Төрсөн өдөр

Нийтлэлч: Анир
2013.11.15
|
23,066
Хүн бүр хэдэн оны, хэдэн сарын, хэдний аль нэг өдөр энэ хорвоо дээр хэн нэгэн гэр бүлд аз жаргал, гэрэл гэгээ нэмж ирсэн байдаг. Гэхдээ та ирсэн нэг өдөр шигээ, нэг л өдөр буцна.
 
Удахгүй миний дотны найз бүсгүйн төрсөн өдөр болно. Хүмүүс төрсөн өдрөө янз бүр л тэмдэглэдэг. Янз бүр гэдэг нь санхүүгийн байдлаас ихээхэн хамааралтайг хэлэх гэсэн юм. 
Гэхдээ баян мөртлөө төрсөн өдөр тэмдэглэх дургүй нэгэн ч бий. Ямар ч байсан би төрсөн өдрөө тэмдэглэх дургүй. Нэг тийм хүйтэн мэдрэмж төрдөг. Үхэх өдөр нэгээр нэмэгдэж байхад баярлах сэтгэл төрдөггүй гэх үү дээ. 
 
Зүгээр намайг энэ хорвоо дээр хүн болгож тоос хөдөлгөх хувь зохиол бэлэглэсэн аав, ээждээ баярлалаа гэдгээ хэлээд боломжтой байвал бэлэг авч өгдөг. Найзуудаас минь төрөл бүрийн хэрэгтэй, хэрэггүй бэлэг ирдэгийг бас дурьдахгүй өнгөрч болохгүй байх. 
Найз бүсгүйн төрсөн өдөр болох гэж байгаа тухай дээр дурьдсан. Найзын нөхөр утасдаж байна. 
 Найзын нөхөр: -Чамаас миний эхнэрийн дотны найзын хувиар нэг зүйл тодруулах гэсэн юм. Эхнэртээ юу авч өгөх вэ ? Чи мэдэж байгаа энэ жил бид хоёрын хувьд онцгой жил эхнэр маань надад бяцхан гүнж төрүүлж өгсөн.
 
Би: - Тийм шүү. Юу бэлэглэвэл баярлах юм бол доо ? Номонд л дуртай шүү дээ найз маань. 
 
 Найзын нөхөр: -Би нөхөр нь болохоор арай онцгой зүйл өгмөөр байна. Хуримын бөгжтэй ижилхэн загвартай ээмэг авсан. Дээрээс нь нэмээд Victoria's Secret -н дотуур хувцас авчих уу гэвээ ? 
 
 Би: - Сайн мэдэхгүй юм. Эмэгтэй хүнд дотуур хувцас бэлэглэхээр доромжилж байгаа гэж үздэг. Ямар утгаараа гэхээр тэр эмэгтэйг чи дотуур хувцасаа сонгохдоо үнэхээр муу шүү гэж хэлж байгаа гэсэн үг гээд хэлчихлээ. 
 
Найзын нөхөр гайхаад тийм үү ? Би харин ч сонгодог бэлэг гэж бодсон. За дараа ярилцая гээд утсаа тасаллаа. 
Ер нь эмэгтэй хүнд төрсөн өдрөөр нь цэцэг, ном зэрэг түгээмэл бэлэгнээс өөр юу бэлэглэх гоё вэ? 
Бэлэг гоё байхаас гадна бэлгийг ямар орчинд, ямар сэтгэл хөдлөл бий болгож өгөх нь хамгийн чухал байх тийм үү ? 
 
-Хүн болгонд сэтгэлд үлдсэн сайхан төрсөн өдрийн баяр байдаг байх. Өнөөдөр таны төрсөн өдөр болж байгаа ч бай, болоогүй ч бай өдөр бүр таны хувьд баярын өдөр юм шүү. Хорвоо дэлхий дээр амьдарч ажиллаж, хөдөлмөрлөж, дэлхийн иргэн байх боломж таньд л бий. Ирсэн нэг өдөр байхад буцах нэг өдөр байгааг санаж эргээд харамсахааргүй л амьдарцгаая. 
 
^^Анир^^
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар