Хуучин хувцсаараа брэнд бүтээцгээе
2013.11.14
|
26,118

Хэзээ ч хэрэглэхгүй гэж бодсон ээмэг, зүүлт эсвэл өрөөсөн бугуйвчны шигтгээгээ яг одоо хаях гэж байна уу. Түр хүлээгээрэй, түүгээрээ хүрмээ нэг гоёод ав, найз минь
Бүсгүйчүүддээ загвар зохион бүтээгч Серена Го-гийн үүрийн блогтоо нийтэлсэн загварын шинэхэн шийдэл санаанаас уншсанаасаа Монголхатагтай нь хуваалцахаар шийдлээ.
Зураг 1: Хуучин жинсэн цамцныхаа захыг тусад нь салгаж авч болох юм. Бас бүслүүр хэсгээс нарийхныг хайчилж аваад эвтэйхэн бүс болгочихож яагаад болохгүй гэж. Тун удахгүй эдгээрээс шинэхэн брэнд төрнө гээд бод л доо.
Зураг 2: Хэрэглэхгүй гээд хаясан ээмэгний шигтгээг өнөөх жинсэн цамцны захны өнцөгт нааж орхиод энэ цамцны шинэхэн зах болгож хувиргавал ямар байна даа.

Зураг 3: Ширээний хээтэй бүтээлэг, торон хээтэй даавууг урагдлаа, үжирлээ гээд хаях нь ер нь л зохимжгүй юм байна. Жинсэн өмдөн дээрээ өнөөх торон эмжээрийг давхар оёод өмсвөл шинэхэн брэнд хялбархан гараад ирчихнэ дээ. 

Зураг 4: Хэзээ ч хэрэглэхг?й гэж бодсон ээмэг, зүүлт эсвэл өрөөсөн бугуйвчны шигтгээгээ яг одоо хаях гэж байна уу. Түр хүлээгээрэй, түүгээрээ хүрмээ нэг гоёод ав, найз минь.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.