Ганцаардлын тухай хэдэн үгс...

Нийтлэлч: Кана
2013.11.22
|
36,278
Ганцаардал мэдрэх үед танд яаж мэдрэгддэг вэ? Ямар мэдрэмж төрдөг вэ? Миний үзэл бодол ... Би ганцаардлыг өдөр бүр мэдэрдэг... Миний эргэн тойронд хичнээн их хүмүүс байсан ч гэсэн ганцаардал намайг дагаж л байдаг..
 
Миний бодлоор хүн дотроо байгаа юм аа хэн нэгэнд илэрхийлэхгүй байхаар ганцаардал гэх тэр хоосон орон зайд өөрийгөө түлхдэг юм шиг санагддаг. Мэдээж өөрийн дотор байгаа юм аа хаа хамаагүй хүнд ярихгүй нь лавтай. Тэгэхээр хүн дотны хүнтэйгээ ярилцахаа больвол ганцаарддаг байх нь. 
 
Тэгтэл надад дотны найз гэх хүн байхгүй, хайртай хүн минь гадаадад надаас хол байна. Ийм байхад ганцаардлыг мэдрэхгүй гээд яах билээ. Тэгээд ганцаардлаа та нартайгаа хуваалцаж сууна.
 
Би яг хэзээ ганцаардлыг мэдэрдэг гээч? Дээр хэлсэнчлэн надад дотны найз нэг ч байхгүй. Тэгэхээр зарим найзуудыг хамтдаа сууж байгаад ямар нэг чухал зүйлээ бие биедээ ярьж байгааг харахаар би өөрийгөө энэ хорвоод гав ганцаараа найзгүй байгаа юм шиг төсөөлдөг. Яг л гудамжаар алхахад зөрж байгаа хүмүүс бүгдээрээ бие биетэйгээ найзууд, надаас бусад нь л юм шиг... Ганцаардах нь ихэсвэл дотроо л юмаа нуудаг болно.
 
Дараа нь их хаалттай хүн болно. За тэгээд л ганцаардлаасаа гарахгүй байсаар байгаад нөгөө ганцаардалдаа дасдаг. Би одоо дассан байх шиг байна. Өдөр бүр хуурамч инээмсэглэл тодруулан, бусдад би ганцаардахгүй байгаагаа мэдрүүлэх гэж жүжиглэх надад таалагдахгүй байна.
 
Тэгэхээр эмэгтэй хүнд дотны найз заавал байх хэрэгтэй байх нь. Надад дотны найз их байсан. Ихэнхи нь итгэл даадаггүй, юм юмаа түүндээ яриад байхаар тэр хүн сонсохоос залхдаг юм шиг байна лээ. Надаас ингэж залхсан хүмүүсээс болоод би дотроо юу бодож байгаагаа, миний дотор юу байгаагаа ярихаа больсон.
 
Яагаад вэ? гэж үү. Яагаад гэвэл дахиж бусдыг зовоомооргүй, залхаамааргүй байна. Та үүнийг уншаад дотроо бодож байгаа байх л даа “ямар гутранги үзэлтэй охин бэ?” гэж. Магадгүй би энэ нийтлэлээрээ таныг ч мөн адил залхааж байхвий гэж айж байна. 
Би гутранги үзэлтэн биш ээ, уучлаарай.
 
Зүгээр л хүнд итгэхээ больсон ч юм уу, дотроо хадгалдаг л хүн. Тэрнээс биш би бүгдийг сайхнаар төсөөлдөг юм шүү. За тэгээд найз гэдэг чинь бие биедээ тус дэм болж, урмаар шагнадаг юм. Надад л тэр хэн нэгнээс урам авах их дутдаг байх. Та ч гэсэн ганцаардаж үзсэн байлгүй, надтай адил... 
 
Хүн бүхэнд ганцаардал гэх энэ айлгасан үг нүүр тулдаг байтал бид бүгдийг хүчээр болгохыг үзэх юм. Заримдаа ганцаараа байж өөр өөрийгөө сонсож сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Ганцаардал гэх залуугийн талд зогсож байгаа хэрэг биш л дээ. Би одоо ганцаараа байхаар өөрийгөө илүү сайн ойлгож, өөрийгөө сонсож чадаг болсон. Тэгэхээр танд ч гэсэн хааяа энэ ГАНЦААРДАЛ гэх залуу хэрэг болж таныг дагах болно. Гэхдээ танд жаргал ирэхэд тэр таныг тайван орхих болно.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар