Ээж ээ, та гоёорой...

Нийтлэлч: Үүлэн
2013.11.18
|
5,933
Нөхцөл байдалд тохируулан сайхан хувцаслаарай
 
Ээж ээ, та яг одоо юу хийж байна. Гэртээ амарч байна уу, эсвэл гадагшаа гарахаар зэхэж байна уу. Аль ч тохиолдолд нь та өөртөө санаа тавьж, нүүрээ сайхан будаж, нөхцөл байдалд тохируулан сайхан хувцаслаарай,  гоё байгаарай. 
 
Яагаад гэвэл, танай гэрийн нүүр царай  нь та юм шүү. Чухам л танай гэрт ургасан гэрэлт сайхан хүн сарнай бол та.  Өөрөөр хэлбэл, гоо сайхны  толь нь  та юм шүү. Гэр бүлийн гишүүд танаас гоо сайхныг харж, өөртөө анхаарал тавьж, дор бүрдээ цэвэрч байж, гэр орноо цэвэр цэмцгэр байхад анхаарна.
 
Тэр дотроос хамгийн чухал нь та бүхэл бүтэн өрх гэрийнхээ гоо сайхны толь гэдгээ мартав. Хань чинь, хөвгүүд чинь, охин чинь таныг гоё байгааг харж, түүнээс гоо сайхны хүмүүжил авч байна гээд бод доо. Тийм болохоор танд алдах эрх байхгүй байгаа биз. Тэгэхээр хичээх л ёстой шүү, ээж ээ. Бас гэрээ сайхан цэвэрлэж,  гэр орныхоо тохь тухыг хангахад ч бас анхаараарай. 
 
Зарим эмэгтэй “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэгчээр өөрийгөө гоёж, гангалаад байхаас гэрээ цэвэрлэдэггүй, тавилгаа хэрхэн байршуулахаас эхлээд хааш хэрэг хандах нь энүүхэнд.  Ядаж л хөшгөө зөв тохируулчихаагүй дээр нь хог шороотой бол танай гэрт тав тухгүй, дулаан сайхан уур амьсгал бүрдэхгүй шүү дээ.
 
Сайхан бүхнийг цогцлоож, гэр бүлээ гоо сайхнаар уярааж, ухаажуулж, хүмүүжүүлж сайхан амьдраарай, Ээж ээ. Яг одоо та гарах гэж байгаа бол толиныхоо өмнө эргэлд, өөртөө зохисон өнгөтэй өөдтэйг өмс. Яш одоо та гэртээ амарч байгаа бол дулаахан сайхан халадаа өмсч аваад гэрээ цэвэрлэ, гялалзуул. Тэгээд гал тогоондоо сайхан хоол хий. Цэвэрхэн, тохилог гэртээ гоё сайхан галын бурхныхаа хийсэн гарын цай хоолыг идээд ширээ тойрох сайхан шүү, Ээж ээ. 
С.Үүлэн 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар