Хол зайнд хайр сэтгэлээ хэрхэн хадгалж үлдэх вэ

Нийтлэлч: Кана
2013.11.12
|
14,750
Хол зай дурласан хосуудын хайрыг улам хүчтэй болгодог


Хайрт залуу эсвэл бүсгүй тань таниас хол, өөр оронд байдаг уу? Миний хайртай залуу Америкийн Чикаго хотод сурдаг юм. Тэр эх орноо орхиод 4-н сар болж байна. Анх түүнийг надаас холдоход надад их хэцүү байсан. Нэг л зүйл дутуу юм шиг, нэг л тэврэлт хэрэгтэй, зөвхөн тэр л байхад болно гэсэн бодол толгойд минь үргэлж байдаг. Энэ бодлууд минь намайг түүнд хайртайг улам мэдрүүлдэг.
Бид 2-ын цагийн зөрүү маш их. Энд өдөр болж байхад тэнд шөнө болдог. Гэхдээ хайр бид 2 бие биенээсээ алс хол байгаа ч хайраа хадгалж чаддаг. Ингээд би хол зайнд байгаа ч хайр сэтгэлээ хэрхэн хадгалж үлддэг вэ гэсэн асуултанд хариулж, зөвлөгөө өгөе гэж бодлоо.

Ер нь хол зай бол та 2-ын хайрыг шалгаж байгаа шалгуур юм. Зарим үед хол байх нь хайрыг бөхөөж бүр салгах болно. Яагаад вэ гэхээр хосууд бие биенийгээ харах нь багасч, ярилцах нь багасах үед хөндийрч, бие биенийгээ мэдрэх нь “царцаж” эхэлдэг.Аль болох байнга холбоотой байх.

Орчин үед хол байгаа хосуудыг ойр болгох шидэт туслах бол мэдээж интернет. Цахим сүлжээ нь танд дахин дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд маш их тусалж чадна. /Skype, Yahoo, Facebook г.м/

P.S. Би америк руу интернеттэй орчинд үнэгүй ярих application гар утаснаасаа ашигладаг. Нэр нь magicJack – Playstore – оос татаж авч болно.

“Би чамайгаа үнэхээр их санаж байна” гэх үгийг байнга хэлэх.
Та түүнийг мэдээж их санаж байгаа. Түүнийгээ дотроо нуугаад байлгүй ил гарга. Таны хувьд тэр хичнээн чухал хүн болохыг ойлгох болно. Мөн утсаар ярьж байхдаа өнөөдөр хэр өнгөрсөн, маргааш юу хийхийг асуувал зүгээр. Түүний юу хийж явах нь танд чухал шүү дээ.

“Чи минь миний дэргэд байсан бол би ямар их баяртай байх байсан бол...”
Тэр танд өнөөдөр өчигдөр болсон мэдээгээ ярих үед та түүний дэргэд байсан бол хичнээн их баяртай байх байсан тухай, чиний тухай бүх зүйл надад ямар их сонирхолтой байдгийг хэл.

Бид 2 хол байгаа гэж бодох тусам хөндийрөх болно.
Хол байгаа болохоор тэвэрч, үнсэж болохгүй гээд сөрөг зүйл бодож өөрийгөө шаналгах хэрэггүй. Үүний оронд байнга холбоотой байвал тэр таньтай үнэхээр ойрхон,  яг дэргэд чинь байгаа юм шиг байх болно.
Бусдын үгийг сонсох хэрэггүй.

Найз нөхөд г.м хүмүүс та 2-ын дундуур орохыг битгий зөвшөөр. Энэ бол таны болон хайртын чинь л асуудал. Бусад хүмүүс бүтэхгүй, дахиж та 2 өмнөх шигээ сайхан байхгүй г.м үгс нь мөн шалгуур бөгөөд тэдний үгийг сонсох хэрэггүй, харин ч хайр сэтгэлийнхээ эцсийг нь үзэх хэрэгтэй.

Энэ бүхэн дулаан уур амьсгал дахин бүрдүүлэхэд тань мөн хайр сэтгэлээ хадгалахад туслах болно. Хол зай, цаг хугацаа хайр сэтгэлийг улам асааж өгдөг юм шүү. Амжилт хүсье!

С.Үүлэн

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар