Хүүтэй л болмоор байна

Нийтлэлч: Үүлэн
2013.11.23
|
30,605
Хүүхдийн хүйсийг “захиалж” болох уу?
Миний бичвэрүүдийг уншсан зарим ээж сэтгэгдэл үлдээжээ. Би   сэтгэгдэл рүү орж хувийн бодлоо  хариу болгож  бичсэн л дээ. Сүүлийн үеийн технологийн дэвшил, эмч нарын туршилт гээд сонин хачныг уншиж байхад  хүүхдийн хүйсийг захиалж болдог болчихсон гэнэ лээ. Хромсомын аргаар, гэхдээ тооны харьцааг өөрчилснөөр гэж байсан санагдана.
 
Тухайн үедээ уншаад өнгөрчихсөн, тэмдэглэж авсангүй ээ. Мөн хуруу шилний хүүхдийг бол хүссэнээрээ л хүү, охин, ихэр гэхчлэн захиалдаг гэж ярьж, бичиж байна даа, сүүлийн үед. Миний үеийн хүүхнүүдийн хувьд бидний дунд ийм нэг яриа, ойлголт байсан. Одоо ч байгаа л даа. Эмэгтэй хүний баруун талын өндгөвчний үйл ажиллагаа муу, эрүүл биш бол эрэгтэй хүүхэд төрүүлэх магадлал муу гэж.
 
Үнэн байж мэднэ гэж би боддог. Учир нь миний  зүүн талын өндгөвч муу, эмчилгээ энэ тэр хийлгэж байсан, хоргүй хавдартай гээд. Баруун талын өндгөвч бол зүв зүгээр. Тэгээд би хоёр хүүтэй. Бас хүүхдийн хүйс удамшил дагадаг юм уу гэж би боддог. Яагаад гэвэл, миний хоёр хүүгийн аав бол зургаан хүүтэй, нэг охинтой айлын дунд хүү байгаа юм.
 
Тэдний ах нар, дүү нар бүгд 2-3 хүүтэй, охин байхгүй гэхэд болно. Охин дүү нь  ч  нэг  хүүтэй.  Харин нэг ахынх нь хоёр хүү, нэг охинтой. За тэгээд хамгийн сүүлд  сая манай том хүүгийн үерхэж байсан охин хүүг нь гаргах шив. 
Надтай  хамт ажиллаж байсан хүүхнүүдийн дотор ч бас хүү төрүүлмээр байна яах вэ гэж ярьж байсан хүүхнүүд бий. Тэдний хувьд нөхөр нь тамирчин, байнгын бэлтгэл сургуулилт гээд л  явна.
 
Ер нь тамирчид ид амжилт гаргаж, бэлтгэл хийж явахдаа дандаа охин төрүүлээд байдаг шиг санагдсан. Энэ гэхдээ 100 хувь бүгдийг нь хамруулж хэлээгүй шүү. Их төлөв тийм байдал анзаарагдсан. Б.Бат-Эрдэнэ аварыг хар л даа, тэднийх гурван охинтой.  За энэ ч  яахав. 
Харин хүү хүсч яваа хүүхнүүддээ хэлэхэд эмчид үзүүлж эход харуулахдаа баруун талынхаа өндгөвчийг сайн харуулчих, ямар нэгэн гиста, өвчин зовиур байна уу сайтар үзүүлж, шинжилгээ өгөөрэй. Юмыг яаж мэдэх вэ, эмчээс бас асуугаарай. 
С.Үүлэн 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар