20 мянгаар гоёлын даашинз авч болдог л юм байна

2013.11.25
|
64,836
Илүү дэгжин шигтгээтэй, урт хормойтой нь 292 мянган төгрөг гэж байна. Арай л үнэтэй санагдлаа. Цалингийнхаа бараг хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр ганц даашинз авна гэдэг арай л сэрүүдсэн хэрэг шиг санагдсан л даа.
20 мянгаар гоёлын даашинз авч болдог л юм байна 
Шинэ жил болоход хэдхэн хоног үлдлээ. Юу өмсч, үсээ яаж янзлах вэ гээд олон ажил бүсгүйчүүд биднийг хүлээж байна даа. Монголхатагтай нь ч бас гоёлын даашинзны тухай бодолд дарагдаад чамгүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хэдэн жил өмссөн даашинз маань ерөнхийдөө хүний нүдэнд өртчихсөн болохоор ямар тэднийг дахиад өмсөлтэй нь биш.
Ажлынхан ч андахгүй, энэ үүнийг төдөн оны шинэ жилд өмсч байсан даа гээд л хэлэх байх. Тэгэхээр шинэ даашинз авах эсвэл даашинз түрээслэх гэсэн хоёр сонголт миний өмнө байна. 
Иймээс өнөөдөр даашинзны бяцхан эрэл хийгээд ирлээ шүү. Хотын төвд ажилтай юм болохоор Хүүхдийн ордны ард байрладаг “Гурван гал” дэлгүүрээр орж эрлээ эхлэхээр шийдсэн юм.
 
Тэндхийн даашинзуудыг ажихад энэ жилийн гоёлын даашинз зваровский болоод энгийн шигтгээтэй, өнгөний хувьд тод гэхээсээ завсрын өнгөнүүд голчилсон байна лээ. Ингэхдээ илүү гэгээлэг гэдэг утгаараа сарнайн ягаан өнгө элбэг байгаа бол төгс төгөлдрийн бэлэгдэл гэдэг утгаараа хар, хар хүрэн өнгө давамгайлсан байна. 
 
Ингэхээр энэ жилийн шинэ жилийн даашинз ихэнхдээ энгэр хэсгээрээ чулуун шигтгээтэй байх янзтай шүү. “Гурван гал”-ын даашинзны үнийн хувьд хамгийн хямд нь 150 мянгаас эхэлж байна лээ. Тэгээд илүү дэгжин шигтгээтэй, урт хормойтой нь 292 мянган төгрөг гэж байна. Арай л үнэтэй санагдлаа. Цалингийнхаа бараг хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр ганц даашинз авна гэдэг арай л сэрүүдсэн хэрэг шиг санагдсан л даа. 
 
Гадаа хүйтэн болохоор Монголхатагтай нь олон дэлгүүр хэсэх, эсвэл бүр “Нарантуул” орох тухай ер нь бодоогүй шүү. Тиймээс миний дараагийн орсон дэлгүүр бол “Гурван гал”-ын яг чанх урд байрладаг дэлгэцтэй Урчуудын эвлэлийн хорооны нэгдүгээр давхрын хэдэн дэлгүүр. Зургаа, долоон павильон л байдаг юм байна лээ.
 
Тэнд хэдэн лангуун дээр гоёлын даашинз байнаа. Гэхдээ үнэн нь ёстой боломжийн санагдсан. Ердөө л 15-20, 20-30 мянган төгрөгт багтаагаад хөөрхөн даашинз сонгох боломжтой юм байна. Гялалзсан шигтгээтэй, энгийн эсвэл дэгжин гоёлын даашинзууд сайндаа л 20 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Ганц баярын өдөр өмсөх гоёлыг цалингийнхаа тэн хагастай тэнцэх мөнгөөр авч байхаар энгийн хэрнээ дэгжин гоёлоо 20 мянгад багтаагаад авчихсан шүү. Одоо гол нь үсээ хэрхэн янзлах, ямар туфль өмсөхөө шийдэх л үлдэж байх шиг байна даа, найзууд аа!
 
 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#