Индонезийн утааны гамшиг балчир үрсэд заналхийлж байна

2019.09.23
|
14,732
Олон тосгон, мужид тэнгэр сааралтаж, агаарт хурц үнэр тархсан нь хүүхдүүдийг өвчлөхөд хүргээд байна. Учир нь бага насны хүүхдүүд угаараас болж маш хурдан амьсгалын дутагдалд орж байгаа нь олон улсын санааг зовоож байна.

Индонезид газар авч буй ойн түймрийн утааны гамшиг дэлхий дахины анхаарлын төвд байна. Хамгийн хуурай улирал болох 7-9 дүгээр сард 400-гаад гектар ой шатаж, ихээхэн хэмжээний утаа униарыг агаарт бий болгодог байна. 

Индонез болон Бруней улсын дунд байдаг Калимантан хэмээх жижиг тосгон энэхүү утаа униарт хамгийн ихээр өртсөн талаар ВВС мэдээлж байна. Түймрийн угаар оршин суугчдыг амьсгалах аргагүй болгож, амь аврагдахын тулд аврах байранд хоргодохоос аргагүй болгожээ. Энэхүү аврах байр нь хүчилтөрөгчийн аппаратанд хүмүүсийг амьсгалуулж, хордсон уушгийг нь анагаах зорилготой аж. 

Одоогоор хүүхдүүд болон ахмад настнууд угаарт хамгийн ихээр өртөж, амьсгалах аргагүйдэж байгааг хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. 

Бараг жил бүр Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Индонезийн ойн түймрээс улбаалан утаа униар гардаг болоод байгаа юм. 

Олон тосгон, мужид тэнгэр сааралтаж, агаарт хурц үнэр тархсан нь хүүхдүүдийг өвчлөхөд хүргээд байна. Учир нь бага насны хүүхдүүд угаараас болж маш хурдан амьсгалын дутагдалд орж байгаа нь олон улсын санааг зовоож байна. 

Индонезийн үндэсний гамшгийн агентлагаас мэдээлснээр өнгөрсөн 1-р сараас өнгөрсөн сар хүртэлх хугацаанд 328 гектар газар түймэрт өртжээ. Зөвхөн Индонез биш хөрс Малайз болон хил залгаа тосгод энэхүү гамшигт автаад байгаа юм. 

Угаар хэдэн зуун км-ийг дамнан үргэлжилж байна. Малайз, Индонез, Тайланд, Филиппин зэрэг бүс нутагт агаарын чанар улам муудсаар байгаа юм. 

Малайзад гэхэд, хэдэн зуун сургууль энэхүү агаар дахь хортой угаараас болж хаалгаа барьжээ. Тус бүсэд хэд хэдэн дүүрэгт агаар дахь хорт бодисын индекс хэдийнэ 208 нэгжийг давсан байна. 

Энэ сарын 14-нд Сингапурт сүүлийн гурван жилд анх удаа бохидлын стандартын индекс 100 нэгж давсан байна. Энэ бол 2015 онд гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлттэй ижил дүн юм. 2015 онд тус улсад энэ дүн 341-д хүрч, сургуулиуд хаагдаж, түргэн хоолны сүлжээ газрууд үүдээ барьсан билээ. 

Одоо 100 нэгж давсан энэ үзүүлэлт удахгүй 300 давахад гайхах зүйлгүй болоод байна. 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар