Япончуудын урт наслалтын нууц 1975 хэмээх хоолны цэс

2019.08.02
|
7,782
Тэдний хооллох дэг жаяг улам бүр өөрчлөгдсөөр хагас зууныг элээжээ. Хамгийн их өөрчлөлтийг авчирсан эрүүл хоолны япон цэсийг уншигч тантай хуваалцъя

Япон хүмүүс урт насалдаг нь хооллолттой нь шууд холбоотой гэдэг. Гэхдээ яг юу иддэг болоод тэд ийнхүү урт удаан амьдарч чадаад байна вэ. Бидний сайн мэддэгчлэн суши, темпура зэрэг япон хоолыг наран улсын иргэд тэр бүр зууш болгон иддэггүй аж. Өөрөөр хэлбэл, тэдний хооллох дэг жаяг улам бүр өөрчлөгдсөөр хагас зууныг элээжээ. Хамгийн их өөрчлөлтийг авчирсан эрүүл хоолны япон цэсийг уншигч тантай хуваалцъя. 

 

Японууд Америкийн эсрэг

Америкчууд шиг өдөр бүр түргэн хоол идэхийг япончууд үзэж яддаг. Элдэв амт, үнэр оруулсан амттан биш харин үр тариа, буудай, будаа бүхий хоолны цэсийг өмнөө тавих дуртай. Тэд уургаа загас болон шош, үхрийн мах, гахайн махнаас авахыг хүсдэг аж. 

 

Хоолны цэсээ өөрчилсөн шалтгаан

Өнгөрсөн зууны турш япончуудад бидэнтэй л адилаар цусны даралт ихсэх, чихрийн шижинтэй болох зэрэг өвчлөл түгээмэл байв. Тиймээс амьдралын хэвшил, хооллох зуршлаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн байна. Ингэхдээ хоолныхоо хэлбэр, хэмжээг бус харин чанарыг өөрчилжээ.  Хөлдөөж, нөөшилж хадгалсан хүнс нь хөгшрөлтийг түргэсгэж, амьдралын чанарыг бууруулж байсныг тэд тогтоосон юм. Энэ үеэс л 1975 хэмээх хоолны цэс нийтэд алдаршжээ. 1975 оны үед ихээхэн хэрэглэж байсан далайн гаралтай хүнс, далайн замаг тэргүүтнийг идэх нь ихэссэн байна. Ингэхдээ эдгээр бүтээгдэхүүнийг нөөшилж хадгалсан хэлбэрээр бус шинээр нь хэрэглэх нь эрүүл мэндэд асар чухал, эрдэс элементийн нөөц болдгийг тогтоожээ. Мэдээж үүн дээр нэмээд шинэ жимс ногоог мартаж болохгүй. Далайн гаралтай бүтээгдэхүүн нь элэгний өөхлөлтийг эмчлэх төгс хүнс юм. Ингэснээр цусны даралт ихсэх, таргалах, чихрийн шижингээр өвчлөх зэргээр айхгүй байж болох аж. 

 

1975-ын нууц

Энэ хооллолтын гол нууц нь хайрч, шарсан хоолноос аль болох татгалзаж, баруунжсан хооллолтын хэв маягаа өөрчлөх явдал юм. Оронд нь чанасан, жигнэсэн хүнс ихээр хэрэглэвэл зохистой аж. Өдөрт хамгийн багадаа 3 удаа ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Та нэг бол цадаж, нэг бол хэт их өлсдөг бол энэ нь хоол боловсруулах системийг өвчлүүлэх том эрсдэл аж. Иймд өдөрт дор хаяж 5 удаа далайн гаралтай хүнс, үхрийн мах, жимс ногоо, үр тариа зэрэг иж бүрдэл орсон хүнсийг ойр ойрхон идэж заншаарай. 

1975-ын орц, бүрэлдэхүүн: Энэ төрлийн хүнсэнд буурцгийг нэрлэж болно.  Булцуут ногоонууд, шар болон ногоон өнгийн хүнсний ногоо, далайн хүнс, далайн замаг, жимс, мөөг, ногоон цай зэрэг орно. Мөн өндөг цагаан идээ, мах зэрэг багтдаг ч аль болохоор бага хэмжээгээр хэрэглэхийг хичээгээрэй. 

 

“Дэглэм-1975”-ын энгийн цэс

 

 

Өглөөний цай Үдийн цай Оройн хоол

Будаа, давсалж, гриллдсэн салмон загас, шош.

Байцааны салат. 

Удон гоймонтой шошны шөл, жимсний цуглуулга  Төмс, мах бүхий будааны холимог. Өндөг, далайн байцаатай шөл. 
Үзэмтэй талх, омлет, байцаа, жимсний салат, зайдас Агшаасан будаа, далайн байцааны шөл Тахианы махтай будааны холимог. Тофу 


 

 

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар