр Жессикагийн цөөхөн хэдхэн секс үзэгдлүүд гардаг хэдий ч үнэхээр бал бурам шиг халуухан байх болно. Түүний Люк Кэйж (Luke Cage)-тэй өнгөрөөсөн сэрэл өдөөсөн мөчүүдийг та заавал үзэх ёстой гэдгийг хэлэх байна. 

 

2. Being Mary Jane

 

Габриел Юнион (Gabrielle Union) бол Америкийн кино ертөнцийн халуухан оддын нэг. Түүний гол дүрийг нь бүтээсэн Being Mary Jane шоуг энд онцлохгүй өнгөрч болохгүй нь. Тэр ажилдаа гаргууд, хичээнгүй нэгэн боловч үргэлж л таашаалыг дээдийг амсуулах хэн нэгний эрэлд чимээгүйхэн гардаг нэгэн. Түүний хараанд өртсөн залуустай тэр хэрхэн загас наадуулах талаар төсөөлөл хэчнээн хүчирхэг бөгөөд хэний ч санаанд үл орох гайхамшигт орон зайг бүтээнэ. 

 

3. Orange Is The New Black

 

Хар тамхи худалдсан хэргээр 30 нас ч хүрээгүй байхдаа 10 жилийн ял сонссон бүсгүйн тухай өгүүлнэ. Энэ шоу бүхэлдээ сексийн талаар ч юм шиг сэтгэгдэл төрүүлэх нь бий. Тэгэхээр та юуны талаар яриад байгааг бараг л ойлгосон байх гэж найдъя. 

 

4. Scandal

 

Скандал (Scandal) цувралыг үзээгүй хүн бараг л байхгүй байх. Хүчирхэг хуульч эмэгтэй, түүний гоо үзэсгэлэнт төрх, сексийн амьдрал. Хачин этгээд энэ бүхэн хоорондоо нэг л авцалдаагүй хэрнээ яах аргагүй үзэгчдийг хуйлруулж чаддаг. Ерөнхийлөгчтэй амрагийн харилцаатай хуульч бүсгүйн адармаатай амьдрал, төрийн тэргүүний халуухан өвөрт нүцгэлсэн бүсгүйн гоолиг бие, тачаадам агшнуудыг та заавал үзэх ёстой. 

 

5. How To Get Away With Murder

 

Шонда Раймс (Shonda Rhimes)-ын өөр нэгэн бүтээл. Оскарын шагналт жүжигчин Вайло Дэвис (Viola Davis)-ийн гол дүрд нь тоглосон “Хэрхэн алуурчны амьдралаар замнах вэ” хэмээх энэ кинонд аймшигтай нь алуурчны амьдралын талаар хичээл заадаг нэгэн хачирхалтай бүсгүйн тухай өгүүлнэ. Зөвхөн аллага бус халуухан тачаалын агшнууд ч энэ кинонд чамлахааргүй олон шүү. 

 

6. Queer as Folk

 

Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Энэ бол энгийн сексийн харилцааны тухай кино биш. Харин галзуурам гей, лесби нарын, бүр цаашлаад групп сексийн үзэгдлүүдийг өөртөө нэгтгэсэн халуу шатам шоу. 

 

7. The Tudors

 

VIII Генри хааны амьдралын талаар өгүүлэх шоу. XVI зууны Англи. Ихэс дээдсийн амьдрал тэр чигээрээ тачаалд умбасан мэт дүр төрхийг илтгэнэ. Амьсгаадсан, бохир ярианууд, шивнээнүүд. Нүцгэн бүсгүйчүүдийн гоолиг бие, бас мэдээж халуухан залуус. 

 

8. Shameless

 

БАФТА-гийн кино наадмын ялагч Английн ижил нэрт шоуг сайжруулсан бүтээл. Зургаан хүүхдийн эцэг, ганц бие эрийн амьдрал, түүний том охины халуухан хүсэл тачаалын талаар өгүүлэх цуврал. 

 

9. Easy

 

Чикаго дахь хосуудын амьдралыг хүүрнэсэн цуврал. 30 минут үргэлжлэх энэ бүтээлд амьдралын өөр талуудыг сонирхолтойгоор өгүүлжээ. Нэг хос нь хүүхэдтэй, хүүхдээ хэрхэн өсгөхөө мэдэхгүй байхад нөгөө хос нь хэчнээн хүсээд ч хүүхэд олохгүй. Гэсэн ч тэдэнд нэг ижил төстэй зүйл бий. Энэ бол мэдээж, секс. Үүнийг хаана ч, ямар ч орчинд, яаж ч хийж болно...

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар