Бариа засалч Т.Энхбаяр: “Хүүхэдтэй боллоо”, “Хөл дээрээ бослоо” гэсэн хариу сонсох хамгийн сайхан

2023.05.01
|
278

Удам дамжсан бариач гэдгээрээ нутаг усандаа хүндлэгдэн олонд танигдсан бариа засалч Т.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.  

Түүний үйлчлүүлэгчдийн дийлэнх нь утас, компьютер, зурагт гээд дэлгэцнээс хамааралтай, интернэт орчинд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлж байгаа хүүхэд, томчууд байна. Өдрийн ихэнх цагийг хөдөлгөөнгүй дэлгэцийн ард сууснаас судас шөрмөс, яс бие нь хөшиж, нуруу нугалмын эмгэг өвчинтэй болсон бас нийгмийн стресс, өдөр тутмын завгүй, ачаалалтай амьдралын хэвшилээс болж биеийн хэвийн ажиллагаа алдагдаж үүнээс шалтгаалан жирэмслэхгүй байгаа, биеийн гормон алдагдсан эмэгтэйчүүд ихэвчилэн түүнд ханддаг байна. Удам дамжсан бариач гэдгээрээ нутаг усандаа хүндлэгдэн олонд танигдсан Бариа засалч Т.Энхбаяртай цөөн хором ярилцлаа.  

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Энхбаяр гэдэг. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн ангийг төгссөн. Аав маань бариач хүн. Ааваасаа бариа заслын арга ухааныг сурсан. Эмээ минь бас нутагтаа нэр хүндтэй, олонд алдартай бариач хүн байсан. Миний хувьд мэргэжлийн сургуулийг нь судалж, суралцаж төгссөн. Түүнийгээ удмаасаа, аав, эмээгээс минь удамшиж ирсэн өгөгдөлтэйгээ хослуулан 10 гаруй жил бариа засалч хийж байна.    

-Бариа заслын талаар уншигчдад тодорхой мэдэлэл өгөхгүй юу. Зарим хүмүүс бариа засал, массаж хоёрыг нэг зүйл гэж ойлгодог?

-Бариа засал гэдэг нэгдүгээрт, эмчилгээний чанартай, хоёрдугаарт шинжлэх ухааны үндэстэй, гуравдугаарт зөв дэс дараалалтай уламжлалт анагаах ухаан болон Европын анагаах ухаан хосолсон эмчилгээний арга юм. Эм тан хэрэглэхгүйгээр хүний мэдрэлийн цэгүүдэд даралт, нухалт хийх замаар хүний биеийг сэргээж өгдөг. Зарим хүмүүс бариа засал, массаж хоёрыг хооронд нь ялгаж салгадаггүй. Эмчилгээний бариа засал гэж юу вэ, алжаал тайлах массаж гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бариа заслыг хүний биеийн анатомийн бүтцэд тааруулж, эмч болон сувилагч мэргэжилтэй, анагаахын дээд мэргэжил бүхий хүн хийх ёстой. Массаж бол улс орон бүрт байдаг, хүний биеийн алжаал тайлж, тайвшруулж амраах зорилготой бол бариа засал хүнийг анагааж эмчилдгээрээ онцлог.

-Танд ихэвчлэн ямар зовиуртай хүмүүс ханддаг вэ. Хэр хугацаанд хэрхэн эмчилдэг вэ?

-Нурууны суулт, тархи толгой нь доргисон, аарцаг нурууны гажиг, савны хазайлт, савны хий, хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүс ихэвчлэн ханддаг. Хүмүүсийн биеийн байдлаас шалтгаалан бариулах хугацаа нь янз янз байдаг. Хоёр гурван өдөр бариулаад эдгэрэх ч тохиолдол байна. Цаг үе, нийгмийн хөгжлийг дагаад утас, компьютер, зурагт гээд дэлгэцнээс хамааралтай, интернэт орчинд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлж байгаа хүүхэд, томчууд сүүлийн үед их ирж байна. Өдрийн ихэнх цагийг хөдөлгөөнгүй дэлгэцийн ард сууснаас судас шөрмөс, яс бие нь хөшиж, нуруу нугалмын эмгэг өвчинтэй болсон бас нийгмийн стресс, өдөр тутмын завгүй, ачаалалтай амьдралын хэвшилээс болж биеийн хэвийн ажиллагаа алдагдаж үүнээс шалтгаалан жирэмслэхгүй байгаа, биеийнх нь гормон алдагдсан эмэгтэйчүүд надаар бариулж байгаа хүмүүсийн дийлэнх нь байна.  

-Савны хий гаргадаг гэлээ. Савны хий юунаас болж үүсдэг вэ. Саван дахь хийг гаргуулахгүй удвал ямар эрсдэлүүд үүсэх үү?

- Нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо даарах, үр хөндүүлснээс болж эмэгтэй хүний саванд хий үүсдэг. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай нуруу гэдсээ гаргасан өмд өмссөнөөс савны хий үүсэх бас нэг шалтгаан болдог. Савны хийг гаргахгүй, эмчлүүлэхгүй удвал бөөрний хий, зүрхний хий, үргүйдэлд хүрэх, цестит хурдан тусах, сарын тэмдэг хэт хоцорч ирэх гээд олон сөрөг талтай. Мөн сав доргиход хий үүсэх эрсдэлтэй.

-Юунаас болж сав хазайдаг вэ. Эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг үр дагаварт хүрэх вэ?

-Сав хазайгаад удахаар хөл болон гуя дагаж өвдөнө. Мөн аарцаг нуруугаар гээд эмэгтэй хүний бүх бие өвддөг. Хамгийн аюултай нь жирэмслэх чадваргүй болдог. Эмэгтэйчүүд юмнаас үсрэх, унаж гэмтэх, хальт мульт гишгэх, осолд орсноос болж сав нь хазайдаг. Сав хазайснаа мэдэхгүй удаан явснаас болж жирэмсэлж чадахгүй, үр хүүхэдтэй болж чаддаггүй. Удаан хугацааны дараа жирэмсэлсэн ч умайн гадуурх жирэмслэлт болчихдог. Сүүлийн үед бас нэг шалтгаанаар ийм эмгэг өвчлөл нэмэгдэж байна. Нийгмийн стресс, өдөр тутмын завгүй, ачаалалтай амьдралын хэвшилээс болж биеийн хэвийн ажиллагаа алдагдаж үүнээс шалтгаалан жирэмслэхгүй байгаа, биеийнх нь горман алдагдсан эмэгтэйчүүд их ирж байна.   

-Тэгвэл савны хазайлтыг, эмэгтэйчүүдийн горманы алдагдлыг  бариа заслаар эмчилж хүүхэдтэй болох боломжтой гэсэн үг үү?    

-Боломжтой. Савны хазайлт үүссэн учраас өндгөвчний гуурсан хоолой татагдаж, биеийн юм ирэхдээ өвдөж, хэд хоногоор өвчин намдаах эм уухад хүргэдэг. Эмэгтэйчүүдэд тохиолддог хамгийн гол зовиур бол савны хазайлт. Тэрнээсээ шалтгаалаад умайн гуурсан хоолой бөглөрөх, тагларах асуудал үүсдэг. Үүний улмаас жирэмслэлт явагдахгүй, жирэмсэлсэн ч гэсэн умайн  гадуур жирэмсэн болох зэрэг асуудал үүсдэг. Жирэмсэн болохгүй олон жил болсон эмэгтэйчүүд бариулаад үр хүүхэдтэй болсон сайхан үр дүн бий. 10 гаруй жил жирэмслэхгүй явж байгаад хэдэн сар бариулаад 48 нас, 53-тайдаа жирэмслээд төрсөн үйлчлүүлэгч байгаа.  

–Танайхаар тамирчид бас их үйлчлүүлдэг гэж дууулсан? 

-Бэлтгэл, тэмцээний үеэр бэртэл гэмтэл авсан. Хүнд зүйл өргөж байгаад нуруундаа гэмтэл авч, нурууны суулт болсон. Тархи толгойндоо бэртэл авсан гээд янз янзын шалтгаанаар тамирчид ирж бариулдаг. Мэргэжил, карьерын онцлогоос болж их бэртэл гэмтэлд өртдөг хүмүүс шүү дээ.  

-Эм, тариа хэрэглээд эдгэрэхгүй сэдрээд байдаг архаг өвчнүүдийг уламжлалт бариа заслаар эмчилдэг үү?

-Эцсийн шатандаа орчихоогүй л бол ямар ч өвчнийг бариа заслаар эмчилж болдог. 

-Ер нь уламжлалт эмчилгээ, бариа заслын гол онцлог юу вэ?

-Уламжлалт эмчилгээний гол онол бол хүнийг нэг бүхэл систем гэж авч үздэг. Нэг хүний өвчнийг салгаж эмчлэх ёсгүй. Тухайлбал, өвчтний судсыг барилаа гэхэд тухайн хүний зүрх нь дэлсдэг эсэх, хүзүү нь хөшдөг, бөөр үрэвсдэг, нуруу нь өвддөг, шөнө тайван унтаж чаддаггүй зэрэг зовиуртай байвал хамтад нь эмчилж явдаг. Тийм болохоор үр дүн сайтай. Хэзээ ч салгаж эмчлэхгүй. Би судас барьж оношлоод дараа нь эмчилгээгээ хийдэг.

Т.Энхбаяр бариачийн зарим үйлчлүүлэгчийн сэтгэгдлийг хүргэе.

ДАШТ-ий Мөнгөн медальт, ОУХМ Л.Алтанцэцэг: ДАШТ-д явахын өмнө нурууны бэртлээ эмчлүүлсэн

 

Би Т.Энхбаяр бариачийн байнгын үйлчлүүлэгчдийн нэг. Судас барих, зураг авахуулах зэрэг маш нарийн үзэж, оношлоод бариагаа эхлүүлдэг болохоор эмчилгээ нь их үр дүнтэй байдаг. Учир шалтгааныг нь, оношоо тодорхой болохгүйгээр шууд барианы эмчилгээгээ хийдэг газрууд байдаг шүү дээ. Сая ДАШТ-д явахын өмнө бэлтгэл дээр хүнд зүйл өргөснөөс болж нуруундаа гэмтэл аваад босож чадахгүй Энхбаяр бариач дээр очиж байсан. Хэд хоног эмчлүүлээд хөл дээрээ босоод тэмцээндээ явсан даа. Боксчид мөрөндөө их бэртэл авдаг. Тэр үед мөн л бариач дээрээ ирж асуудлаа шийдүүлээд дараа дараагийн ажил бэлтгэлдээ гардаг юм. Миний спортын амжилтад нөлөөлсөн олон хүн бий. Тэдний нэг болох Т.Энхбаяр бариачдаа талархаж явдаг.    

  

Т.Энхбаяр бариа засалчтай холбогдохыг хүсвэл 88853534 дугаараар холбогдоорой. 

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар