Үрчлээ & батгашилт:Нүүрээ чийгшүүлэхдээ гаргадаг таны 9 алдаа

2019.07.29
|
20,559
Арьсны эмч нарт нийтлэг ажиглагддаг хүмүүсийн арьсаа чийгшүүлэхдээ гаргаж буй томоохон алдаа дутагдлуудыг жагсаан бичлээ. Заавал уншаарай.

“Нүүрэндээ чийгшүүлэгч түрхэхээ мартаж болохгүй” гэж ээжүүд үргэлж охиддоо хэлдэг. Гэхдээ зөвхөн чийгшүүлэгч түрхээд л үрчлээнээс сэргийлж чадна гэж үү. Энэ асуулт таавар шиг л эмэгтэйчүүд бидний дунд олон жилийн настай үргэлжилж байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүс энэ тал дээр ямар мэдээлэл өгөх нь танд сонин байгаа байх. Ихэнх гоо сайханчдын хэлж буйгаар ихэнх хүн нүүрэнд нь ус хэрэгтэй гэдгийг мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, ус дутагдсан арьс үрэвсэж, гэмтсэнээр үрчлээтэж, өнгөө алддаг гэдгийг туршлагатай гоо сайханчид зөвлөж байна. 

Та тослог арьстай нэгэн бол энэ нийтлэлийг өөрт чинь хамаагүй гэж бодож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ танд маш их хамаатай юм шүү. Яагаад гэвэл тослог арьстай хүмүүс чийгшүүлэгч арьсанд нь хэрэггүй гэж үзээд, арьсаа хуурайшуулах, тослогийг нь багасгах, нэг ёсондоо арьсанд нь халтай бүтээгдэхүүнүүдийг сонгох нь элбэг байдаг аж. Ингэж хэтэрхий их угааж, цэвэрлэж, тослогийг нь багасгах гэсэн үйлдэл чинь харин ч эсрэгээрээ арьсанд улам бүр их тослогоо нэмэгдүүлэх дохио өгдөг байна. Ингэснээр таны зорилго эсрэгээрээ хэрэгжинэ гэсэн үг. Чухамдаа арьсныхаа онцлогоос үл хамааран хүн бүр өдөр бүр арьсаа чийгшүүлж байх ёстой гэдэг нь таны арьсны хүссэн цорын ганц чухал дүрэм юм шүү. Хамгийн гол нь өөрт тохирох бүтээгдэхүүнээ л олох нь чухал. Бид арьсны эмч нарт нийтлэг ажиглагддаг хүмүүсийн арьсаа чийгшүүлэхдээ гаргаж буй томоохон алдаа дутагдлуудыг жагсаан бичлээ. Энэ нь бүсгүйчүүд бидэнд арьсаа залуугаар нь хадгалж үлдэхэд тусалж, заавал үнэтэй бүтээгдэхүүн авах биш, амьдралын зөв дадалтай болоход түлхэц болох нь зайлшгүй билээ. 

 

1. Та шинэ чийгшүүлэгч авахдаа тестийг нь туршиж үзэхийг хүсдэггүй

Та нүдний тень, уруулын будаг авахдаа заавал тестийг нь арьсандаа түрхэж үзэж байж, харшил өгөх эсэхийг нь танадаж мэдээд худалдаж авдаг шүү дээ. Тэгвэл арьсандаа тэжээл өгөх бүтээгдэхүүнийг сонгохдоо боломжтой бол яг энэ дүрмээ баримтлах хэрэгтэй. Арьсны гоо сайхны мэс заслын эмч нарын зөвлөж буйгаар та шинэ бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхэхээсээ өмнө долоо хоногийн турш хүзүүндээ багахан хэмжээгээр тест байдлаар түрхэж үзэх хэрэгтэй аж. Энэ хугацаанд танд үнэхээр таатай мэдрэмж төрүүлж байвал түүнийг нүүрэндээ түрхэхэд арьс хуурайшиж, харшил өгөх, үрчлээтэх зэрэг сөрөг үр дагавраас бүрэн хамгаалагдах аж. Ялангуяа, мэдрэмтгий, харшламтгай арьстай хүмүүст энэ нь бүр ч их хамаатай юм. 

 

2. Та арьсныхаа онцлогт тохирсон чийгшүүлэгч хэрэглэдэггүй

Хамгийн сайн чийгшүүлэгч гэдэг нь хамгийн үнэтэй нь бус харин таны арьсны юу хүсч байгааг мэддэг, түүнд нь тохирсон эмчилгээг өгч чадах бүтээгдэхүүн юм. Гоо сайхны хагалгааны эмч нар “Таны найзын арьсанд төгс тохирч байгаа бүтээгдэхүүн танд яг адилхан нөлөө үзүүлнэ гэсэн үг биш. Хүн бүхний арьс өөр өөр бүтэц, онцлогтой гэдгийг мартаж болохгүй” хэмээн зөвлөж байна. Зах зээл дээр асар олон бүтээгдэхүүн байгаа. Хамгийн чухал нь таны арьсанд дутагдаад байгаа тэр өлсгөлөнг дарж чадах орц найрлагатайг нь л олох нь чухал. 

Жишээ нь та хуурай арьстай бол, амьд организмыг дэмжигч анионы сөрөг цэнэг агуулсан (hyaluronic acid), өөрөөр хэлбэл, хүхрийн хүчил өөртөө нэгтгээгүйн дээр лавын липид (ceramide) зэрэг орц найрлага бүхий бүтээгдэхүүнийг сонгоорой. Эдгээр нэгдэл нь чийгшлийг хадгалж, арьсны бүтцийг эрүүлжихэд дэмждэг аж. Ceramide нь арьсны уян хатан байдлыг хадгалж, эд эсийг тэжээдэг бол hyaluronic acid нь усны агуулгыг 1000 дахин их хэмжээгээр өөртөө нэгтгэж, агуулж чаддаг аж. Өөрөөр хэлбэл, арьс тань усаар хэзээ ч цангахгүй гэсэн үг. 

Харин та тослог арьстай бол гелэн серумууд болон тослог агуулаагүй арьсны тэжээлийн бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй. Батга гардаг, улайж үрэвсдэг арьстай бол спирт, их хэмжээний тослог агуулсан болон вазелин агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг сонгохоос татгалзаарай. Учир нь эдгээр нь арьсны тэжээлийг сорж, улам үрэвсүүлж, чийгийг нь алдагдуулдаг байна. Оронд нь батганы эмчилгээний нэгдэл болох adapalene, benzoyl peroxide, salicylic acid зэргийг агуулсан орцтой бүтээгдэхүүнийг сонгоорой.

 

3. Та зөвхөн тос түрхээд л арьсаа чийгшүүлнэ гэж боддог

Тийм ээ. Тос бол ус агуулдаг, хуурай арьсыг зөөлрүүлдэг. Гэхдээ энэ нь чийгшүүлэх стандартыг хангадаг гэсэн үг биш. Арьс судлаач эрдэмтдийн өгүүлж буйгаар чийгшүүлэгч бүтээгдэхүүн нь өөртөө арьсанд ус шингээх үйлдэлтэй бодис агуулдаг аж. Харин тосон суурьтай бүтээгдэхүүн нь зөөлрүүлэх үйлдэлтэй бодисын агууламжтай учраас арьсны зөвхөн гадаргууг эмчлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс эхлээд чийгшүүлэгчээ түрхсэний дараа тосон бүтээгдэхүүнээ түрхэх нь арьсаа хамгаалах арга юм. 

 

4. Та чийгшүүлэгчээ хуурай арьсан дээрээ түрхдэг

Арьс чийгтэй хэвээр байх үед чийгшүүлэгчийг түрхэх нь хамгийн үр дүнтэй алхам юм. Арьс чийгээ алдаагүй байхад чийгшүүлэгчийг түрхсэнээр тухайн чийгийг удаан хугацаанд арьсандаа “түгжиж” байна гэсэн үг. Тэгэхээр та арьсаа цэвэрлээд, угаасныхаа дараа хатахаас нь өмнө чийгшүүлэгчээ түрхэх ёстой. Харин нэгэнт нүүрээ цэвэрлээд, угаачихаад арчиж хатаасныхаа дараа хэдэн минут, эсвэл бүр хэдэн цагийн дараа чийгшүүлэгчийг түрхвэл тэр танд үйлчлэхгүй байх нь. 

 

5. Та бүх бүтээгдэхүүнээ буруу хэрэглэдэг

Үнэхээр сайхан үр дүнг хүртэж, толигор, цэвэрхэн бас зөөлөн арьстай болъё гэвэл тухайн бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх ёстой. Жишээ нь, та батгашилттай тэмцэж байгаа бол эхлээд эмчилгээний дадал хэвшилд суралцах ёстой аж. Эхлээд нүүрээ цэвэрлэнэ, эмчилнэ, нарны гэрэлд чийгшүүлнэ. Ийм дарааллаар арьсаа арчлах хэрэгтэй. Нэг ёсондоо эхлээд нүүр цэвэрлэгч, дараа нь серум, хамгийн сүүлд нарны гэрлээр чийгшүүлнэ гэсэн дараалалтай. 

 

6. Та өглөөдөө SPF-тэй чийгшүүлэгч хэрэглэдэггүй

Бид нэг зүйлийг ихэнхдээ л тоодоггүй. Үүлэрхэг эсвэл бороотой өдөр нарны тос түрхэх шаардлагагүй гэж боддог маань бидний маш том эндүүрэл юм. Ийм өдрүүдэд бид нарны хамгаалалтаа арьсандаа “өмсөөгүй”-гээс болж хэчнээн их гэмтэл, хуурайшилтыг өөрсдөдөө бий болгодгоо анзаардаггүй аж. Нарны хамгийн бага туяа хүртэл бидний арьсанд арьсны хавдар, хамгийн жижиг үрчлээг бий болгоход хангалттай үр дагавартай гэдгийг арьсны мэргэшсэн эрдэмтэд хэлж байна. Тиймээс цаг уур ямар байхаас үл хамааран SPF-30 агууламжтай нарны тос заавал түрхэж заншаарай. 

 

7. Та арьсаа чийгшүүлэхийн оронд гуужуулдаг

Холцруутаж халтартаж хуурайшсан арьсаа хараад бидний олонх нь шууд л гуужуулагч руу гар сунгадаг. Гэвч үнэн хэрэгтээ арьс тань гуужуулагч биш харин чийгшүүлэгчийг танаас гуйж байгаа нь энэ шүү дээ. Туршлагатай гоо сайханчид “Арьс өнгөө алдах, хуурайших хоёр хоёулаа хоёр өөр утгатай зүйл. Арьс чинь хайрстаад, цахлайтаад байгаа бол ус дутагдаж байна гэсэн үг. Ингэж өөрчлөгдсөн арьсыг шууд гуужуулах нь арьс цочрох, хуурайшиж үрэвсэх, бүр ч өнгөө алдах эрсдэлийг бий болгодог” хэмээн анхааруулж байна. Тиймээс арьсныхаа юу хүсч буйг сонсч, түүнд нь тохирсон хоолыг өгч занших нь хамгийн чухал. 

 

8. Та нүүрээ хэтэрхий их зүлгэж угаадаг

Чийгшүүлэгчийг арьсандаа зөөлөн иллэг хийх байдлаар түрхэх ёстой. Ингэснээр арьсны цусны эргэлт сайжирч, бүтээгдэхүүнийг арьсанд шингээх, эд эсийг тэжээх боломж олгодог аж. Харин арьсаа хэтэрхий зүлгэж угаах, зүлгэж тос, чийгшүүлэгчээ түрхэх нь эсрэгээрээ арьсыг холцруутахад ч хүргэж болох аж. 

Нүүрээ хэт зүлгэж, хүчилж угааж, арчилдаг хүмүүсийн арьс ихэнхдээ өнгөө алдаж, гэмтэж, үрэвссэн байдаг. Тиймээс арьсандаа торго илж байгаа юм шиг л иллэг хийж сураарай. 

 

9. Та өдрийнхөө тосыг шөнө түрхдэг

Гоо сайхны бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь худалддаг нь таныг хохироох гэсэн үйлдвэрлэгчдийн арга заль биш ээ. Харин учир шалтгаантай учраас л тэр. Хүний биеийн цагийн хуваарьт тааруулан гоо сайханчид арьсны иж бүрдлийг бий болгосон гэдгийг бүү мартаарай. Арьс нөхөн сэргээх бүтээгдэхүүнүүдийг ихэвчлэн шөнийн тосонд агуулсан байдаг аж. Учир нь шөнө таныг амрахад арьс тэжээлээ авах гэж ажилладаг хамгийн чухал цаг хугацаа эхэлдэг юм. Иймээс шөнийн тосыг заавал түрхэх ёстой. Үгүй бол арьс тань хоолгүй хоцорч, өлсгөлөн, тэжээл дутагдсан нүүр гоо сайхнаа умартахад хүрнэ. 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар