Арга, билгийн ертөнц & аргадахуйн ухаан
2013.11.19
|
7,434

Аав бол амьдралын туршлага, ээж бол билгийн аргаар үр хүүхдээ хүмүүжүүлэгч
Аливаа зүйл арга, билгээс бүрэлддэг. Арга, билгийн ухаан, арга билгийн ёс хэмээн та өсөхөөсөө эхлээд сонсч, дуулж ирсэн байлгүй. Тэгвэл амьдралд тэрхүү арга, билгийн ухааныг та хэр мэдэрч, ухаж ойлгож, хэрэгжүүлж байна вэ.
Аргын ухаан, билгийн ухаан гэдэг нэг юмны хоёр тал. Нийлээд бол нэгэн цул ухаан, утга учир нь ч нэг цэгт огтлолцож байдаг. Та мэдэж байгаа байх л даа, аавын ухааныг аргын ухаан, ээжийн ухааныг билгийн ухаан гэдэг. Арга, билэг хосолж байж амьдрал цогцолдог.
Тийм ээ, арга гэдэг маань тэгээд юу билээ.
Мэдээж аавын ухаан. Аав бол амьдралын туршлага, өөрт практикт тохиолдсон туршлагад тулгуурлан үр хүүхэддээ бодитой сургаал айлдагч. Тэгвэл ээж бол билгийн аргаар үр хүүхдээ хүмүүжүүлэгч. Тэр нь сургаал үгсээр, оюун ухаанаар илэрч байдаг. Өөрөөр хэлбэл, ухаан сэтгэл, зөн мэдрэмж голчилж буй тул тэр нь онол талдаа бөгөөд хийсвэр юм.
Тэгэхээр одоо та ойлгож байгаа байх. Ээжийн хэлж, ярьж буй үг сургаалыг хөрсөн дээр буулгаж, тухайлбал аавын яриад буй туршлага, болсон явдал алдаа, оноон дээр харьцуулж оюун дүгнэлт хийхэд танд нэг зүйл бодогдож байгаа биз.
Тэр л аав, ээж хоёрын чинь танд өгөх гээд байгаа зүйл, нэг талаар үр дүн нь тэр. Арга, билгийн ухаанаар амьдралаа авч явж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг ийм байдаг.
Арга, билэг нийлээд аргадах урлаг гэвэл таныг, чамайг, үр хүүхдээ өнөө хүртэл аргадан бүүвэйлж ирсэн ухаан энэ юм.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.