Өтгөн сүү ч бас таргалуулдаг гэнэ шүү, хүүхнүүд ээ!
2013.11.22
|
9,096

Орой унтахдаа халуун сүү уух хэрэгтэй
Монголхатагтай нь сүү таргалуулдаггүй гэж боддог байлаа. Тийм болохоор аль л тослогтой сүү байна, түүнийг аваад уучихдаг байсан. Угаасаа би нь сүүнд маш их дуртай. Орой унтахдаа халуун сүү уухгүй л бол тэр орой миний орой биш шүү дээ.

Тэгээд тухайлбал над шиг өрмөнд дуртай, сүү байнга уудаг хүн сүүг яаж сонгох юм бэ гэсэн асуултад тэр ингэж хариулсан юм. Сүүний тослогийн хэмжээг эхэлж харах ёстой гэнэ. Ингэхдээ 0.1 хувийн тослогтой сүү бол ямар ч тохиолдолд таргалуулна гэж айлтгүй гэнэ. Харин түүнээс дээш 3-4 хувийн тослогтой нь за тэгээд ер нь л таргалуулах магадлал өндөртэй бүтээгдэхүүнд ордог юм байна. Гэхдээ яаж энэ бүгдийг тооцоолж харж хайх юм гэж би бага зэрэг гайхснаа ч нуумааргүй л байна.
Гэтэл өчигдөр хүүгийнхээ кашны сүүг авах гэж яваад санаандгүйгээр шар өнгөтэй хайрцагтай сүү байхаар нь сонирхолдоо хөт лөгдөөд авчихсан юм. Тухайн үед нөгөө тослог энэ тэрийг нь харна ч гэж юу байхав.
Ирээд уутал нэг л өөр амт мэдрэгдсэн юм. Арай л шингэн ч юм шиг, бас арай л өөр цөцгий бус илүү сүү нь амтагдаад явчихав. Гайхаад хартал надад зөвлөгөө өгсөн хүний ярьсантай ижил тослогтой сүү байж таарсан даа. “Сүү” компани бас ийм тослоггүй сүү гаргадаг л юм байна. 0.1 хувийн тослогтой буюу ер нь л бол тослоггүй. Би оройдоо энэ сүүг буцалгаж ууж байгаа л даа.
Гэхдээ бас ийм сүүнд дутагдалтай тал байна аа. Тэр нь юу гэхээр монголчууд бид чинь дандаа тос өөхтэй юм хэрэглээд сурчихсан учраас ч тэр үү цаанаа л нэг шингэн санагдах юм. Гэхдээ эрүүл мэндээ бодвол энэ сүү нь л дээр юм уу даа.
Монголхатагтай
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.